Бичлэгийн тоо 3,329

 Эмэгтэй боксчдын Азийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээн өнгөрсөн даваа гаригт (III.19) манай нийслэлд эхэллээ. Улаанбаатарын рингнээ 17 орны 92 гэзэгтэй боксчин хүрэлцэн ирсэн нь Азийн аваргын түүхэн дэх хамгийн том тэмцээн болж буйг харуулав. Энэ удаа Монгол, Казахстан, Энэтхэг, Хятад гэсэн дөрвөн улс л бүтэн баг буюу 10 тамирчнаа оролцуулж байна.

Эмэгтэй боксчдын Азийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээн өнгөрсөн даваа гаригт (III.19) манай нийслэлд эхэллээ. Улаанбаатарын рингнээ 17 орны 92 гэзэгтэй боксчин хүрэлцэн ирсэн нь Азийн аваргын түүхэн дэх хамгийн том тэмцээн болж буйг харуулав. Энэ удаа Монгол, Казахстан, Энэтхэг, Хятад гэсэн дөрвөн улс л бүтэн баг буюу 10 тамирчнаа оролцуулж байна. Эх орноо төлөөлөн оролцож буй манай охид ямар сугалаа татсан, эхний тоглолтуудаа хэрхэн хийсэн талаарх мэдээллийг хүргэе. Эхний гурван өдрийн дараах байдлаар манай дөрвөн боксчин медалийн болзол хангасан бол гурав нь өрсөлдөгчдөө дийлдэн тэмцээнээ дуусгажээ.

48 кг: Хамгийн хөнгөн жинд есөн тамирчин хүрэлцэн ирснээс манай Т.Болортуул эхний өрсөлдөгч Шри Ланкийн К.Атавудаг ялж, хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр бямба гаригт мөнгийн төлөө тулалдана.

51 кг: Олимпийн жин болохоор олон хүчтэй боксчин 51 кг-д оржээ. Тухайлбал, дэлхийн таван удаагийн аварга Энэтхэгийн Мэри Ком, дэлхийн хошой аварга Хятадын Рен Канкань нарын шилдгүүд энд бөөгнөрчээ. Манай найдваруудын нэг, улсын зургаан удаагийн аварга, тивийн аваргын мөнгөн медальт М.Нандинцэцэгийн хувьд эвгүй сугалаа татсан. Тэрбээр эхний даваанд Узбекистаны Н.Рузиматоватай таарч, хугацаанаас нь өмнө ялсан бөгөөд медалийн төлөө Мэри Комтой тулах аж. Энэ жинд тэднээс гадна Азийн танхимын наадмын аварга Тайландын П.Лаопеам, Ази тивийн аварга Казахстаны Ж.Шекербекова нарын шилдгүүд байна.

54 кг: Эхний даваандаа гоц мөргөсөн М.Гүндэгмаа өчигдөр медалийн төлөөх тулаанд Казахстаны Г.Акимовад дийлдэж, тэмцээнээ дуусгалаа. 57 кг: Тивийн аваргын анхны медалийг эх орондоо авчирсан Ц.Цэрэнчимэг энэ жинд орсон. Гэвч эхний даваандаа Ардчилсан Солонгосын Кил Ок Кимд яах аргагүй дийлдэв. Эхний үед тэрбээр овоо үзэлцэж, ганцхан оноогоор хоцорч (7:8) явсан. Харин сүүлийн үеүдэд өрсөлдөгч нь оноогоор тасарсан юм.

60 кг: Энэ жин мөн л олимпод багтдаг болохоор өрсөлдөөн ширүүн. ДАШТ-ий хошой мөнгөн медальт Хятадын Дон Чен, дэлхийн аварга Энэтхэгийн С.Лаишрам, Ази тивийн аварга Казахстаны С.Хасенова, мөн түүнтэй адил хэргэмтэй Ардчилсан Солонгосын Ким Хе Юн нарын шилдгүүд Улаанбаатарт иржээ. Эдэнтэй өрсөлдөх манай О.Сувд-Эрдэнэ эхний ялалтаа байгуулж, дунд шөвөгт шалгарсан. Түүний өрсөлдөгч нь тивийн аваргын хүрэл медальт, ДАШТ-д гурвантаа орж байсан Шри-Ланкийн Н.Жаяашинге. Энэ тулаанд манай тамирчин эхнээсээ илүүрхсээр 23:8-аар хожиж, Монголын бокчдын анхны ялалтыг авсан юм. Харамсалтай нь тэрбээр өчигдөр медалийн төлөөх тоглолтод Тажикистаны 19 настай боксчин Ч.Мавзунад 23:12-оор дийлдлээ. Тажикууд энэ тэмцээнд ганцхан тамирчинтай ирсэн нь өмнөх Азийн аваргын алтан медальт Мавзуна. Тэрбээр эхний даваанд Солонгосын Ён Жи-О-гийн эсрэг хүндхэн тулаан хийж, 12:11-ээр хожсон юм.

64 кг: Боксын спортоор гурав дахь жилдээ хичээллэж буй залуу тамирчин Э.Уянга өчигдөр Энэтхэгийн боксчин, тивийн хошой аварга М.Ранигийн эсрэг гялалзтал тоглож, 13:11-ээр сөхрүүллээ. Хүчтэй өрсөлдөгчөө хожиж, медалийн болзол хангасан тэрбээр бямба гаригт мөнгөн медалийн төлөө Казахстаны Ф.Шариповатай тулна. Сонирхуулахад Уянга нь 2010 оны Азийн наадмын мөнгөн медальт Э.Ундрамын төрсөн дүү юм.

69 кг: Энэ жинд долоон тамирчин мэдүүлгээ өгснөөс манай Э.Эрдэнэцэцэг тэгшитгэлд оржээ. Тэрбээр өнөөдөр хүрэл медалийн төлөө Вьетнамын тамирчинтай тулалдана.

75 кг: Мөн л олимпийн жин болохоор өрсөлдөгч бүр ширүүн. Азийн наадмын мөнгөн медальт Э.Ундрамын хувьд эхний даваанд Энэтхэгийн өсч яваа од П.Ранжитай тоглох сугалаа татжээ. 1991 онд төрсөн энэ боксчин өнгөрсөн жил Австралид болсон “Arafura Games”-с мөнгөн медаль авч, олонд танигдаж эхэлсэн. Мөн Хятадад болсон нээлттэй тэмцээнээс хүрэл зулгаасан юм. Тэдний тулаан өнөөдөр болно. Энэ жинд дэлхийн аварга Хятадын Ли Жинзи, Азийн аварга Казахстаны Д.Шакимова нар бий. Хамгийн хүнд хоёр жин болох 81 кг, +81 кг-д тус бүр дөрвөн тамирчин орсон учир бүгд шууд л медаль дээр буусан.

81 кг-д Б.Одмаа Казахстантай, +81 кг-д Б.Бадамханд Хятадтай мөнгийн төлөө тоглох юм.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5951184/ede/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» Манай охид дөрвөн медаль аваад байна 2012-03-22 7988
1128 Дэлхийд алдаршсан монгол зоос 2012-03-22 8569
1127 Монгол зохиолчдын бүтээлийг хэлэлцэх эрдэм шинжилгээний хурал болно 2012-03-21 9347
1126 Монгол сэтгэлгээний үр жимс францад боловсорчээ 2012-03-21 9984
1125 Хөрөнгө оруулалт ихээр татаж буй орны жагсаалтын тавдугаарт Монгол эрэмбэлэгджээ 2012-03-21 10047
1124 Ойрын хөрш холын садангаас дээр 2012-03-16 7692
1123 Х.АНУ: Амьдралын жүржийг нь ч, давсыг нь ч амталж амьдарна 2012-03-16 7935
1122 Ц.ЦЭГМЭД: СЭТГЭЛЭЭ ДАГАЖ АМЬДАРДАГ БОЛОХООР НАДАД ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ 2012-03-16 8057
1121 “ITB Берлин-2014”-д Монгол Улс түншээр оролцох санал тавьжээ 2012-03-15 10404
1120 “МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ӨӨР ДОЛООН ЗАЛУУ ЦЭРГИЙН ҮҮРЭГТНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАВ 2012-03-15 9676
1119 Хоёрдугаар сарын манлай нь С.Ням-Очир 2012-03-15 9688
1118 Монголын геологичид чуулна 2012-03-14 9044
1117 ЦАХИМ ЗАСАГЛАЛААР МОНГОЛ 76-Д ЖАГСЧЭЭ 2012-03-14 10202
1116 Төмрийн хүдрийн үйлдвэрлэл гурав дахин өсөх магадалтай 2012-03-14 9274
1115 Манай улс Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар боллоо 2012-03-13 9550
1114 СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛТОЙ АНХНЫ ОЁДОЛЧИН 2012-03-13 10000
1113 ОТО Олон улсын олимпийн хорооны комисст 2012-03-12 9488
1112 Малчин эмэгтэйчүүд анх удаа НҮБ-ын чуулганд оролцож байна 2012-03-12 9710
1111 Жендерийн тэгш байдлаар Монгол дэлхийд наймд жагсав 2012-03-12 8652
1110 Дэлхийн шилдэг 14 киноны хөгжим эгшиглэнэ 2012-03-07 8638
배너신청
자생병원

배너신청