Бичлэгийн тоо 3,329
“
Хязгааргүй орон зай, байгаль дэлхийн элгэн дээр төлжсөн нүүдэлчин
түмний мифийн сэтгэлгээ, эрэлхэг баатарлаг явдал, үлгэр домгийн ертөнц
хийгээд одот тэнгэрийн эрхшээл, заяа төөргийн учир холбоос, туульс,
шүлэг, үлгэр домгийн уран санаагаар баяжуулсан соёлын баялаг гүнзгий
агуулга. Энэ бүхнийг агуулсан эл цоморлиг нүүдэлчдийн амьдралын баялаг
соёлыг таньж мэдэх эрэл хайгуулын үр жимс юм” хэмээн энэ номын өмнөтгөлд
бичжээ.
Францын “Сөе” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан эл номыг Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Францын нэрт зохиолч, яруу найрагч, үлгэрч Патрик Фишман нар хамтран туурвисан юм. Патрик Фишман нь дэлхий дахины үлгэр домгийг судалдаг бөгөөд Францын Амьд урлагийн театрыг үндэслэн байгуулагч.
Тэд Монголын хээр талаар аялж, нүүдэлчний үлгэр домгийг сонсож, ард түмний оюун сэтгэлгээний ертөнцөд аялсан нь энэ зохиолыг туурвих урам зоригийг төрүүлсэн гэсэн. Энэ бүтээл аль хэдийнэ Францын уншигчдын сонирхлыг татаж эхлээд байгаа аж.