Тэнгэрт гялалзах одноос<br>
Xарваж буусан оч
Тэртээд мандах нарнаас
Хайранд гийсэн туяа
Үйлээ дагасан тавиланд
Уйлж ирсэн жаргал
Үнэний төлөөх эрэлд
Урам хайрласан хүч
Цайлган хайлган насанд
Солонгорч татсан өнгө
Цагаан сүү шиг сэтгэлд
Сүлэрч ирсэн амт
Хоёрхон заяны учирлыг
Xолбож төрсөн тавилан
Хос сэтгэлийн шивнээд
Xувилж төрсөн хүсэл
Ураг төрлийн барилдлагад
Учирч ирсэн хэлхээ
Удам сударын түүхээ
Уламжилж залгах хүү минь
profile