Бичлэгийн тоо 3,329
Олон
улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Олон улсын “Social Watch”
байгууллагаас 2012 оны “Хүйсийн тэгш эрх” индекс (The 2012 Gender Equity
Index) гаргалаа. Дэлхийн 154 орныг хамарсан энэхүү судалгаанд Монгол
Улс наймдугаар байр эзэлсэн байна.
Одооогийн байдлаар дэлхийн ямар ч орон 100 оноо авч чадаагүй байгаа ч
хамгийн ойрхон байгаа нь Норвеги 89, Финланд 88, Исланд 87, Швед 87,
Дани 84 оноотой явна. Тэдний дараа Шинэ Зеланд 82, Испани 81, Монгол Улс
81 оноотой шил даржээ. Манай хойд хөрш жагсаалтын 31 дүгээрт, өмнөд
хөршийнхөн 81 дүгээр байрт оржээ.
Жендерийн ижил тэгш байдлын энэхүү индексийг жил бүр гаргадаг бөгөөд боловсрол (бүх түвшинд суралцагчдын тоо), эдийн засаг (орлого болон байр суурь), иргэний эрх, боломж (парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх байр, өндөр албан тушаал) гэсэн үзүүлэлтээр хэмждэг.
