jasen
Бичлэгийн тоо 4,494

ЭРДЭМТ ХҮН ДАРУУ

Уншсан 4141 vote 0 2008.08.03 00:23:09
Н.БАГАБАНЬД E-mail
Хүмүүс ээ. Даруухан байцгаая. Энсэг тос, үс зүс нүүр царайг чимдэг бол даруу зан бүх биеийг чимдэг юм. “Аугаа их хүмүүс бүгд даруухан байсан”. Даруухан байсан тулдаа тэд аугаа их хүмүүс болж чаджээ. Өчүүхэн амжилтандаа эрдэн сагсуурч эхэлбэл өндрийн оргилд хэзээ ч дөхөж очихгүй. Бэл хормой хавиар бэдрэн гэлдэрч явсаар насыг элээнэ. Авьяас төгөлдөр, ухаан саруул олон сайхан хүн архинд донтон живж өөрийгөө балласны адилаар билэг оюун төгс, бие ухааны чадавхитай ихийг бүтээж, томыг туурвиж, хол явж чадах олон сайхан хүн даруу бус зангаасаа болж амжилтандаа саган живж өөрийгөө балласан халагламаар намтар цадиг түүх шаштирт цөөнгүй тэмдэглэгдэн үлджээ. Түүхийн сургамж эцгийн сургаал мэт үнэтэй. Эгэл даруухан байж, ололтондоо омтгойрон улмаар саган живчихгүй явбал амжилтаа ахиулах зам мөрөө засч байна гэж бод.

Хүн бүрт хэр хэмжээндээ таарсан бардам зан заяасан. Хэрээс хэтэрч, хальж дэврэхгүй бол бардам зан тийм ч муу юм биш. Хэмжээнээс хэтэрсэн бүхэн хор болдог. Ус дөлийг унтраадаг шиг даруу зан бардамналыг дардаг. Зуудаг нохойг уядагтай адил хэрээс хэтрэх бардамналыг дарж, барьдаг уяж хүлдэг хүч нь даруу зан байдаг билээ. Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг сонсож сурах хэрэгтэй. Зэмлэж хэлсэн үг ямагт үнэнд ойр байна. “Давс шорвог ч идээний амтанд тустай. Үнэн үг хатуу ч хэтийн явдалд тустай” учир шорвог ч гэсэн хатуу үгийг сонсож, тусган авч сурах нь чамд өлзийгөө өгнө. Хийсэн сайн үйлийнхээ төлөө магтаал сонсох сайхан. Харин ханаж бялууртлаа магтуулах нь хүсмээр сайн зүйл биш. Үнэн сэтгэлээсээ хэлсэн магтаалын зэрэгцээ үгээр тоглох бялдуучдын хор цацагдаж байдаг тул магтаалд ажрахгүй байхын хамт анхааралтай хандаж, авах гээхийн ухаанаар тусгах нь л чухал. Магтуулахын тулд сайн үйл бүтээх, хуурмагаар магтуулахын аль аль нь хөгийн бөгөөд хөөрхийлөлтэй. Ер нь “магтаалд ажирдаггүй хүн бус, харин зэмлэлд анхааралтай ханддаг хүн даруу байдаг”  юм.
Амьдралынхаа бүхий л асуудалд ухаантай ханд. Ухааныг даруу зан дагалдах нь тугал эхээ дагахтай адил. Даруу зан дутагдах нь ихэвчлэн ухаан дутуугийнх. “Даруу зан хүний эрхэм нандин чанарыг нэмэгдүүлж, хир тааруухан байдлыг уучилна”. Зан авир, ааш аяг, янз байдал болон бусад бүх зүйл дэх хамгийн сайхан нь энгийн даруу зан байдгийг залуу хүн бүр ухаан санаандаа бат тогтоож аваг. “Гагцхүү маш гайхамшигтай хүмүүс л гайхалтай бөгөөд туйлын хиймэл биш даруу зантай байдаг”. Гайхамшигийг бүтээсэн хүмүүс ихэвчлэн энгийн даруухан амьдардаг байжээ. Их эрдэмтэн А.Энштейн харьцангуйн онолын нээлтээ хийхээс өмнө байнга өмсдөг нэгэн ноосон цамцнаасаа салдаггүй байсан гэдэг. Та наадах цамцаа солих нь яадаг юм бэ, хүмүүс харвал эвгүй биш үү гэхэд, суут эрдэмтэн “Намайг таньж мэдэх хэн байх юм бэ?” гэж хариулсан гэнэ. Нээлтээ хийж, суу алдар нь мандсан хойно мөнөөх л цамцнаасаа салахгүй өмсдөг байжээ. Та наадах цамцаа солих болоогүй юу гэхэд “Одоо намайг таньж мэдэхгүй хэн байх билээ” гэж энгийн даруу байдлаа хадгалсан хэвээр хариулсан гэх дурсамж яриа бий. Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн гэх үг үнэн ажээ. Даруу байлаа гээд чамд учрах хор хохирол нэг их байхгүй гэдэгт эргэлзэх хэрэггүй. Аргал, хомоолыг дээш хаявч доошоо унана. Аргал, хомоолын галыг доош даравч дээшээ бадарна. Түүний нэгэн адил хийсэн бүтээсэн сайн үйл бүхэн чинь даравч дардайна гэдэг шиг хэчнээн даруу байлаа ч бүхнээ ил, дээш гэрэлтэн бадрах болно. Даруу хүн бусдын хүндлэлийг ч хүлээнэ, дэмжлэгийг ч авна. Бүтээлч хүмүүс даруухан. Тэд хэлж ярихаасаа хийж бүтээхийг чухалчилдаг юм. “Энгийн даруу байдал. Энэ чанар бол би бусад зүйлээс илүү ихээр олж авахыг хүсдэг тэр зүйл юм” гэж их зохиолч Л.Н.Толстойн хэлсэн үг бий. Энгийн даруу байдлыг хуурамч даруу багнаас ялгаж салгаж харахыг их зохиолч сургамжлан захиж хэлсэн бас нэг үг байна. “Энгийн байж харагдахыг хүсдэг хүмүүс тийм ч их энгийн даруу байдаггүй. Зориудын энгийн даруу байдал хамгийн том, таагүй, хуурамч чанар мөн шүү” гэж сэрэмжлүүлсэн байна. Тийм болохоор жинхэнэ даруу занг хуурамч даруу дүрээс ялгаж салгаж сурах хэрэгтэй. Жинхэнэ даруу зан хүнд байх хамгаас сайн шинж чанаруудын нэг яах аргагүй мөн тул түүнийг эзэмшихийг эрхэмлэн хичээцгээ. Жинхэнэ даруу зан ямар ч үед хувирч өөрчлөгддөггүй юм. Онгироо сагсуу, ичгүүр сонжуургүй, хэтэрхий бардам зан авир нь залуу хүн бүрийн үл тэвчих шинж чанар тул түүнээс хол байхыг хичээ. Даруу хүн ичгүүр сонжуургүй байж чаддаггүй юм. Гэхдээ бүх зүйл дээр даруу байдлаа эгнэгт хадгал гэж би зөвлөхгүй ээ. Яагаад гэвэл “бүх зүйлд, түүний дотор даруу занд ч хэмжээ хэрэгтэй”. “Даруу бус байдлын хувьд даруу байх нь сэтгэлийн хамгийн ноцтой даруу биш зан мөн” гэж нэгэн их сэтгэгч хэлсэн байна. Би даруухан хүн гэж өөрийнхөө тухай ярьж бодсоноос хүмүүс чиний даруу занг мэддэг, хүндэлдэг байх нь хавьгүй дээр. “Хүн өөрийнхөө сайн чанарыг хэдий чинээ бага боддог юмуу бага мэддэг бол тэрээр бидэнд төдий чинээ их таалагддаг” гэж хэлсэн нэгэн гүн ухаантны үгийг үе үе санаж байхад илүүдэхгүй. Даруу занг шийдвэр муутай, үлбэгэр дорой гэж өнгөн талаас нь харж сонжин өөнтөглөх хүн цөөнгүй. Гэхдээ хүчтэй хүмүүс ямагт энгийн даруу байдаг нь маргах аргагүй үнэн билээ. Хуурмаг даруу зан хэнд ч хэрэггүй. Хуурмаг даруу зан ихэрхэг зан шиг жигшүүр төрүүлдэг тул тийм дүрд богино хугацаагаар ч болов хувирахыг хүсээд байх юм биш. Жинхэнэ даруу зан ямагт агуу их үйлсийн эх ундарга байсаар ирсэн. Хүн төрөлхтний түүхэнд нэрээ алтан үсгээр бичин мөнхөлсөн аугаа их эрдэмтэн И.Ньютоны хэлсэн, даруу зангийн тод жишээ болон цуурайтсан нэгэн үгийг хүүхэд, залууст өмнө нь дамжуулан хэлж байснаа давтая. “Нүдний минь өмнө үнэний онгон их баялаг далай мэт цалиглаж байвч би түүний эрэг хавийн дунг түүж цуглуулснаас хэтэрсэнгүй” гэж маш даруухнаар өгүүлжээ.
Эрдэмт хүн даруу.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/590533/e39/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102645
84 Солонгос хэлний сургалт [2] erdemtugs 2008-08-08 3563
83 ҮНЭН ЮМ ҮНЭНЭЭРЭЭ САЙХАН [1] Мичидмаа 2008-08-07 3653
82 test file [1] sysop7 2008-08-04 2373
81 huuhed file [3] tsundak 2008-08-03 2630
80 sumo file [2] tsundak 2008-08-03 2424
79 ***Гоо сайхандаа анхаардаг хүн бүхэн үргэлж үзэсгэлэнтэй сайхан харагддаг --VENERA salon [1] skin_salon 2008-08-03 2996
» ЭРДЭМТ ХҮН ДАРУУ Мичидмаа 2008-08-03 4141
77 Чонан хотын 'Бөртэ' зоогийн газар [2] haih 2008-08-01 3448
76 yaraltai [1] har_irves6 2008-07-31 2493
75 Mongolchuudaa tsaani chin olimpiin horoo mongoloo hudaldchihaj [1] orgil2009 2008-07-30 5224
74 Хутагт Нагаржуна. [2] 96843226 2008-07-30 4856
73 Чонан хотын 'Бөртэ' зоогийн газар file [1] sana3ds 2008-07-29 3973
72 САХИУСАН ТЭНГЭР [1] Мичидмаа 2008-07-28 3511
71 ***Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon [1] skin_salon 2008-07-27 3618
70 medeh hun baiwal helj ugch tuslaach [1] mgld 2008-07-26 1934
69 female rappers so hoT~ [1] StyLish_S 2008-07-24 2653
68 nad shig bna shdee [1] StyLish_S 2008-07-24 2651
67 Sony VAIO (notebook) зарна [1] 몽골 2008-07-24 8241
66 Санаж байна уу Mонголчуудаа [1] hosluul 2008-07-24 3154
65 18Nas [1] hosluul 2008-07-24 3235
64 moto gej iim l baigaam shdee [1] hosluul 2008-07-24 2908
63 Turaah ,targaluulah,ondor bolgoh bvh torliin bvteegdehvvneer yilchilne. [1] hulan turaah tov 2008-07-22 3814
62 СОЛОНГОСТ ВИЗГҮЙ ЗОРЧИХ АСУУДЛЫГ ХӨНДӨВ [3] 몽골 2008-07-21 4721
61 mongol hoolnii gazar zarna [1] bolor1991 2008-07-21 2728
60 ТАЛАРХАЖ АМЬДАРЦГААЯ [1] Мичидмаа 2008-07-20 3957
59 Urilga batlan daalt naidvartai hiine. hil deer tosno. viz gargahad tuslana [1] xu nam 2008-07-20 2191
58 ВX-н Солонгост болсон тоглолтын үер авсан гэрэл зургуудыг шалгаруулах [1] 96843226 2008-07-19 3306
57 Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon [1] skin_salon 2008-07-19 4183
56 Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж огцрох бодолтой байгаагаа илэрхийллээ [1] 96843226 2008-07-18 3981
55 AAB [1] 96843226 2008-07-18 2815
54 Amerikiin uurag [1] skin_salon 2008-07-18 6497
53 19-нөөс 8 дугаар сарын 31-ныг хүртэл Өмнөд Солонгосын томоохон худалдаа [1] 96843226 2008-07-18 4343
52 hi [1] oyunaa_1060 2008-07-18 2640
51 Хятадын эрх баригчид Олимпийн наадмаар дулдуйдан Өвөрмонголчуудыг хүчирхийлж байна 96843226 2008-07-17 4275
50 zovolgoo ogooch [1] mazi 2008-07-17 3018
49 ИТГЭЛ ОРШИХУЙН ХҮЧ Мичидмаа 2008-07-16 5686
48 Хаадын хаан Канишка Шагжамүнийн сургаалиар ном хаялцдаг байжээ 96843226 2008-07-16 4636
47 uvur mongolia hip hop xaxa [1] hosluul 2008-07-15 4223
46 Ondor bolgodog vitamin ... hulan turaah tov 2008-07-15 3122
45 dajgui site bn orood uzeerei [1] TopNaraa 2008-07-14 3499
44 yamar hayagaar orwol naadam shuud uzej boloh we [3] appleapple 2008-07-11 4059
43 http://kr.youtube.com/watch?v=QpTCTPr64hc&NR=1 [2] 96843226 2008-07-10 4133
42 ANSAN SHIVA 2008 MONGOL NAADAMD HURELTSEN IRNE UU file [3] pitty1 2008-07-10 3919
41 hoshin shoguud [1] pitty1 2008-07-09 6715
40 karma oroo holsluulne [2] stainless 2008-07-08 3660
배너신청
자생병원

배너신청