Бичлэгийн тоо 3,329
Ц.Намсрайжавын
нэрэмжит филармонийн уран бүтээлчид ойрын үед тун завгүй байна. Улсын
филармонийн дэргэдэх “Academy” поп оркестрын “Shine melody” тоглолт
өнөөдөр болох бол хэдхэн хоногийн дараа симфони найрал хөгжимчид
“Cinema night”-аа дахин тоглоно. Энэ сарын 16-нд Тусгаар тогтнолын
ордонд болох уг тоглолтод “Индиан Жонс”, “Форрист Гамп”, “Жэймс Бонд
007”, “Оддын дайн”, “Малина” зэрэг 14 киноны хөгжмийг симфони
оркестроор эгшиглүүлэх аж. Оскарын шагнал хүртсэн болон үзэгчдийн
сэтгэлд хоногшсон алдартай киноны дууг симфони найрал хөгжимд
тохируулан найруулж сонордуулдаг уг тоглолтыг сонгодог хөгжимд
дурлагчид хүсэн хүлээдэг болоод байгаа билээ.