
Түүний хэлснээр Газрын тухай хуульд өөрчлөлт оруулан дээрх асуудлыг шийдэх боломжтой аж. Мөн уул уурхайгаас орж ирэх орлогоосоо мал аж ахуйн салбарт зарцуулах хэрэгтэй гэв. Түүнчлэн одоогийн байдлаар ашигт малтмалын олборлолтоос болж сүйдсэн 17 мянган га газрыг нөхөн сэргээгээгүй байгааг дурдлаа. Үүнээс гадна манайд эрчим хүчний үрэлгэн хэрэглээ ноёрхож, үйлдвэрлэлийн зард лын дийлэнхийг эрчим хүчнийх эзлэн, Европын ижил төстэй үйлдвэрүүдтэй харьцуулахад 3-4 дахин их байгааг санууллаа. Иймээс монголчууд эрчим хүчний хэмнэлттэй технологид шилжих, өсөж буй эрчим хүчний эрэлтээ эхний ээлжинд нүүрсээр хангахаас өөр арга байхгүйг учирлаад, сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад анхаарал хандуулахаа ч мартаж болохг үй гэв.
ДӨРВӨН ОНОО НЭМЖ АВСАН Ч "БАЯН ХОДООД" БОЛЖЭЭ
Нэгдсэн хуралдаанаас өмнө ЭЗБӨЧСТ-ийн тэргүүн П.Цагаан Монгол Улсын өрс өл дөх чадварын тайлангийн талаар танилцуулсан нь ихээхэн сонирхолтой байв. Хувийн хэвшлийнхний оролцоотойгоор Монгол Улсын өрсөлдөх чадварын анхдугаар тайланг дөрвөн үндсэн салбар хүчин зүйлийг харгалзан үзэж 2010 онд гаргасан юм байна. Тодруулбал, нэгдүгээрт, тухайн улсын эдийн засгийн “тамир тэнхээ”, хоёрдугаарт, засаглалын үр ашиг, гуравдугаарт, бизнесийн ашигт ажил лагаа, дөрөвдүгээрт, дэд бүтэц гэсэн хүчин зүйлийг 331 шалгуур үзүүлэлтээр гаргажээ. Хоёр жилийн өмнө Монголын өрсөлдөх чадварыг ижил төстэй бусад 14 орныхтой харьцуулж үзэхэд Монгол арвандөрөвдүгээр байрт жагсаж байж. Аливаа орны өрсөлдөх чадварыг нь 100 оноогоор тооцоход манайх 24 оноог цуглуулж, ийнхүү хойноосоо хоёрт жагссан “амжилт”-ыг үзүүлж байжээ.
Харин энэ онд хоёр дахь удаагийн тайлангаар манайх өмнөхөөсөө ямар үзүүлэлтээр сайжирч, юун дээр алдав гэдгийг “оношлох” зорилгоор гаргасан бөгөөд манайд багаг үй дэвшил гарч, өрсөлдөх чадварын оноо маань 28 болж өссөн аж. Хэдийгээр энэ нь сайн мэдээ боловч өнөөх бусад 14 орныхтой харьцуулахад харьцангуй сул байж, бүр “баян ходоод” болсон юм байна. Учир нь Монголын оноо дөрвөөр нэмэгдэж байхад Украиных нь 13-аар өссөн учраас тэр. Энэ нь манай орны хөгжлийн хурд бусдын хажууд жулдаж байгааг сануулж буй хэрэг. Уг нь Монголд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн, боловсролын салбарт ахиц гарсан зэрэг сайн үзүүлэлт байгаа ч Засгийн газрын татаас их, хөрөнгө оруулах эрсдэл өндөр, гадаад худалдааны алдагдал их, инфляц өндөр байгаа гээд л сөрөг нь үүнээс дутахгүй гэнэ.
Эдийн засгийн өсөлтийг айл бүрийн хаалгаар оруулахад ач холбогдолтой гэгдэх Монголын өрсөлдөх чадварын тайланг хоёр удаа гаргасны дүнд шийдвэр гаргах түвшний хүмүүсийн зүгээс анхаарвал зохих тодорхой саналыг ЭЗБӨЧСТ-өөс гаргажээ. Тэдгээрт эрдэс баялгаас өндөр ашиг олсноо хуримтлуулах, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөөс бий болохоос сэргийлэх, эдийн засгийн салбараа төрөлжүүлэх зэрэг санал, зөвлөмжийг багтаасан аж. Үнэхээр эдийн засгаа төрөлжүүлье гэвэл дэд бүтэцдээ хөрөнгө оруулах хэрэгтэйг П.Ца гаан онцолж байв. Тэрбээр өрсөлдөх чадварын 10 алтан дүрмийн нэг болох шударга тогтолцоо манайд маш чухал болохыг сануулсан. Энэ өдрийн чуулганы үндсэн хэлэлцүүлэг “Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу” сэдвээр өрнөлөө. Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар өөрийн улс орны нөхцөлд тохирсон ногоон эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэйг онцоллоо. Тэрбээр байгальд сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд зээл олговол арилжааны банкуудад хариуцлага тооцдог болох саналыг дэвшүүлж байв.
Монголыг өрхтэй зүйрлэвэл хотондоо олон малтай атлаа хааяахан хар цай уудаг айл шиг гэж хэлсэн хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан байв. Түүний хэлснээр уг нь асар их баялагтай Монголд хөгжлийн гайхамшгийг бүтээх боломж бий гэнэ. Тус нэгдсэн хуралдааны үеэр “Байгальдаа хөрөнгө оруулах асуудалд анхаарч, ногоон ажлын байрыг бий болгох нь зүйтэй” гэсэн оновчтой саналыг Нээлттэй нийгэм хүрээлэнгийн гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал дуулгав. Ер нь Монгол Улс ногоон өсөлтийг дэмжих стратегитай болж, тэр нь эдийн засгаа ногооруулах, но гоон эдийн засгийн салбаруудыг бодлоготойгоор бий болгох гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэх ёстой гэсэн юм. Үнэхээр Монголд эрчим хүний нөөц асар их байгааг зөв зохистой ашиглаж чадвал импортлогч бус, экспортлогч орон байх бололцоо бийг чуулганд оролцогчдод ойлгуулж чадсан гэхэд болно. Гэхдээ Эрчим хүчний инженерийн холбооны хийсэн судалгаагаар дэлхийн 134 орноос Монголын эрчим хүчний салбарын хөгжлөөрөө 110-т жагсаж байгаа энэ үед тус салбарт тулгардаг асуудлуудыг шийдэлгүйгээр ногоон эдийн засгийн бодлогыг хэрэгж үүлж чадахгүй гэж үзэж буйгаа зарим оролцогч хэлсэн. Тэднийхээр эрчим хүчний салбарт өмч хувьчлал хийх хэрэгтэй гэсэн юм. Үүнийг ЭБЭХ-ний сайд Д.Зоригт зүйтэй хэмээн үзэж байсан бол эсрэг саналтай хүмүүс ч цөөнгүй байв.
ИНФЛЯЦЫН ДИЙЛЭНХ ХУВЬ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ОРОЛЦООНООС ХАМААРДАГ
Нэгдсэн хуралдааны дараа “Эдийн засгийн хөгжил: Хүртээмжтэй өсөлт-Эдийн зас гийн өсөлт ба санхүүгийн салбар” сэдвээр салбар хуралдаан өрнөсөн юм. Энэ үеэр Монголд 14 банк, 150 банк бус санхүүгийн байгууллага, 20 даатгалын байгууллага, 300 хадгаламж зээлийн хоршоо гээд санхүүгийн олон байгууллага бий. Эдийн засаг хурдтай өсөж байгаа энэ үед тэдний чанарт анхаарах нь зүйтэй гэдгийг оролцогчид онцолсон. Мөн бүх төрлийн зээлийг хаах бус, хэрэглээний зээлийг багасган, үйлдвэрлэлийн зээлийг хязгаарлахгүй байх нь зүйтэй гэх авууштай саналыг хэлж байлаа.
Манайх шиг огцом өсөлт, уналттай жижиг эдийн засагтай оронд удирдлага, засаглалаа олон улсын түвшинд хүргэж чадвал том хэмжээний хөрөнгө оруулалтыг татаж чадах бололтой. Монгол Улсын макро эдийн засагт эрсдэл асар их. Гадаадын хөрөнгө оруулалт тав дахин, импорт нь хоёр дахин нэмэгдэн, эдийн засаг нь жилд 17 хувь өссөн цаашид хорь гаруйд хүрч өсөх төлөвтэй энэ үед төгрөг, ам.долларын харьцааг зохицуул на гэдэг Монгол Улсад анх удаа тохиолдож бай гаа. Гэхдээ жилийн арван хувийн хэлбэлзэлтэй харьцааг бариад явж байгаа нь ерөнхийдөө гайгүй хэмээн Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал ярилаа. Тэрбээр арилжааны банкуудаа хянах, валютын нөөц, ханш болон мөнгөний бодлогыг зохицуулах гээд Төвбанкны эрх, үүрэг их болсныг хэлсэн юм.
Сүүлийн дөрвөн жилд явуулсан судалгаагаар Монголын инфляцын 50 хувь нь Засгийн газрын шууд болон шууд бус оролцооноос шалтгаалан үүсдэг гэсэн тооцоо гарчээ. Өмнөх онд дээрх тоо 60 гаруй хувь болж өссөн байна. Төвбанкныхан ойрын 2-3 сард манай эдийн засаг руу орж ирэх бэлэн мөнгөний хэмжээ нэг их наяд гэж тооцоолсон байна. Ийм үед инфляцыг яаж хазаарлах вэ гэдэг асуудал бэрхшээлтэй болж буй бөгөөд “сахилгагүй” төсвийн орон гаран байдлаа болиоч ээ гэдгийг Н.Золжаргал анхааруулав.
ГАЗАР ДЭЭРХ ҮҮ, ДООРХ УУ
Эдийн засаг өсөхийн хэрээр эрчим хүчний эрэлт ихсэж буй. Өчигдөр хэлэлц үүлсэн салбар хуралдааны нэг нь “Нүүрс үү ус уу” сэдвийн дагуу өрнөв. Оролцогчид нүүрс, эсвэл салхинаас эрчим хүч гарган авахын аль нэгийг сонгох бус хоёуланг нь зэрэг авч явах нь зүйтэй гэдэгт санал нэг байсан нь олзуурхууштай байв. Монголын сал хийг гадаадын хэрэглэгчид хэ дийнэ сонирхоод эхэлжээ. Япон улс ато мын 54 реакторынхаа 52-ыг нь унтраагаад байгаа энэ үед япончууд эрчим хүчээ хэрхэн хангах вэ гээд судлахад хамгийн ойрын эх үүсвэр нь Монгол байх нь тэр. Үнэхээр Монголыг эрчим хүчний диваажин гэж хэлж болох аж. Газрын дээр нь ч, доор ч нөөц бий учраас тэр. Манай нутаг дэвсгэрийн бараг 60-80 хувьд нь нүүрсний нөөц бий гэж ярьдаг ч нийт нутагт салхины эрчим хүчний нөөц бий. Иймээс ч 5-10 жилийн дараа Монгол Улс бүс нутгийнхаа эрчим хүчний хамгийн том тоглогч, манлайлагч байх боломжтойг “Ньюком” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан онцолсон юм.
Хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтн үүдийн зүгээс нүүрсний салбараас эко татвар гэж аваад, эрчим хүчний салбараа хөгжүүлэх нь зүйтэй гэх санал гарч байсан юм. Мөн Улаанбаатар хотын хүн амын цахилгааны эрэлтийг хангах V ДЦС-аа барих хэрэгтэй гэдэгт оролцогчид санал нэгтэй байв. Нүүрсээ цаашид ашигласан хэвээр байх нь тодорхой. Гагцхүү газар доорх хар алт ны нөөц тодорхой хугацааны дараа дуусна. Тиймээс нүүрсний салбараас орж ирж буй орлого салхи, ус, нар гээд сэргээгдэх эрчим хүчний станцууд болгож авах нь зүйтэй юм. Товчхондоо, уст даг нөөцөө устдаггүй нөөц бол гоц гооё. Эдийн засгийн өсөлт өндөр байгаа энэ үед өрсөлд өх чадвартай, тогтвортой, ногоон эдийн засагтай байх урт хугацааны стратегийг хэлэлцсэн гурав дахь удаагийн чуулган амжилттай болж өнгөрлөө.