Бичлэгийн тоо 3,329

Эрчим хүч, барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэл, авто зам зэрэг салбарт найман салбар компаниараа дамжуулан үйл ажиллагаа явуулдаг “Нью Прогресс” групп энэ хавар 1000 нээлттэй ажлын байр зарлаж хэвлэлийн хурал хийсэн. Энэ талаар тус компанийн хүний нөөцийн хэлтэсийн дарга М.Батцэрэнтэй ярилцлаа.


- 1000 ажлын байр гэдэг бага тоо биш. Яг ямар мэргэжлийн ажлын байр байгаа вэ?
- Манай групп 2000 оноос хойш барилга, авто зам, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд үндэсний бүтээн байгуулагч байж, хөгжиж дэвшсэн туршлага дээрээ тулгуурлан энэ онд 1000 ажлын байрны урилгыг монголчууддаа хүргэж байна. Энд захирал, инженер техникч, менежер, нягтлан, нярав, үйлчилгээний туслах ажилтан гэх мэт олон төрлийн ажлын байр бий. Нью Прогресс групп энэ жил 181 км урт хатуу хучилттай авто зам, Улаанбаатар хот болон орон нутагт барилга угсралтын долоон төсөл, 315 км цахилгаан дамжуулах агаарын шугамын дэд өргөтгөл хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр авто замын салбарт 400 гаруй ажлын байр бий, эрчим хүний салбарт 200, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэлийн салбартаа 250 орчим ажилчин авна.

- Энэ ажлын байр орон нутгийнханханд нээлттэй юү?
- Тогтвортой ажиллах, зөв хандлагатай, өсөн дэвших хүсэлтэй хэн бүхнийг урьж байна. Манай өдөрлөг энэ сарын 9-10-нд Улаанбаатар хотод Монгол-Японы соёлын төв дээр 10:00-18:00 цагийн хооронд болно. Мөн 16-нд Ховд, 17-нд Дархан, 18-нд Эрдэнэт хотод тус тус болох юм. Мөн өдөр тутмын хэвлэлээр цаг тухайд нь мэдээлэл хүргэж байх учраас ажлын байр сонирхож буй орон нутгийн хүмүүс цаг тухайд нь мэдээлэл авч, холбогдох боломжтой. Мөн newprogressgroup.mn сайтаар ажлын байртай холбоотой бүх мэдээллийг авч болно.

- Мэргэжил эзэмшээгүй хүмүүс энэ 1000 ажлын байр хөтөлбөрт хамрагдах боломж бий юү?
- Мэргэжилтэй, туршлагатай байх юм бол бидэнд хэрэгтэй. Гэхдээ Нью Прогресс групп нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэх үүднээс мэргэжилгүй хүмүүсийг туслах ажилтнаар ажиллуулан, шат шатны сургалтад хамруулан мэргэшүүлэн ажиллуулдаг. Тиймдээ ч энэ удаагийн 1000 ажлын байрны 10 орчим хувь нь туслах ажилтны орон тоо бий.

- Зам, барилга, эрчим хүч гээд бүгд улирлын чанартай үйл ажиллагаатай салбар. Энэ нээлттэй ажлын байрнууд байнгынх уу, эсвэл түр ажлын байр уу?
- Манай компанийн үйл ажиллагаа тогтвортой өсөн дэвжиж байгаа учраас бид байнгын ажлын байрыг санал болгож байна. Өнгөрсөн хугацаанд бид 1000 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг дэд станцуудтай нь, Увс, Ховд, Баян-Өлгий, Дорнод, Хэнтий зэрэг есөн аймгийн 60 гаруй сумыг бүсийн эрчим хүчтэй холбох 2670 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 70 гаруй дэд станц, Манхан-Зэрэг чиглэлийн 100 км замын гүүр, хоолой, бетон хийц, төмөр тулгуур, хавтан үйлдвэрлэж, орон нутагт 200 орчим км хатуу хучилттай авто зам тавьсан. Мөн иргэний зориулалттай 25 барилга байгуулсан гээд тоочоод байвал их ажил бий. Энэ онд ч гэсэн маш том төслүүд байгаа учраас ажлын байраа нэмэгдүүлж, цаашдаа үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

- Цалингийн хэмжээг хүн бүр сонирхох нь лавтай.
- Нью Прогресс группэд мөрдөгддөг цалингийн системийн дагуу цалинжуулна. Манай ур чадварт суурилсан зургаан зэрэглэлийн 30 төвшнөөр цалингийн хэмжээг тодорхойлдог. Тэгэхээр энэ хөтөлбөрт хамрагдан ажилд орсон 1000 хүн манай группын энэ цалингийн системийн дагуу 600 000-3 000 000 төгрөгийн цалин авна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5887869/eb2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1109 “Болор цом”-ын эзэн бүсгүйчүүд чуулна 2012-03-07 8909
1108 МОНГОЛ ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМООХОН ТОГЛОГЧ БОЛНО 2012-03-07 7707
» 600 000 дээш төгрөгний цалинтай 1000 нээлттэй ажлын байр зарлалаа 2012-03-06 10362
1106 ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ХӨГЖИЛ БОЛГОХ ГАРЦЫГ ЭРЭЛХИЙЛСЭН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2012-03-06 9303
1105 СҮМОД ШИНГЭСЭН МОНГОЛ ХӨЛС 2012-03-05 6917
1104 ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЭНИЙГ Ч МОНГОЛЫН ТӨР ӨРШӨӨХГҮЙ 2012-03-02 7215
1103 Д.АРИУНБОЛД: Хатан хааны ордонд, 5000 хүн зэрэг босоод алга ташихад язгуур урлагаараа бахархсан 2012-03-02 8748
1102 Л.ГЭГЭЭ: Жилд 80.000 еврогийн цалин авна 2012-03-02 7942
1101 800 МЯНГАН ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ ӨРХ 50 САЯЫН ЗЭЭЛ АВЧ БОЛНО 2012-03-01 7846
1100 АЗИЙН НААДМААР АМЬСГАЛСАН ХҮҮХДҮҮД 2012-03-01 9063
1099 Монголд “мэндэлсэн” Месси 2012-03-01 7834
1098 АЗИЙН НААДМЫГ ХЭН СУРВАЛЖЛАХ ВЭ? 2012-02-29 9415
1097 Монголчуудын 30.6 хувь нь ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭГЧ 2012-02-29 10799
1096 Жил бүр хоёр оюутныг Масан их сургуулийн тэтгэлэгт хамруулахаар болжээ 2012-02-29 8189
1095 ХБК-ийн сурагчид “Карнеги” холлд урилгаар тоглов 2012-02-28 8476
1094 Морин хуурын эгшигт уярах өдрүүд айсуй 2012-02-28 9724
1093 “Prophecy Coal” компани Торонтогийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжиж эхэллээ 2012-02-28 8945
1092 Мотоциклийн бартаат замын Азийн АШТ Монголд зохиогдоно 2012-02-27 9127
1091 Дагуурын талыг ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлнэ 2012-02-27 8912
1090 Нийслэлийн удирдлагууд иргэддээ ном хуруулав 2012-02-27 9222
배너신청
자생병원

배너신청