http://img37.picoodle.com/img/img37/3/8/1/f_r1532335493m_2079ec3.jpg
Тэд үймээнийг зогсоохоор очсон цагдаагийн ажилтнууд руу ч дайрчээ-
Энхтайван найрамдлын ордны өмнөх барилга дээр ажиллаж байсан хятадууд хамт ажилладаг хоёр монгол хүнийг нийлж зодож танхайрсан тухай бүдэг бадаг мэдээ цөөн тооны хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад өнгөрсөн. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээс үзвэл хэрэг энэ сарын 18-ны өдөр болжээ. “Жигүүр гранд” компаний захиалгаар “Sunday” констракшны барьж байгаа барилга дээр хятад ажилчид хоёр туслах монгол ажилчнаа зодож байна гэсэн дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн эргүүлийн гурван цагдаа хэргийн газар очжээ. Тэднийг очиход бөөн зодоон хэрүүл шуугиан гарч байсан бөгөөд өнөөх хэрэг өдөөсөн хятадуудыг цагдаа нар барьж авч явах гэтэл тэнд ажиллаж байгаа хужаа нар барилгын арматур төмөр, материал гээд гарт таарснаараа зэвсэглэн тэдний өөдөөс дайрсан байна. Цагдаа нар ч сандран 80 хятад ажилтны өөдөөс гар хоосон сарвайгаад дийлэхгүйгээ ойлгон тэр дор нь нэмэлт хүч дууджээ. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс бараг тэр чигээрээ зэвсэглэн очиж байж даварсан хужаа нарыг барьж саатуулсан байна. Бид энэ хэргийн тухай арай дэлгэрэнгүй үнэн бодит мэдээллийг өгөх үүднээс тусгай сурвалжлага бэлтгэснээ хүргэж байна. Биднийг очиход барилгын ажил зогссон янзтай, харуул хамгаалалтын албаны хүнээс өөр хүн гэх юм харагдсангүй.
Security гэсэн бичигтэй хар цамц өмссөн хамгаалалтын албаны залуугаас барилгын тухай асуухад мэдэхгүй гэсэн ганцхан хариулт өгч, өөдөөс түлхэх шахам барилга баригдаж байгаа хашаанаасаа хөөж гаргаад хаалгаа хаалаа. Энэ газар олон айл, албан газрын үүд, цонхыг тагласан 16 давхар барилга босох гэж байна. Энэ сарын 18-нд болсон үйл явдлыг гэрчлэх, түүнээс гадна ямар хахууль авсан болоод ингэж үүд хаалгаа таглуулан байж чимээгүй суугаад байгаа Энхтайван найрамдлын ордны захиргаатай уулзахаар орсон боловч үүднийх нь жижүүр халгаасангүй. Жижүүрийн ярих нь тэр өдөр би ажилтай байсан, намайг үүднийхээ байранд сууж байсан чинь гэнэт л бөөн үймээн шуугиан эхэлсэн. Яг юунаас болж яагаад маргалдсаныг мэдэхгүй. Энэ барилгыг хаанахын ямар газрынх гэдгийг бид мэдэхгүй, манай лав барилга биш гэж хэллээ. Жижүүр нь хүртэл Энхтайван найрамдлын ордны өргөтгөл гэх нэртэй энэ барилгын ажлыг өөрсдийнх нь биш гэдгийг батлаад өглөө.

Цагдаа нар юу гэв

Хэргийг шалгаж байгаа Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн Олон нийттэй харилцах хэлтсийн байцаагч, дэслэгч Баатарзоригтой уулзаж хэдэн зүйл тодрууллаа.
-Барилга дээр чухам юу болсон юм бол?
-Энэ хэрэг 7 дугаар сарын 18-ны өдөр гарсан. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст зодоон болж байна гэсэн дуудлагын дагуу цагдаа нарыг очиход Энхтайван найрамдлын ордны өргөтгөлийн барилга дээр хятадууд хоёр туслах монгол ажилчинтай муудалцаж байлаа. Цагдаа нарыг очоод шаардлага тавихад өөдөөс нь эсэргүүцэл үзүүлж, хэл мэдэхгүйг далимдуулан янз бүрээр доромжилсон байна. Тэгээд тэнд үймээн гаргаж байгаа арван хятад иргэнийг саатуулан барихаар авч явах гэтэл өөдөөс нь бүгдээрээ нийлж эсэргүүцсэн байгаа. Тэгээд цагдаагийн хэлтсээс нэмэлт хүч дуудаж байж арван хятадыг баривчлан шалгаж байна.

-Уг барилгыг хаанахын ямар албан байгууллага бариулж байгаа юм бэ, барилга дээр ажиллаж байгаа хятад иргэд гэрээгээр ажиллаж байсан уу?
-Ямар газар бариулж байгаа талаар мэдээлэх боломжгүй. Ямартай ч миний мэдэхээр Энхтайван найрамдлын ордны өргөтгөл барилга гэж сонссон. Харин ажиллаж байгаа бүх хятад нь гэрээний дагуу, зөвшөөрөлтэй бөгөөд ямар ч хууль зөрчсөн бичиг баримтын асуудал байхгүй байсан.
-Энэ барилга дээр хичнээн хятад ажиллаж байна?
-Анхнаасаа гэрээ ёсоор 80 хятад иргэн ажиллаж байгаа. Эдгээр хятад иргэд газар хөдөлж, гай гамшиг тохиолдсон Хятадын Сичуань мужаас ажил хийж мөнгө олох зорилготой ирсэн, ядуувтар улс гэсэн. Арав нь одоо хоригдон саатуулагдаж байна.
-Тэдгээр хятадуудтай ямар хариуцлага тооцох вэ, мөрдөн байцаалт хэр явж байна? Ер нь яагаад хятад монгол болж талцаж муудах болсон юм бэ?
-Орчуулагч нь гэж нэг эрэгтэй өөрөө хятад бөгөөд монголоор сайн ойлгодоггүй. Тэгээд буруу зөрүү орчуулсан юм уу үл ойлголцол гараад л муудсан юм шиг байна лээ. Тэдгээр зодоон хийсэн хятадуудад төрийн албан хаагчийг эсэргүүцсэн, баривчлах үед өөдөөс сөргөлдсөн, тавьсан шаардлага биелүүлээгүй гээд албадан саатуулж мөрдөн шалгаж байна. Мөрдөн байцаалт дуусаагүй байгаа, прокурорт шилжих болоогүй байна. Одоогийн байдлаар монгол ажилчдыг зодоод бэртээсэн зүйл тогтоогдоогүй байгаа.

-Тэднийг нутаг буцаах уу?
-Үүнийг хэлж мэдэхгүй эцсийн шийд гарахад л мэдэгдэх байх. Гэхдээ тэдгээр нь бүгд бичиг баримтын зөрчилгүй, гэрээ ёсоор орж ирсэн учраас дур мэдэн гаргах боломжгүй. Харин үүнд анхаармаар нэг зүйл нь тэдгээр ажилчдыг оруулж ирсэн манай талын зүгээс Хөдөлмөрийн хуулийн тухай ярьж хэлсэн атлаа монгол улсын хууль тогтоомжыг хэрхэн дагаж мөрдөх, таниулах, юу хийж болох болохгүй талаар огт мэдээлэл өгөөгүй юм билээ.
-Энэ барилгын ажлыг гүйцэтгэж байгаа компани нь “Sunday” констранкшн гэсэн үнэн үү, харин захиалагч нь “Жигүүр гранд” гэлүү?
-Захиалагч компанийг нь мэдэхгүй юм. Ямартай ч гүйцэтгэж байгаа нь “Sunday” констракшн мөн. Бидний зүгээс прокурорын зөвшөөрөлгүйгээр үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариулт өгсөн юм. Уг зодооны үеэр нэг эмэгтэй хүн чирэгдэн зодоонд өртсөн гэсэн боловч энэ талаар цагдаагийнхан нууж байна уу эсвэл үнэхээр мэдсэнгүй юу дуугүй өнгөрөх бололтой. Үнэн хэрэг дээрээ ийм л явдал болжээ. Хэдий хүний олон нэгийгээ барьж иддэггүй гэдэг боловч энэ үг хужаа нарт хамааралгүй бололтой. Олон албан газар, айл орон сууцын үүдийг таглаж, гэрэл гэгээг нь хаан эрх ашгийг нь боогдуулан барин барьж байгаа энэ барилгын дөнгөж эхлэл нь тавигдаж, суурь нь л боссон байгаа болохоор зөвшөөрөл өгсөн эрх мэдэлтнүүд, БНХАУ-ын иргэдийг гэрээгээр ажиллуулж байгаа компанийнхан эргэж харахад гэмгүй л байх.
анар