Бичлэгийн тоо 3,329
Хар тамхи, мансууруулах бодисын аюул, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга зам” сэдэвт нээлттэй уулзалт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар өчигдөр Иргэний танхимд боллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хар тамхины эсрэг тэмцэх бодлого, баримтлах зарчмаа уулзалтын үеэр ярьсан нь олны анхаарал татав. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар Монголын 17 иргэн хар тамхи зөөсний улмаас хамгийн доод тал нь долоон жил, цаашлаад насаараа хориг дох, тэр ч бүү хэл цаазлуулах ял сонсож БНХАУ-ын шоронд байгаа аж.

Түүнээс гадна хар тамхи зөөсөн, бусдад дамжуулахыг оролдсон 15 иргэн Хятадын шүүхийн шийдвэр хүлээж байна. “Үхэл тээсэн мөртэй гутамшигт хэрэг үйлдсэн хэнийг ч Монголын төр өршөөхгүй. Тиймээс ч хар тамхи зөөсөн, тээсэн, хадгалсан, бусдад дам жуулсан гэхмэтчилэн ямар нэгэн байдлаар холбогдсон иргэнийг өр шөөл үзүүлэхгүй байх тухай тусгай хууль санаачилж, энэ хаврын чуулганаар батлуулахаар хичээж ажиллах болно. Хар тамхи зөөсөн эгч дүүс сарын өмнө эх орондоо ирсэн. Тэднийг өршөөж байгаа гэж ойлгож болохгүй.

Урд хөршийн хууль хяналтын байгууллагынхантай ярьж, тохиролцож эх оронд нь авчирсан ч тэд гэм буруутай үйлдлийнхээ ялыг Монголын хуулиар үргэлжлүүлэн эдлэх ёстой. Түүнээс гадна хар тамхи зөөсөн монголчуудын 70 хувь нь Малайзын нийслэл Куала Лумпур хотоос ирээд Хятадын хил дээр саатуулагдсан байх юм. Монголчууд Ма лайз руу визгүй зорчдог нь хар тамхи зөөх замыг нээж өгч байна. Иймд визтэй болгохыг Гадаад харилцааны сайдад үүрэг болгоод байгаа. Хар тамхи, мансууруулах бодис хэрэг лэсэн хүүхдүүдийн 70 хувь нь найз нөхдийн хүрээнд хэрэг лэдэг гэж мэдүүлжээ. Хар тамхи хаалга тогшилгүй орж ирдгийг бид мэдэж байгаа. Тиймээс өнөөдрөөс эхлэн эцэг, эхчүүд сэрэмжтэй байж, хар тамхины хор уршгийг хүүхд үүддээ хэлж өгч анхааралтай байхыг сануулж, уриалж байна” гэж Ерөнхийлөгч хэллээ.

Эрүүгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Ганбат ”Монголд хар тамхины хэрэглээний зах зээл бий болох үе шат эхэлж байгаа энэ үед бид хуулиа чангатгах шаардлага гарч байна. Сүүлийн жилүүдэд хар тамхины хэрэгт холбогдогсдын тоо байнга нэмэгдэж, он гарсаар 22 холбогдогчтой дөрвөн хэргийг хууль хяналтын бай гууллагынхан илрүүлэн шалгалаа” гэв. Цаг үеэ олсон энэ уулзалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн, Эрүүл мэндийн, Гадаад харилцааны, Боловсрол, соёл, шинжлэх ухааны, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гаалийн, Тагнуулын, Хил хамгаалах, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд болон их дээд сургуулиудын багш, эрдэмтэн судлаачид, оюутан залуусын төлөөлөл оролцлоо.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5871108/7f4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1109 “Болор цом”-ын эзэн бүсгүйчүүд чуулна 2012-03-07 8909
1108 МОНГОЛ ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМООХОН ТОГЛОГЧ БОЛНО 2012-03-07 7707
1107 600 000 дээш төгрөгний цалинтай 1000 нээлттэй ажлын байр зарлалаа 2012-03-06 10362
1106 ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ХӨГЖИЛ БОЛГОХ ГАРЦЫГ ЭРЭЛХИЙЛСЭН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2012-03-06 9303
1105 СҮМОД ШИНГЭСЭН МОНГОЛ ХӨЛС 2012-03-05 6917
» ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЭНИЙГ Ч МОНГОЛЫН ТӨР ӨРШӨӨХГҮЙ 2012-03-02 7215
1103 Д.АРИУНБОЛД: Хатан хааны ордонд, 5000 хүн зэрэг босоод алга ташихад язгуур урлагаараа бахархсан 2012-03-02 8748
1102 Л.ГЭГЭЭ: Жилд 80.000 еврогийн цалин авна 2012-03-02 7942
1101 800 МЯНГАН ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ ӨРХ 50 САЯЫН ЗЭЭЛ АВЧ БОЛНО 2012-03-01 7846
1100 АЗИЙН НААДМААР АМЬСГАЛСАН ХҮҮХДҮҮД 2012-03-01 9063
1099 Монголд “мэндэлсэн” Месси 2012-03-01 7834
1098 АЗИЙН НААДМЫГ ХЭН СУРВАЛЖЛАХ ВЭ? 2012-02-29 9415
1097 Монголчуудын 30.6 хувь нь ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭГЧ 2012-02-29 10799
1096 Жил бүр хоёр оюутныг Масан их сургуулийн тэтгэлэгт хамруулахаар болжээ 2012-02-29 8189
1095 ХБК-ийн сурагчид “Карнеги” холлд урилгаар тоглов 2012-02-28 8476
1094 Морин хуурын эгшигт уярах өдрүүд айсуй 2012-02-28 9724
1093 “Prophecy Coal” компани Торонтогийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжиж эхэллээ 2012-02-28 8945
1092 Мотоциклийн бартаат замын Азийн АШТ Монголд зохиогдоно 2012-02-27 9127
1091 Дагуурын талыг ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлнэ 2012-02-27 8912
1090 Нийслэлийн удирдлагууд иргэддээ ном хуруулав 2012-02-27 9222
배너신청
자생병원

배너신청