Бичлэгийн тоо 3,329

1998-аас 2008 оныг хүртэл “Таван цагариг” сонинд ажиллаж байсан спортын сэтгүүлч Н.Энхбаяр дэлхийд алдар суугаа мандуулсан тамирчдын тухай номнуудыг монголд хэлэндээ хөрвүүлэн спорт сонирхогчдын хүртэл болгосоор ирсэн. Тухайлбал, тэрбээр NBA-гийн супер одод Майкл Жордан болон Аллен Айверсоны номыг уншигчдадаа барьсан. Үүний зэрэгцээ спортын хөгжөөн дэмжигчдэд зориулж ”Гоол” сэтгүүлийг гурван жилийн турш эрхлэн гаргаж байлаа. Тэгвэл өнөөдөр www.gool.mn вэб сайтыг бие даан ажиллуулж байгаа ажээ.

Испанийн алдарт "Барселона" баг, түүний лидер Мессигийн шүтэн бишрэгчдэд нэгэн таатай мэдээ дуулгахад, дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Мессигийн тухай сэтгүүлч Лука Кайолигийн бичсэн намтрыг Н.Энхбаяр орчуулан спорт сонирхогчдын хүртээл болгож байна. Энэхүү гайхалтай тоглогчийн бага нас, дунд сургуульд суралцаж байсан үе, балчир ахуйдаа “Барселона“ багт ирсэн агшин, түүнээс хойш од болон гялалзсан мөч гэх мэт бүхий л түүхийг зохиолч Л.Кайола номондоо тун дэлгэрэнгүй, баримт материал арвинтайгаар хүүрнэсэн байна.

Түүнчлэн тэрбээр Мессигийн амьдралын чухал үе бүрт хамтдаа байсан гэр бүлийнхэн, найз нөхөд, хамтдаа тоглож байсан багийн андууд, дасгалжуулагч, хөлбөмбөгийн зүтгэлтэнүүдтэй нэг бүрчилэн уулзаж ярилцсан өөрийн номоо бусдаас ялгарах онцлогтойгоор бүтээжээ. Мессигийн тухай бичигдсэн цор ганц гэж тодорхойлж болохоор энэ ном дэлхийн зах зээлд өндөр эрэлт хэрэгцээтэй байгаа тул уг бүтээлийг эрэлхийлэх Монголын хөлбөмб өг сонирхогчид олон байгаа юм.

“Месси” номыг Монголын спорт сонирхогчдын хүртээл болгоход “Blue Truck“ ХХКийн гүйцэтгэх захирал Рэнцэндоржийн Мягмар гүн туслалцаа үзүүлжээ. Лионелийн тухай энэхүү ном “Интерном”, УИД-ийн “Majestic”, “Метромолл”, “Гранд Плаза” цогцолборын “Мир” номын дэлгүүрүүдэд борлогдож байгаа ажээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5866610/e2c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1109 “Болор цом”-ын эзэн бүсгүйчүүд чуулна 2012-03-07 8909
1108 МОНГОЛ ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМООХОН ТОГЛОГЧ БОЛНО 2012-03-07 7707
1107 600 000 дээш төгрөгний цалинтай 1000 нээлттэй ажлын байр зарлалаа 2012-03-06 10362
1106 ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ХӨГЖИЛ БОЛГОХ ГАРЦЫГ ЭРЭЛХИЙЛСЭН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2012-03-06 9303
1105 СҮМОД ШИНГЭСЭН МОНГОЛ ХӨЛС 2012-03-05 6917
1104 ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЭНИЙГ Ч МОНГОЛЫН ТӨР ӨРШӨӨХГҮЙ 2012-03-02 7215
1103 Д.АРИУНБОЛД: Хатан хааны ордонд, 5000 хүн зэрэг босоод алга ташихад язгуур урлагаараа бахархсан 2012-03-02 8748
1102 Л.ГЭГЭЭ: Жилд 80.000 еврогийн цалин авна 2012-03-02 7942
1101 800 МЯНГАН ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ ӨРХ 50 САЯЫН ЗЭЭЛ АВЧ БОЛНО 2012-03-01 7846
1100 АЗИЙН НААДМААР АМЬСГАЛСАН ХҮҮХДҮҮД 2012-03-01 9063
» Монголд “мэндэлсэн” Месси 2012-03-01 7834
1098 АЗИЙН НААДМЫГ ХЭН СУРВАЛЖЛАХ ВЭ? 2012-02-29 9415
1097 Монголчуудын 30.6 хувь нь ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭГЧ 2012-02-29 10799
1096 Жил бүр хоёр оюутныг Масан их сургуулийн тэтгэлэгт хамруулахаар болжээ 2012-02-29 8189
1095 ХБК-ийн сурагчид “Карнеги” холлд урилгаар тоглов 2012-02-28 8476
1094 Морин хуурын эгшигт уярах өдрүүд айсуй 2012-02-28 9724
1093 “Prophecy Coal” компани Торонтогийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжиж эхэллээ 2012-02-28 8945
1092 Мотоциклийн бартаат замын Азийн АШТ Монголд зохиогдоно 2012-02-27 9127
1091 Дагуурын талыг ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлнэ 2012-02-27 8912
1090 Нийслэлийн удирдлагууд иргэддээ ном хуруулав 2012-02-27 9222
배너신청
자생병원

배너신청