글 수 3,329
Жил бүр хоёр оюутныг Масан их сургуулийн тэтгэлэгт хамруулахаар болжээ
조회 수 8189 추천 수 0 2012.02.29 15:04:07
Тус дүүргийн Боловсрол, соёлын газрын мэргэжилтэн Д.Чинбаатар “Хэлний шалгаруулалтад тэнцсэн хоёр оюутны хоёр жил суралцах сургалтын төлбөр, оюутны дотуур байрны зардал зэргийг тус сургууль хариуцана. Одоогоор 30 гаруй оюутан бүртгүүлээд байна. Удахгүй Масан их сургуулиас төлөөлөгч ирж шалгаруулалтад тэнцсэн хүүхдийг эцсийн шатанд шүүн хоёрыг нь авна” гэв.
Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутан тус дүүргийн оршин суугч байх шаардлагатай бөгөөд Их, дээд сургуулийн 1-4 дүгээр ангид ямарч мэргэжлээр суралцдаг байж болох юм байна. Шалгаруулалтын бүртгэл гуравдугаар сарын 10-нд дуусах аж.