Монголын
автомашин, мотоциклийн спортын холбоо энэ жилээс эхлэн эх орныхоо
хилийн дагуу автомашины өвлийн улирлын экстрим аяллыг зохион явуулж
байгаа билээ. Аялал жуулчлалын үндэсний төв, Хил хамгаалах ерөнхий
газар, “Хурд” групп, БХТН-ийн төв зөвлөлөөс хамтран зохион байгуулж буй
уг аялал нийтдээ 14.000 км үргэлжлэх бөгөөд нийт 75 хоногт туулахаар
төлөвлөжээ. Одоогийн байдлаар тамирчин Д.Батзориг таван мянга гаруй км
замыг туулаад Хөвсгөл аймгийн нутгаар аяллаа үргэлжлүүлж байна. Түүнчлэн
МАМСХ Азийн мотоциклийн холбооны шийдвэрээр тивийн аварга шалгаруулах
бартаат замын уралдааныг зохион явуулахаар болжээ.
Тэмцээн зургадугаар сарын 8-10-нд Улаанбаатар хотноо Морингийн даваанд зохиогдох ба урьдчилсан мэдүүлгээр 15 орны баг тамирчид оролцохоор мэдэгдсэн аж. Азийн АШТ-ийг Зохион байгуулах хорооны бүрэлдхүүнийг саяхан сонгосон бөгөөд даргаар нь УИХ-ын дэд дарга, МАМСХ-ны ерөнхийлөгч Г.Батхүү, орлогч даргаар БТСГын дарга Ч.Наранбаатар, Улаанбаатар хотын орлогч дарга, МАМСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Ганболд нарыг томилжээ.