Бичлэгийн тоо 3,329
“Макс”
группийн 20 жилийн ойн нэрэмжит “Макс трофи” буудлагын тэмцээн Техник
спортын төвд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээнд 80 гаруй мэргэн
буудагч арван дасгалд өрсөлдөж буйн дотор хөдөлмөрийн баатар,
“Бээжин-2008”-ын мөнгөн медальт О.Гүндэгмаа, олимпийн хошой хүрэл
медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Германы харьяат Д.Мөнхбаяр
тэргүүтэй шилдгүүд ч багтжээ.
Нөгөөдөр
өндөрлөх “Макс трофи-2012”-ын нэг онцлог нь багийн дүнгээр тэргүүлэгч
аваргын цомыг мөнгөн шагналын хамт хүртэх аж. Дашрамд дурдахад тус групп
Лондоны олимпод өндөр амжилт гаргасан тамирчдыг хоёр өрөө байраар
урамшуулахаа амалсан билээ.