Бичлэгийн тоо 3,329

Кэмбрижийн сургалтын талаар хүүхэд, эцэг, эхчүүдийн сонирхсон асуултад “Шинэ эрин” олон улсын лаборатори дунд сургуулийн багш нар дараах хариултыг өгсөн юм.

Б.Алтжин (Сүхбаатар дүүргийн I сургуулийн 7а ангийн сурагч): -Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээллэж байгаа төрийн өмчит сургуульд яаж элсэх вэ. Ямар шаардлага тавьдаг вэ?

-Одоогоор “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн гурван сургууль олон улсын хөтөлбөрөөр хичээллэж байна. “Шинэ эрин” 160, “Шинэ эхлэл” 120, “Монгол тэмүүлэл” 40 сурагчтай. Цаашид Улаанбаатарт 9, 21 аймгийн төв тус бүрт нэг, хос хэлний нийт 30 сургууль байгуулахаар төлөвлөөд байна. Шалгалтыг элсэлт авах үеэр зарлана. Энэ жил ямар хичээлээр хэзээ сонгон шалгаруулалт зарлах тухайд одоогоор эцэслэн шийдээгүй байна. Улаанбаатар хотын аль ч дүүргийн ЕБС-ийн сурагч шалгалт өгч болно. Өнгөрсөн жил математик, англи хэлээр шалгалт авч, тэнцсэн хүүхдүүд олон улсын хөтөлбөртэй сургуульд үнэ төлбөргүй суралцаж байна. Шалгалтаа өгч тэнцсэн нь л энэ сургуульд элсэх эрхтэй. Хүүхдүүд олон улсын болон Монголын хөтөлбөрөөр зэрэг хичээллэнэ. Кэмбрижийн болон Монголын Ерөнхий боловсролын хоёр гэрчилгээтэй төгсөнө.

Г.Нинжин (Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 7д ангийн сурагч): -Англи хэлээр, олон улсын хөтөлбөрөөр заах 11 хичээлээс сонгож үзнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Сурагч олон улсын шалгалт өгөх 11 хичээлээс зургаагаас доошгүйг нь сонгож үзнэ. Эцэг, эхтэйгээ зөвлөж байгаад ирээдүйд эзэмших мэргэжил, их дээд сургуульд суралцах чиглэл, өөрийн авьяас сонирхолдоо нийцүүлэн сонгох боломжтой.

О.Золзаяа (Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн): Ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн су рагчид “Шинэ эрин” сургуультай танилцаж байхыг зурагтаар харсан. Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, компьютерийн систем зэрэг нь үнэхээр мундаг юм байна лээ. Хамгийн гол нь үнэгүй, эцэг, эхчүүдээс мөнгө авахгүй гэдэг нь их таалагдаж байна. Улсын хэмжээнд 30- аад ийм сургууль барина гэж дуулсан. Бүгдийг нь ийм сайхан байр сав, техник хэрэгслээр хангах боломж нөхцөл бий юү?

“Шинэ эрин” бол олон улсын хөтөлбөрөөр хичээллэх, БСШУЯ-ны харьяа лаборатори сургууль. Баянгол дүү рэгт байрлалтай, энэ сургуулийн барилгын зардал төсөв ердийнх өөс нэг их ялгааг үй. Гол нь дотно гадна шийдэл, дизайн нь өөр. Том саруулхан өрөө тасалгаатай, багш нарын ажлын болон амралтын өрөө, номын сан, спорт, урлагийн танхимтай барьсан, сурагч, ажилтан хэн бүхэнд хялбар, найрсаг уур амьсгал бүрдүүлэхүйцээр тооцож төлөвлөсөн. Онцлог нь л өөр болохоос төсөв зардлын хувьд онцын ялгаагүй гэж болно. Кэмбрижийн сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www. Facebook.com/ Cambridge.Mongolia хаягаас үзээрэй.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5787601/c33/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1089 ТУУЛАЙ ЖИЛИЙН ТЭРГҮҮН БӨХ-ГУНААЖАВЫН ЭРХЭМБАЯР 2012-02-20 9986
1088 Хамгийн сайхан үндэсний хувцас, гоёлтой хүмүүсийг шалгаруулав 2012-02-20 10535
1087 Телевизүүд “сюрприз” задална 2012-02-20 7367
1086 “ХУРМАСТЫН ДУУЧ ШУВУУ” ЭЗДЭДЭЭ “МОРИН ХУУР” АВЧРАВ 2012-02-17 7654
1085 Мөсөн шагай, тэмээний баяртай “Нүүдэлчдийн өвөл-2012” фестиваль болно 2012-02-17 8574
1084 Алсын удирдлагатай цахилгаан зуух нийлүүлж эхэлжээ 2012-02-17 8919
1083 Д.Мөнхбаяр эх нутагтаа онч сорьж байна 2012-02-16 7320
1082 “Art Meets Ice”-д монголчууд мөнгөн медальтай 2012-02-16 7995
1081 Монголын үсчин, гоо засалчид Азийн тэмцээнд оролцоно 2012-02-16 7591
1080 Германы телевиз Монгол залуугийн тухай кино хийжээ 2012-02-15 7584
1079 “Хонхны дуу” мюзикл болно 2012-02-15 7976
1078 ХБК-ийн симфони оркестрыг Хисаеши Иноэ удирдана 2012-02-15 8450
1077 Германы телевиз Монгол залуугийн тухай кино хийжээ 2012-02-14 8273
1076 Язгуур урлагийн хамтлагууд нэгдсэн тоглолт хийнэ 2012-02-13 7665
1075 1330 хүнд ажлын байрны санал иржээ 2012-02-13 7641
1074 Б.Мөнгөнтуул хошуучлагчдын эгнээнд 2012-02-13 7572
» ХҮҮХДҮҮД СОНГОСОН ХИЧЭЭЛЭЭРЭЭ ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТ ӨГНӨ 2012-02-10 8768
1072 ВАЛЕНТИНААС захидал ирлээ 2012-02-10 8102
1071 Монголын ДНБ-ий өсөлт Оросоос дөрөв, Хятадаас хоёр дахин өндөр байна 2012-02-10 7473
1070 Хакүхо будаа хандивлалаа 2012-02-09 7665
배너신청
자생병원

배너신청