Бичлэгийн тоо 3,329
Ёкозүна Хакүхо 2010 оноос Японы Хоккайдо мужийн Такикава хотын аялал жуулчлалын хүндэт элчийн үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Тус хотод “Хакүхо” брэндийн цагаан будаа тарьсан их аварга Сүмогийн Кокүгикан ордонд байрлах залуу бөхчүүдийн сургалтын төвд ургацынхаа дээж болох 120 кг цагаан будааг хандивлалаа.

Тэрбээр “Сүмогийн ачаар би өдий зэрэгтэй яваа. Цагаан будаа бол хүч чадлын эх булаг. Залуу бөхчүүд миний будааг идээд хүчтэй болоосой. Би энд сурч байхдаа амттай будаа идэхсэн гэж боддог байсан” гэж хэлэн сургалтын төвд хичээллэж байгаа 10 залуу бөхтэй гар барин урам хайрлажээ. Будааг хүлээн авсан тус төвийн захирал Дэваноүми ояката “Үнэхээр их баяртай байна. Манай залуус ч их баярлаж байгаа байх” гэжээ.

Хакүхо өнгөрсөн намар 10 тонн “хакүхо” сортын будаа хураан авсан. Маргааш их аварга Фүтабаямагийн 100 насны ой тохиох бөгөөд Хакүхо Токио хотын Зэншёожи сүмд байдаг бунханд нь очиж, хүндэтгэл үзүүлэх гэнэ.

Хошизакүра зодог тайллаа

Өнгөрсөн нэгдүгээр сарын тэмцээнд санданмэ зиндааны есөөс босч барилдан, 3-4 амжилт үзүүлсэн Хошизакүра хэмээх Л.Алтангэрэл зодог тайлснаа зарлалаа. Хошизакүра 28 настай. Улаанбаатар хотын уугуул. 183 см өндөр, 124 кг жинтэй. Хаккакү дэвжээнд Хошихикаритай цуг 2000 оноос хойш барилдаж, Макүшитагийн 12 хүртэл дэвшиж байсан. Мэргэжлийн сүмод нийт 230 ялж, 194 ялагдсан амжилттай. Ийнхүү мэргэжлийн сүмод манай 27 бөх үлдлээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5783131/08e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1089 ТУУЛАЙ ЖИЛИЙН ТЭРГҮҮН БӨХ-ГУНААЖАВЫН ЭРХЭМБАЯР 2012-02-20 9986
1088 Хамгийн сайхан үндэсний хувцас, гоёлтой хүмүүсийг шалгаруулав 2012-02-20 10535
1087 Телевизүүд “сюрприз” задална 2012-02-20 7367
1086 “ХУРМАСТЫН ДУУЧ ШУВУУ” ЭЗДЭДЭЭ “МОРИН ХУУР” АВЧРАВ 2012-02-17 7654
1085 Мөсөн шагай, тэмээний баяртай “Нүүдэлчдийн өвөл-2012” фестиваль болно 2012-02-17 8574
1084 Алсын удирдлагатай цахилгаан зуух нийлүүлж эхэлжээ 2012-02-17 8919
1083 Д.Мөнхбаяр эх нутагтаа онч сорьж байна 2012-02-16 7320
1082 “Art Meets Ice”-д монголчууд мөнгөн медальтай 2012-02-16 7995
1081 Монголын үсчин, гоо засалчид Азийн тэмцээнд оролцоно 2012-02-16 7591
1080 Германы телевиз Монгол залуугийн тухай кино хийжээ 2012-02-15 7584
1079 “Хонхны дуу” мюзикл болно 2012-02-15 7976
1078 ХБК-ийн симфони оркестрыг Хисаеши Иноэ удирдана 2012-02-15 8450
1077 Германы телевиз Монгол залуугийн тухай кино хийжээ 2012-02-14 8273
1076 Язгуур урлагийн хамтлагууд нэгдсэн тоглолт хийнэ 2012-02-13 7665
1075 1330 хүнд ажлын байрны санал иржээ 2012-02-13 7641
1074 Б.Мөнгөнтуул хошуучлагчдын эгнээнд 2012-02-13 7572
1073 ХҮҮХДҮҮД СОНГОСОН ХИЧЭЭЛЭЭРЭЭ ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТ ӨГНӨ 2012-02-10 8768
1072 ВАЛЕНТИНААС захидал ирлээ 2012-02-10 8102
1071 Монголын ДНБ-ий өсөлт Оросоос дөрөв, Хятадаас хоёр дахин өндөр байна 2012-02-10 7473
» Хакүхо будаа хандивлалаа 2012-02-09 7665
배너신청
자생병원

배너신청