Бичлэгийн тоо 2,391

Харийнхан монгол газар,

Уншсан 6153 vote 0 2008.07.30 13:14:17

Саяын наадмаар юм. "Хүй долоон худаг"-т их насны морьд барианд орох мөч. Хүүхэдгүй морь цойлон цойлсоор түрүүлж ирэх тэр агшинд наадамчин олон хөөрөн баярлаж байлаа. Тэгтэл морь барианы зурхайн харалдаа гэнэт начигнаж эхэлсэн бөмбөрийн чимээ наадамчдын анхаарлыг сарниулж орхив. Уртын дууны шуранхайд налайж, адуу тургиж, морьд янцгаах чимээнд сатааран, жилдээ ганц тохиох наадмаа "амталж", "үнэрлэн" таашааж байсан хүмүүс тэр зүг гайхан харцгаав.

Солонгос үндэсний хувцастай бөмбөрчид зүлгэн дээр дугуйрч суугаад, үндэсний хөгжмийн зэмсгээрээ дуу шуу хадаасан нь тэр. Их насны морьдын уралдаан үргэлжилсээр байсан ч дундаас хойш давхих морьдыг харах хүн цөөрчихдөг шүү дээ. Удалгүй олон хүн өнөөх бөмбөрчдийн тоглохыг их л сонирхон харж, зарим нь алга ташицгаана. Тэр дүр зураг "Сэрэлт" кинонд орос эмч бягтруул тавихад ардууд тойрч зогсоод гайхан сонсдог шиг санагдсан шүү.

Тэгж байтал энэ богино хэмжээний урлагийн тоглолтоос үүдээд уулын энгэрт тааваараа хэвтээд морь дурандаж байсан хүмүүсийн дунд бяцхан маргаан үүсэх дөхдөг юм байна. Түрүүхэн хуушуур идэж, айраг шимж суусан эр уурлаж байна аа. "Эд нар одоо яаж байгаа юм. Доромжилж байна шүү дээ. Морьдын тоосонд хийморио сэргээх гэж ирсэн болохоос хаа газраас цагаачилж ирсэн энэ муусайн юмнуудыг харах гэж, сонсох гэж ирээ юу. Хөөе, наад хөгжим юм шиг юмаа болиул. Хөөе" гэж хашгирав. Эхнэр нь бололтой хажууд нь суугаа эмэгтэй угз татаад суулгачихав. Тэгтэл цаанаас нь хижээлдүү насны эмэгтэй тэр залууг дэмжиж хошуу нэмэрлэхэд охин нь "Ээж ээ, та одоо бас яах гээд байгаа юм бэ" гээд дуугүй болгочихов.

Үймээн самууны манан арилаагүй шахам байхад наадам болсон. Хүн зон арайхийж тайвширч байсан тэр үед харь нутгийн аялгуу хөндий талыг эзэмдсэнд наадамчдын зэвүү хүрэв бололтой. Урлагийн тоглолтыг хүмүүс яагаад уурсан хүлээж авав. Бас солонгосчууд яагаад яг хурдны морь барианд орох торгон агшныг тааруулан тоглов. Өөрсдийн хүсэл, бодлыг тулгах мэт санагдах чинь гэх мэтчилэн олон асуулт өөртөө тавьсаар тэндээс боссон юм. Энэ бүхэн болсон газраас жаахан зайтай Монголын урлагийн зөвлөл, СУИС, БНСУ-ын МЕТАА байгууллага хамтарч "Сэрсэн тал" хэмээх соёлын том хэмжээний наадам зохион байгуулж байсан юм. Магадгүй уг арга хэмжээний хэсэг нь тэрхүү тоглолт байв уу хэмээн бодтол үгүй аж. Монголд амьдарч, ажилладаг солонгосчууд сайн дураараа тэгж дуу хуур болцгоосон нь тэр байв.

Монголчуудын дургүйцлээс үүдэн тархинд түмэн бодол хөвөрсөөр. Монголчууд хэт улстөржин, хоорондоо дээр дороо орон "барилдах" зуур нийгмийн маань оюун санааны ертөнц булингартаж, бүр эрлийзжиж гүйцэв биш үү.

Цөөхөн монголчуудын багагүй хэсэг нь солонгосчуудыг дагаж намирна. Энэ нь манай олон иргэн тус улсад ажиллаж, амьдардагтай холбоотой биз ээ. Ах дүү, хамаатан, найз нөхдийндөө яваад оръё л доо. Олон айл өөдөөс чинь "Кимчи дарж байна, солонгос маягийн соус бэлтгэж байна. Хийгээд тавьчихаар амар байдаг юм" гэж ямрыг нь яаж хийвэл сайн тухай ч лекц унших болсон. Монгол гэрийн голд байдаг аяганы өр социализмын үед орос маягийн дөрвөлжин ширээгээр солигдсон. Түүндээ ч бүгд дасчихсан байв. Гэтэл одоо монгол айлын зочны өрөөний голд явган суугаад хооллоход зориулагдсан солонгос үндэсний жижигхэн ширээ эв хавгүйхэн байрлана. Ерэн хэдэн оноос гоо сайхны бараа бүтээгдэхүүн, хувцас хунар, зоогиин "газрын хоол унд, охидын сонирхдог жүжигчид, загвар өмсөгчид, гэрийн авгай нарын салдаггүй олон ангит кино гээд юухан хээхнээр шалтгаалан монголчууд солонгос үндэстний зүг саравчлах болсон. Наймаа бизнесийн орчин, ажлын байр гэхчлэн олон зүйлээс энэ нь мэдээж хамаатай. Гэтэл тэр бүгд зөвхөн эхлэл байсан мэт.

Сүүлийн жилүүдэд гадаадынхан соёл, оюуны хүрээнд довтолж эхлэх шиг. Соёл гэдэг энэ дэлхийд төрт улс байгуулагдах үеэс өмнө үүсч бий болсон хүний нийгэм орших эсэхийг тодорхойлогч хамгийн том хүчин зүйл юм гэнэ лээ. "Муу хүмүүсийн зальтай бодлого" нь эзлэхийг хүссэн ард түмнээ буу шийдэм барьж дайрахаас илүү өөрсдөдөө аажим дасгаж, хайрыг нь татаж байгаад өөрөөр хэлбэл, соёлоор дамжуулж ойртуулах аж. Энэ нь бусад ард түмнийг нэг мөр өөртөө уусгах арга юм гэж олонтаа уншиж байлаа. Хүмүүс өөрсдөө хүлээн зөвшөөрсөн ахуй, соёлоосоо татгалздаггүй аж. Ингээд бодохоор бөмбөрчдийг эсэргүүцэн чулуу шидэх дөхсөн өнөөх залууг буруутгах аргагүй мэт.

Нэгэнт эмзэглэл "Хүй долоон худаг"-аас төрсөн болохоор мөн тэр үед ажигласнаа бас жишээ болгоё. "Сэрсэн тал" соёлын наадмын хүрээнд монгол соёл, зан заншил, уламжлалтай танилцах боломж олгосон олон сайхан үзмэр, тоглоом наадгай байлаа. Гэр барьж бас буулгаж үзэх, шагай орхиж, монгол дээл өмсч, тайлан, нум сум харваж цэц мэргэнээ сорих боломж нээлттэй байсан. Гэтэл тэрхүү "Монголын нэг өдөр" хотхонд наадамчид тун сийрэг баув. Харин хүүхдүүдээ цаасан шувуугаар тоглуулж хөөцөлдсөн эцэг эх олон байлаа. Хүүхдийн тоглоом шүү дээ, аль үндэстнийх байх нь ямар хамаа байна аа гэх хүн гарах л байх. Тэгээд ч тэрхүү япон хүүхдийн тоглоом монгол хүүхдийнх болтол дэлгэрэх Янзтай гэж хэлэх нь Монгол-Япон Улсын хоорондын харилцаанд муугаар нөлөөлөх төдий зүйл гэж бодохгүй байна.

Бас нэг жишээ татъя. Харийнхан монгол газар, уудам цэлгэр орон зай, цэвэр цэнгэг агаарт сэтгэл алдарч, тэр бүгдийг маань чимээгүй чангаах гэсэн бодлогоо алсуур, бат бөх суурьтайгаар хэрэгжүүлэх гэсэн санаархал Монголын цөөн бус залуусыг бүр мангар болгож гүйцэх нь. Уншигч авгай тантай гудамжинд эелдэгхэнээр мэндлээд араас нь "Энэ бал, үзгийг худалдаж авахгүй юу. Бид орлогыг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжихэд зориулдаг юм аа" гэх хосоороо явах залуустай таарч байсан уу. Ихэвчлэн охид байх нь элбэг. Тэд зах дээр 300 төгрөгөөс илүүгүй үнээр зардаг балыг 1000-аар авахыг санал болгодог. Анх би ч гэсэн худалдаж авдаг байлаа. Хадам аав маань олон жил хэвтэрт байсан өвгөн. Дуртай үедээ гэрээсээ гарч чадахгүй, үргэлж хүний гар харах ямар хэцүү байдгийг мэдэрдэг байсан болохоор, тэр охидын туслах гээд байгаа хүмүүст нэмэр болъё гэж бодоод гар татдаггүй байлаа. Гэтэл тэр хүүхдүүд тахир дутуу хүмүүст тусалдаг ч орлогынхоо 30 хувийг өөрийн байгууллагын санхүүжилтэд хандивлах үүрэг хүлээсэн итгэн бишрэгчид байдгийг мэдсэн юм. Тэд Мүн хэмээх солонгос эрийн үүсгэн байгуулж, дэлхий даяар сүлжээ бий болгосон Мүний шашинд сүслэгчид. Бишрэгчид нь Мүн гуайг өөрийн төрсөн эцэг эхээс илүүд үзэж, тангараг өргөдгөөс авахуулаад монголчуудад төдийлөн танил биш ёс заншил олныг үйлддэг юм билээ. Шинээр элсэгчдийг "дахин төрүүлэх" ёслолд оролцуулж тангараг өргүүлнэ. Ингэхдээ газарт булж байгаад, элс шороо цацан адислаж босгодог гэсэн. Ийм ёслолыг хотын захад олны нүднээс далд үйлддэг гэхчлэн сонсохоос сэрдхийм ер бусын зүйл бишгүй. Нэгэнт л тэр шашны хүн болсон бол бусад буддын гэх мэт "ёс бус" шашинтнуудаас аль болох хол байхыг шаардана. Хэрвээ сэтгэлээ тэр шашинд урвуулж чадахгүй бол нэг хэсэгтээ ваакуум орчинд байх хэрэгтэй. Тэр үедээ гэрийнхэнтэйгээ холбоо барих эрхгүй. Хоорондоо мессеж бичиж ч болохгүй. Ийм нэгэн бичил ертөнц Монголд маань хүрээгээ тэлсээр. Харамсалтай нь төрийн түшээд хүртэл мэддэг ч монголчуудад ямар хор хохирол учруулж буйг сонирхохыг хүсдэггүй. Энэ нь Тагнуулын төв газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч анхааралдаа авахад болох асуудал санагдана. Мэдэхээс энэ шашныг Европын хэд хэдэн орон, тухайлбал Нидерланд улс өөрийн орондоо дэлгэрүүлэхийг хориглосон байдаг юм билээ. Хамгийн гол нь итгэгчид хүлцэнгүй, удирдагчдынхаа л үгээр байх ёстой. Наад зах нь гоёж гангалах ч үгүй. Үндсэндээ яг мангар юм шиг болчихдог. Төсөөлөхөд ч хэцүү.

Дарга нар минь ээ!
Та бүхнийг суудлаа, баялгаа нохой мэт булаацалдах зуур монгол түмний тань сэтгэлииг харийнхан эзэмдэж орхих нь бус уу. Тийм бол энэ нь Монголын хувьд хэзээ ч нөхөгдөшгүй харуусал, эмгэнэл болох болов уу.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/577686/5ff/trackback

96843226

2008.07.30 13:16:01
*.254.121.57

S.koread baigaa Mongol naadam zokhiogchid bolon Hirestiin sumuuinkhend zoriulav
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24462
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27981
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115742
» Харийнхан монгол газар, [1] 96843226 2008-07-30 6153
95 ЭР ХҮН ТАНАА. [2] Мичидмаа 2008-07-28 6515
94 Mongol hun mongoliin zurh- unshaad uzeerei humuusee [9] Klady 2008-07-28 12000
93 l[] Klady 2008-07-28 3260
92 Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon skin_salon 2008-07-22 5127
91 Номын сангууд хаана? хаана? бнаа? [2] halkh 2008-07-20 4353
90 Солонгос дахь Монгол Номын санд ном хандивлах хүмүүс 96843226 2008-07-19 4705
89 AHXAAP. SOS AIDS 96843226 2008-07-19 3629
88 Өмнөд Солонгост байгаа Монголчуудад өөрсдийн юм гэх зүйл бараг байхгүй. [2] 96843226 2008-07-19 5759
87 Өмнөд Солонгост гэрээний ажилчин нэрээр Монголын үнэмлэхүй эрүүл чийрэг залуусыг гарган,. [2] 96843226 2008-07-19 6497
86 mongolchuudiig nomiin cagaan buyan vndesnii vildver avrah boltugai bilgesh 2008-07-19 1906
85 Монгол улс БНАСАУ-аас ажиллах хүч авна. [1] selenge_good 2008-07-19 8556
84 Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж огцрох бодолтой байгаагаа илэрхийллээ 96843226 2008-07-18 4581
83 9-нөөс 8 дугаар сарын 31-ныг хүртэл Өмнөд Солонгосын томоохон худалдаа арилжаа явагддаг [1] 96843226 2008-07-18 5300
82 ЭРХ БАРИГЧИДАД ГАРГАСАН УРИАЛГА. [1] Мичидмаа 2008-07-17 5366
81 Монголчууд бидэнд өнөөдөр нэг л юм үгүйлэгдээд байна. [1] 96843226 2008-07-16 5505
80 УЛАНГАССАН УЛААН ТҮЙМЭРЧИД fgfdg 2008-07-15 5239
79 ХАР, СААРАЛ ӨДРҮҮДИЙН ТЭМДЭГЛЭЛ [1] fgfdg 2008-07-15 4819
78 Юу бодож буйгаа анхаар ч бай , учир нь бодол үг болдог [1] 96843226 2008-07-14 5913
77 naadam байлдагч 2008-07-11 3951
76 크로싱(Crossing) kino [2] 미인 2008-07-11 4310
75 УЛС ТӨРЖӨӨД НЭГ ҮЗЭХ ҮҮ? [2] 96843226 2008-07-10 5867
74 тусгай албаны ажилтны үг baassaa 2008-07-10 4230
73 НААДАМ [1] 이주&#48 2008-07-09 3174
72 butsah zamiin zardal [3] ngerlee 2008-07-09 3426
71 Unen unen777 2008-07-09 3784
70 Намаар талцаж чулуугаар байлддаг дайны талбар монгол минь бишээ!!! daruuhan01 2008-07-08 6600
69 Mongolchuudaa. Khezee ta bukhen bukh zuilsee kharamgui mongoldoo [1] 20080701 2008-07-08 2195
68 Choijilsuren ni [1] namjil 2008-07-07 3852
67 mongol utas solongost WWW>g-tel.mn [1] ebatsan 2008-07-06 5964
66 bair Oddiinzug 2008-07-06 4877
65 Юу болов, юунаас болов, одоо юу болж байна вэ? oronzai 2008-07-06 6846
64 archaagui mongolchuudaa gej???????/? oron_zai 2008-07-05 5265
63 МОНГОЛД СОНГУУЛЬ ШУДРАГА ЯВАГДСАН УУ. [1] Мичид 2008-07-05 5246
62 Huviaraa amjiltand hyreh bolomj [1] amjilt9 2008-07-05 3610
61 mongold xuchirhiilel yavagdaj bna [2] sarmishan1989 2008-07-05 3524
60 oilgoxgvi bn shvv! take it easy 2008-07-05 3431
59 관리자님 [1] narao 2008-07-05 5198
58 ***НААДАМЫН БЭЛЭГ**** MGLгишүүн* 2008-07-05 6892
57 Лэвэл ба Пойнт систэм мөн нууц баримт -IRMUUN- 2008-07-05 27636
56 MONGOL FOTO [1] *MGL гишүүн* 2008-07-04 6007
55 ЭРЛИЙЗҮҮДЭД ДАМЖУУЛААРАЙ??? бодох тун ???санахтун??? [1] l am here 2008-07-04 7086
54 Barivchilgaa 96843226 2008-07-04 5343
53 irex doloo xonogiin 1-dexi 2-daxid irex xvn baina yy too_much 2008-07-04 2622
52 viz&urilga zuuchlan tov tammy 2008-07-04 2364
배너신청
자생병원

배너신청