Бичлэгийн тоо 3,329
Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн залуу дуучид, ардын хөгжимчдийн олон улсын анхдугаар уралдааныг ХБК-оос санаачлан зохион байгуулж байна. Энэ талаар ХБК-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал Н.Ганчимэгээс тодрууллаа.

-Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит олон улсын уралдаан зарлаж байгаа гэсэн?

-Энэ оны арваннэгдүгээр сард ХБКийн 75 жилийн ой тохионо. Энэ ойн хүрээнд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн залуу дуучид, ардын хөгжимчдийн олон улсын анхдугаар уралдааныг Хөгжим бүжгийн коллеж, Хөгжмийн зохиолчдын холбоо хамтран зохион байгуулахаар шийдээд бэлтгэлээ базааж байна. Энэ уралдааныг БСШУЯ, Соёл урлагийн хороо, ДБЭТ, ҮДБЭЧ, Улсын филармони, СУИС зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагууд дэмжиж, хамтран зохион байгуулж байгаа. Уралдаан маань залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдэнд авьяас чадвараа сорих боломж олгох, гоц авьяастай залуусыг тодруулах, олон улсын уран бүтээлчидтэй туршлага солилцож, харилцан суралцах боломжийг нээх, Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг олон улсад түгээн дэлгэрүүлж, сурталчлах зорилготой.

-Уралдаан хэзээ болох вэ. Оролцогчдыг хэзээнээс бүртгэж эхлэх вэ?

-Бүртгэл гуравдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Уралдаан арваннэгдүгээр сарын 17-23-нд болно.

-Оролцогчдод ямар шалгуур тавьж байгаа вэ?

-Залуу уран бүтээлчдийг хамруулахыг зорьж байгаа. 30-аас доош насны дуучид, 35-аас доош насны хөгжимчид оролцох боломжтой. Оролцогчид эхний хоёр шатанд дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлийг дуулж, эгшигл үүлэх бөгөөд гуравдугаар шатанд Б.Шаравын бүтээлээс сонгох учиртай.

-Нэлээд өндөр шагналын сантай гэж сонссон?

-Нийт 33 сая төгрөгийн шагналын сантай. Тэргүүн байр эзэлсэн уран бүтээлчийг 5000 доллараар урамшуулах юм.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5774303/6c1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1069 Э.Халиунболд Америкт бэлтгэлээ базааж байна 2012-02-09 9071
1068 “МОНГОЛ БӨХ ГИННЕСТ” ном 2012-02-09 8313
1067 Чингис хаан судлаач эрдэмтэд Монголд 2012-02-08 8102
1066 МОНГОЛ УЛС УУЛ УУРХАЙН БОДЛОГЫН ИНДЕКСЭЭР АЗИД ХОЁРДУГААРТ ЖАГСЧЭЭ 2012-02-08 8128
1065 Уул уурхайн ажилчдыг ослоос хамгаалах хувцсыг Монголд борлуулж эхэллээ 2012-02-08 7962
1064 "Жонон” 2012-02-07 8426
1063 Б.Мөнгөнтуул XVI байрт 2012-02-07 8613
» Залуу уран бүтээлчийн уралдааны шагналын сан 33 мянган ам.доллар 2012-02-07 9116
1061 Фулбрайтын шагналтан МОНГОЛД АЖИЛЛАХААР ИРЛЭЭ 2012-02-03 7278
1060 АНУ манай бизнесийн дээд боловсролыг өндрөөр үнэллээ 2012-02-03 7455
1059 “Microsoft”-той хамтарсан сургалтын хөтөлбөр эхэллээ 2012-02-03 9175
1058 Олон улсын хуулийн фирм төлөөлөгчийн газраа Монголд нээлээ 2012-02-02 8009
1057 ЗАГАСЧЛАХАД ТОХИРОМЖТОЙ АРВАН ГАЗРЫН НЭГД ДЭЛГЭР МӨРӨН БАГТАВ 2012-02-02 8647
1056 Монгол Улс байгаль орчны салбарын хоёр протоколд нэгдлээ 2012-02-02 9115
1055 “ FC Ulaanbaatar” хөлбөмбөгийн багийнханд хишиг хүртээв 2012-02-01 8950
1054 АНУ-ын Конгрессын номын санд Монголын тухай үзэсгэлэн нээв 2012-02-01 8354
1053 “Оюутолгой” төслийн 2/3 нь “Рио Тинто”- гийн мэдэлд шилжив 2012-01-30 7392
1052 Загасчлахад тохиромжтой газраар Монголыг нэрлэлээ 2012-01-30 7390
1051 Красноярскийн дэвжээнээс бүсгүйчүүд хоёр медальтай 2012-01-30 7807
1050 Германы шог зураач Монгол галерейг сонгожээ 2012-01-26 7424
배너신청
자생병원

배너신청