Số bài viết: 213

Одоо 45 настай энэ эр орчин цагийн кино урлагийн брэнд нэр. Тэрбээр өөрөө зохиолыг нь бичиж, найруулж, продюсерээр ажилласан “Галзуу ноход” киногоор гараагаа эхэлж байсан. Дараа нь “Гэмт хэргийн түүх” кино нь “Оскар” мөн Канны кино наадмын шагналыг хүртсэн. Улмаар “Жеки Браун”, “Биллийг алах”
кинонууд нь түүний амжилтыг улам бататгаж өгсөн юм. Оросын “АиФ” сонины сэтгүүлч түүн рүү утас цохисон байна.
-Байна уу. Хэн бэ? Захиалсан шар айргийг маань авчирч байна уу?
-Үгүй ээ уучлаарай. Москвагаас ярьж байна. Би танаас утсаар ярицлага авахаар тохиролцсоныг санаж байна уу?
-Өө….би бүр мартчихаж. Оройн мэнд…..танай наана чинь орой юу, өглөө юу одоо?
-Өглөө болж байна.
-Хөөх тийм эрт гэж үү. За яриагаа эхлэе. Танд 20 минутын л хугацаа өгье. Миний нойр их хүрч байна.
-Нойрыг чинь сэргээхийг хичээе. Таны сүүлчийн кино болох “Үхлийн гэрч” прокатнаас ашиг олж чадаагүй. Шүүмжлэгчид нэгэн дуугаар “Тарантиногийн алдар нэр гундаж эхэллээ” хэмээн мушилзсан. Энэ талаар таны бодол?
-/Эвшээв/ Аа надад бол хамаа алга. Ярьж л байг…би өөртөө таалагдсан киног л хийх тийм хэмжээндээ хүрсэн хүн. Ашиг олж чадаагүй гэнэ ээ? Одоо яахав дээ. Тэрэнтэй тэрэнгүй би их мөнгө хийж чадсан хүн. Холливуд гэдэг чинь яг л Гитлерийн гестапо шиг. Продюсер ивээн тэтгэгчид бүгд л киноны цагийг богиносго, гол дүрийн баатрыг илүү амьд болго, киноны үргэлжлэлийг төлөвлө гээд л олон юм яриад байсан. Гэвч надад энэ ямар хэрэгтэй юм. Мөнгө гэдэг чанарын баталгаа биш шүү дээ. Жишээлбэл, Дэвид Финчерийн “Дайчдын клуб” бас л прокатнаас ашиг олж чадаагүй шүү дээ, уг нь гайхалтай сайхан кино. Ийм кино хийхээ больсон нь харамсалтай.
-Энийг тайлбарлаж болно л доо. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар Холливуд эрсдэлээс айж байгаа учраас шинэ санааг туршиж үзэхийг хүсэхгүй байна гэж байна. Урьдын улиг болсон сэдэв, санаагаараа л кино хийж байх нь илүү амар байдаг бололтой.
-Тийм шүү, Холливуд хямралд ороод удаж байна. Улам л тэнэг болоод байх юм. Хуучин кинонуудыг хоёр гурав дахь удаагаа шинэчлэн хийгээд л, Жор нь маш амархан л даа. Май энэ 100 сая доллар, үүгээр чи гоё компьютер графиктай саин, муу талын тэмцлийн тухай нэг инээдтэй кино хийгээдэх. Киноны зохиолыг хоёр минутын дотор л сараачаад хаяна. Тэгээд л гүйцээ. Гэхдээ энэ бол миний шүүмжлэх зүйл биш гэж бодож байна. Үзэгчид л шүүх хэрэг.
-Гэтэл та болон таны кино шал өөр…?
-За яалаа гэж дээ…Би бусдад том үлгэр жишээ болж чадсан. Ердийн нэг залуу, кинонд бүх зүрх сэтгэлээсээ дуртай, ямар ч сургууль энэ тэр төгсөөгүй ч амжилттай сайн кино хийж чадаж байна. Би анх кино прокатын ажилтнаас гараагаа эхэлж байлаа. Чөлөө заваараа жүжиглэх урлаг сурахыг хичээн курс дугуйланд явдаг байлаа. Гэвч авьяасгүй гэдгээ ойлгосон. Нэг удаа би босстойгоо кафед шар айраг уугаад сууж байсан юм. Бид кино урлагийн тухай яриа үүсгэж би “одоогийн ихэнх кино ч новш болжээ” гэсэн юм. Гэтэл тэр “тэгвэл чи өөрөө кино хийгээд үз л дээ” гэдэг байгаа. Би ч чөтгөр ав, яагаад үгүй гэж бодсон юм. Тэгээд л бүх зүйл эхэлсэн дээ.
-Тэгвэл ашигтай кино хийхийн гол нууц нь юу вэ?
-Үзэгчдийг гайхшруулах. Ер нь хоёр зүйлээр л хүнийг гайхшруулж шоконд оруулж болно. Нэг нь гайхалтай зохиол, нөгөөх нь ил тод байдал. Үзэгч кино театраас гараад найз руугаа утасдаад “Хөгшөөн очиж Тарантиногийн киног үзээч, Чи өмнө нь тийм зүйл хэзээ ч үзэж байгаагүй гэдэгтэй барьсан ч алдахгүй” гэж хэлэхээр кино хийх ёстой. Би ердөө 20 мянган ам.доллараар кино хийж чадна. Ердөө хоёр хүнийг камерын өмнө суулгаад л тэдний харилцан яриаг бичээд өгчихөд болоо. Энэ яриа нь гайхмаар шоконд оруулмаар үг хэллэг байх тул үзэгчид, хүмүүс үзэх гэж гүйлдэх болно. Надад ямар ч компьютер график хэрэггүй. Энэ бүхэн бол зүгээр л урхи.
-Зодоон, буудалцаан байх уу?
-Мэдээж, хичнээн сайн харилцан яриа байгаад ч боевик жанрын кино зодоон, буудалцаангүйгээр хийгдэнэ гэж үгүй.
-Дараа нь харин шүүмжлэгчид “Тарантиногийн кинонд хэтэрхий их хүчирхийлэл явагддаг” гэж хэлнэ байх. “Галзуу ноход” киноны нээлтэн дээр үзэгчид дэлгэцэн дээрх тэр их цусыг харж чадалгүй танхимыг орхиж байсан?
-Та үнэнээр нь хэл дээ. Танд энэ аймшигтай санагддаг уу?
-Надад уу? Огт үгүй, бодит амьдралд үүнээс аймшигтай зүйл байнга тохиолддог.
-Яг тийм шүү дээ. Хүмүүс хэтэрхий нялцгар болж, эргэн тойронд нь юу болоод байгааг хардаггүй юм байх даа. Орон гэргүй ядуус, хар тамхи, мафи энэ бүгдийг харахгүй мэт дүр үзүүлж гайхалтай сайхан ертөнцөд амьдарч байна гэж бодсоор байх уу? Гэхдээ дэлгэцэн дээр аль болохоор их цус үзүүлэхдээ гол биш л дээ. Би тогтсон хэв маягт баригдах дургүй. Ингэхэд танай Орост намайг илт дуурайдаг найруулагчид бий юу?
-Байлгүй яахав. Ер нь бусдыг дуурайх нь нэг талаар амар, нөгөө талаар моод болсон шүү дээ.
-Новш гэж. Дуурайсан ч гэсэн бас ухаантай дуурайх хэрэгтэй л дээ. Хэрвээ чи дэлгэцэн дээр хэн нэгний толгойг тасалж, хөөрхөн бүсгүйн хормой доогуур хоёр буу шургуулсан бол өөрийгөө Тарантино гэж бодох хэрэггүй. Кино гэдэг чинь чөтгөр алгад, утга санаатай байх ёстой юм. Ямар нэг киноны маань дараа надаас ноён Тарантино та киногоороо юу хэлэхийг хүссэн юм гэж байнга асуудаг л даа.
-Би ч бас энэ асуултыг тавимаар байна.
-Би цуст боевик үзүүлэхийг хүсдэг. Нүд салгамааргүй, хэрцгий, бас маш утга санаа бүхий гэхдээ хатуу хэллэгтэй харилцан яриа. Цааш нь үзэгчид өөрөө л шийднэ, кинотеатрт орж миний киног үзэх үү эсвэл гараа саваад үл тоомсорлон үлдэх үү гэдгээ. Хоёулаа ингээд яриагаа дуусгая. Миний нойр хүрч байна.
-За тэгье дээ. Манай кино урлагтай та төдийлөн сайн танил биш байх л даа. Танд таалагддаг найруулагч бий юу?
-Байлгүй яахав. Тарковский. Би Оросын кино урлагтай ойр танилцахыг маш их хүсдэг л дээ. Гэхдээ Москвад очих үед надад ингэх зав ерөөсөө гардаггүй юм. Зав багатайг ч хэлэх үү, би Орост очоод хамаг цагаа хоолонд зориулдаг, түрс, блин, улаан загас….би гэртээ байхдаа долоо хоногийн турш иддэг зүйлээ, Орост очоод нэг өдрийн дотор иддэг гээд бод доо. Ингээд урлагтай ойр танилцах зав гардаггүй юм. Хоол их идэхээр идэвхи буурдаг шүү дээ.
-Сүүлчийн асуулт. Таны шинэ кинонд бас л бөөн цус байх болов уу?
-Та юу хүсээд байгаа юм. Гүзээлзгэний чанамал үзмээр байна уу? Тэгэхээр чинь би, би биш болно шүү дээ. Хэрвээ өөртөө ямар нэгэн төрх үүсгэсэн л бол тэрэндээ зохицох ёстой.

profile

www.mglclub.com Administrator

Liên kết Web :
http://www.mglclub.com/577361/bda/trackback

urtzam

2009.01.19 00:10:32
*.141.143.217

nairuulagch nar chutgur algadsan gaihluud!
File đã Upload
List of Articles
STT Tiêu đề Người gửi Ngày gửi Đã xem
Chú ý ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 31-03-2013 7194
33 Вон гуг дүүргийн олон улсын эргүүлийн төв ADVertisement 17-06-2009 31692
32 Азийн урлаг соёлыг нэг дороос ADVertisement 17-06-2009 31226
31 Олон улсын төв нээгдлээ file [1] ADVertisement 09-06-2009 33245
30 Солонгос хэлээр хэн сайн ярих вэ? тэмцээн file [2] ADVertisement 09-06-2009 34062
29 Томуугийн вирусээс урьдчилан сэргийлье file ADVertisement 05-06-2009 33772
28 Гадаад ажилчдад эрүүл мэндийн үзлэг хийсэн байна file [1] ADVertisement 05-06-2009 35692
27 Хичээлийн дараа улам илүү хөгжилтэй file ADVertisement 31-05-2009 35445
26 Төв номын санд Диброри нээгдлээ file ADVertisement 27-05-2009 37103
25 Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Roh Moo-hyun нь хагас сайн өдрийн өглөө хаднаас үсрэн амиа хорлoсон байна file [23] Munkh-munkh 23-05-2009 50247
24 Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргалаа file [1] ADVertisement 18-05-2009 37701
23 Солонгос иргэдтэй гэрлэсэн гэр бүлийн хүүхдүүдийг их сургуульд элсүүлэн авах тухай журам гаргалаа file [2] ADVertisement 15-05-2009 57811
22 МОНГОЛ 281 СУРАГЧ СӨҮЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД СУРЧ БАЙНА file [1] admin 09-04-2009 41656
21 ХОРТ ХАВДАР ҮҮСГЭЖ БОЛЗОШГҮЙ - BABY POWDER [2] admin 06-04-2009 41070
20 Данхгар төр Ж.Бушт үр дүнгээ өгөөгүй, Б.Обамад ч өгөхгүй. Харин С.Баярт ? [1] admin 20-02-2009 38863
19 ИНТЕРНЭТ БАНК ХЭРЭГЛЭХДЭЭ АНХААРААРАЙ [1] admin 12-02-2009 45254
18 Солонгост монголчуудын нэр хүнд асар их унаж байна [13] Levi`s 03-02-2009 43979
17 Сөүлд үймээн болж, хүний амь эрсдэв [7] Levi`s 23-01-2009 42657
16 Жорж Буш: Тэд суллагдвал америкчуудыг алахаар ирнэ [2] admin 20-01-2009 35932
15 УДАХГҮЙ КОМПЬЮТЕРОО ЭВХЭЖ АВЧ ЯВАХ БОЛОМЖТОЙ БОЛОХ НЬ admin 15-01-2009 36957
14 Б.Обама Ирантай харилцах бодлогод өөрчлөлт хийнэ admin 13-01-2009 38429
13 Гадаадынхан ажилгүй болж байна Levi`s 12-12-2008 45552
12 Сөүл дэх монголчуудын амьдрал [3] Levi`s 11-12-2008 47997
11 Ж.Бушийн тухай кино арван сая ам.долларын ашиг олжээ admin 21-10-2008 40477
10 Холбооны мөрдөх товчооныхон Билл Клинтоны хатсан үрийн шингэнтэй даашинзыг нууц амрагийнх нь гэрээс олж байжээ [2] admin 20-10-2008 39498
9 Нэг сая ам.доллароор хаана, ямар байр худалдаж авах вэ file [1] [3] admin 30-07-2008 53636
» Квентин Тарантино: Кино гэдэг чинь чөтгөр алгад, утга санаатай байх ёстой юм [1] admin 30-07-2008 48673
7 MISS UNIVERSE-2008 1-р байр Dayana Mendoza [2] admin 15-07-2008 64985
6 Асвтраличууд урт насалж байна [1] admin 08-07-2008 66628
5 Японы хиймэл арлуудын онцлог нь дандаа хогон дээр боссон [1] admin 08-07-2008 50785
4 Хилтоны барьсан байшин [1] admin 04-07-2008 60540
3 Бээжинтэй дугуй ширээний уулзалт хийнэ admin 03-07-2008 51339
2 Хамгийн шударга бус сонгууль [4] admin 03-07-2008 47947
1 С.Цогтбаяр: Хообий гэдэг үгийг “дон” гэж орчуулмаар [2] sysop5 29-06-2008 46105
배너신청
자생병원

배너신청