ОХУ, БНХАУ, БНАСАУ, Герман зэрэг циркийн урлаг өндөр хөгжсөн орнуудын уран бүтээлчдийг өрсөлдүүлж, циркийн урлагийн олимп гэж үнэлэгдсэн уг тэмцээний хүрэл цомыг “Circus Mongolia Khadgaa” циркийн залуу уран бүтээлчид хүртсэн байна. Акробат, хүч тамирын гайхамшиг, уран нугаралтыг хоршуулсан манай уран бүтээлчдийн тоглолтыг шүүгчид, үзэгчид өндрөөр үнэлсэн байна.
Монте
Карлогийн тэмцээний хүрэл цомыг хүртсэн Монголын жүжигчид маргааш
Шагналтнуудын нэгдсэн тоглолтод оролцоод нутагтаа ирэх юм байна. Уран
нугараач Я.Оюунчимэг, Э.Эрдэнэтуяа нар 1986 онд тус тэмцээнээс мөнгөн
цом, 2010 онд есөн хос нугаралтаар хүрэл цом хүртсэн аж.
Ж.СОЛОНГО