ОХУ-ын
Москва хот дахь Тувагийн нутгийн зөвлөлөөс Москва хотын Ази мисс
шалгаруулах тэмцээнийг анх удаагаа зохион байгуулж байна. Miss Asia
Moscow-2012 тэмцээнд Москва хотод ажиллаж, сурч байгаа 18-25 насны ази
бүсгүйчүүд оролцож байна. Тэмцээн гурван шаттай явагдах бөгөөд нэгдүгээр
сарын 15-наас гуравдугаар сарын 9 хүртэл интернэтийн санал асуулгаар
үзэгчдийн таашаалыг татсан Miss People's Choice бүсгүйг шалгаруулна.
Финалын шалгаруултанд бүсгүйчүүд үндэсний хувцас, усны хувцас, гоёлын даашинз болон үлгэрийн баатрын хувцас өмсөн өрсөлдөх болно. Мөн Москвагийн Ази миссийг гадаад төрх, биеийн галбир, урлагийн авьяасаар нь шалгаруулах болно.
Одоогийн байдлаар ОХУ-ын Алтай, Буриад, Хакас, Якут, Тува, Халимаг, Казахстан, БНСУ, Кыргызстан, Монгол, Узбекистан бүсгүйчүүд Москвагийн мисс цомын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдээд байна. Интернэт санал асуулгад Монголын оролцогч Ц.Номин 13227 оноогоор тасархай тэргүүлж, араас нь Казастаны Раушан Зинуллина 5357 оноо, Буриадын Билигма Дашицыренова 3949 оноотой нэхэж явна. Түрүүлсэн бүсгүйд “Miss Asia Moscow – 2012” цол олгоно.
Дараахь
байруудад “First Vice-Miss Asia Moscow 2012”, “Second Vice-Miss Asia
Moscow 2012” өргөмжлөл гардуулна. Мөн “Miss People's Choice”, “Miss
National Color”, “Miss Model”, “Miss Photo”, “Miss Bikini”, “Miss
Acting”, “Miss Grace”, “Miss Friendship”, “Miss Hollywood Smile”
өргөмжлөлүүд эзнээ хүлээж байна.
Ц.Номин-1991 оны 10 дугаар сарын 27-нд төрсөн. Москвагийн хэлний их сургуульд сурдаг. 170 см өндөр. Биеийн харьцаа 83-60-90