Бичлэгийн тоо 3,329
Сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно
Уншсан 8046 vote 0 2012.01.17 15:09:13Сагсан бөмбөгийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад ирэх зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 7-нд болно. Азийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнд таван бүсээс шалгарсан 16 орны баг өрсөлдөх юм. Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 16 багийн долоо нь одоогийн байдлаар тодроод байгаа аж.
Зохион байгуулагч орны хувьд Монголын шигшээ баг хамгийн түрүүнд эрхээ авсан бол өнгөрсөн жилийн аварга БНХАУ, БНСУ, Йемен, Тайвань, Иран, Филиппиний шигшээ багууд ирэх зургадугаар сард Монголд ирэх нь тодорхой болоод байна.
Тэмцээнээс медаль хүртсэн багууд Сагсан бөмбөгийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ази тивийг төлөөлөн оролцох юм.