Бичлэгийн тоо 3,329
БСШУЯ,
МҮОНТ хамтран “Монгол үндэстний дууны их наадам”-ыг хоёр дахь удаагаа
зохион байгуулж байна. Монгол Улсын айм гууд болон ОХУ, БНХАУ-д амьдарч
буй монгол туургатнуудын дунд наадмын анхан шатны шалгаруулалт эхэлжээ.
Монгол туургатан ард түмнийг соёл урлагаар нь ойртуулах, олон ястны ардын урлаг, дуу хуурыг харилцан суралцаж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой уг наадам энэ жил хүрээгээ тэлж, олон уран бүтээлчдийг хамруулж байгаагаараа онцлог.
Уг наадмыг анх 2009 онд зохион байгуулсан бөгөөд цаашид монгол туургатнууд гурван жил тутамд дуу, хуураараа нэгдэж байхаар болсон юм.