Бичлэгийн тоо 3,329

Казахстаны Алматы хотноо зохиогдсон жүдо бөхийн Мастерс тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд монгол бөхчүүд түрүү булаацалдаж, энэ жинд дэлхийд өнгөлдөг гэдгээ батлан харууллаа. 2010 онд БНСУ-ын Сүвон хотноо болсон анхдугаар Мастерст С.Мияарагчаа түрүүлсэн бол өнгөрсөн жил Азербайжаны Бакуд зохиогдсон хоёр дахь тэмцээнд Х.Цагаанбаатар аваргалсан билээ. Ийнхүү жилийн турш үзүүлсэн амжилтаараа шигшигдсэн шилдэг 16 бөхийн тэмцээнд магнайлсан хоёр тамирчин маань хоёул гурав дахь удаагийн тэмцээний шигшээд шалгарч, хэн нь хошой аварга болохоо шийдсэн юм. Дотоодын тэмцээнүүдийн финалд өрсөлдөхийн зэрэгцээ олон улсын тавцанд ч шийдвэрлэх даваанд нэг бус удаа таарч байсан тэдний энэ удаагийн барилдаанд С.Мияарагчаа этэх мэхээр цэвэр ялсан.

Оролцсон тамирчид нь дандаа олимп, дэлхий, тивийн АШТ-ий медальтнууд байдаг учраас эхний даваанаас л ширүүн өрсөлдөөн өрнөдөг нь Мастерс зэрэглэлийн тэмцээний онцлог. С.Мияарагчаа эхний тойрогт 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт, Францын Луи Корвалтай таарч, барилдааны эхний хагаст хоёр торгуулснаар өрсөлдөгч нь юүко үнэлгээтэй болсон бөгөөд цаг дуусахад хагас минут орчим үлдээд байхад цэвэр буулгаж ялсан. Энэ франц жүдоч Х.Цагаанбаатартай дөрвөнтээ таарч, нэг хожиж байсан үзүүлэлттэй. С.Мияарагчаагийн дараагийн учраа нь өдгөө 66 кг-ынхныг чансаагаараа тэргүүлж буй, 2011 оны ДАШТ-ий хүрэл медальт Муса Могушков. Тэд анхдугаар Мастерсын хагас шигшээд таарахад манай бөх хожин түрүүлэх замаа засч байсан бөгөөд тэр жилийнхээ Сан-Паулугийн Дэлхийн цомын хүрэл медалийн төлөө барилдаанд Могушков даагаа нэхэж чадсан юм.

Харин хайнаа хагалах энэ уулзалтад С.Мияарагчаа барилдааны эхлэл болон төгсгөлд хоёр вазари үнэлгээ авч хожлоо. Улмаар их шөвөгт 2010 оны дэлхийн аварга Жюнпэй Моришитаг өмсөх, үүрэх, хөл тавих зэрэг мэхийн олон оролдлогоор илт илүүрхэн 3.51 минутад цэвэр ялсан юм. Манай бөх өнгөрсөн жилийн Парисын Их дуулгын дунд шөвөгт Моришитатай таарч дийлдсэн удаатай. Жиндээ гуравдугаарт эрэмбэлэгдэж буй Х.Цагаанбаатарын хувьд Европын АШТий мөнгөн медальт, Азербайжаны Тарлан Каримов, Европын аваргын алт, мөнгө, хүрэл медальтай Армены Армен Назарян нарыг тус бүр вазари үнэлгээгээр ялаад хагас шигшээд 2011 оны дэлхийн аварга Масаши Эбинүмаг юүкогоор илүүрхэн финалд шалгарсан юм. 66 кг-ын тамирчдаас гадна манай дөрвөн бөх медалийн төлөө өрсөлдсөн.

Эхний тойрогт хийлж наймд үлдсэн гавъяат тамирчин М.Бундмаа олимпийн хүрэл медальт, Европын аварга бельги жүдоч Илсе Эйленийг вазаригаар илүүрхэж яваад цаг дуусахад хэдхэн секунд үлдсэн үед шийдсэн мэхэнд нь орж цэвэр хожигдон, хармаандаа бат ороод байсан медалийг сэгсрээд хаячихав. Түүнчлэн дэлхийн аварга Кайла Харрисоныг эхний даваанд сөхрүүлсэн П.Лхамдэгд мөрний гэмтэл нь сэдэрснээс медалийн төлөөх барилдаанд харамсалтайгаар ялагдлаа. 2010 онд залуучуудын ДАШТ-д үзүүрлэж, өнгөрсөн жил Европын АШТ-ээс хүрэл медаль хүртсэн Словенийн Ана Веленсекийг барьц, бяраар илт илүүрхэн, хоёр торгууль хүлээлгээд байсан манай бөх бэртэл нь хөндөгдсөнөөс амархан даралтад орчихсон. Мөн 63 кг-д Ц.Мөнхзаяа Хорватын Мариана Мисковичийг нэмэлт цаг юүкогоор ялаад ДАШТ-ий хүрэл медальт, Голландын Аника ван Эмденд цаг сунгаж юүкогоор хожигдон медалийн тавцанд гарах боломжоо алдсан.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр Голландын нэрийн өмнөөс барилдаж байхдаа Европын хошой аварга болсон, өдгөө Бельгийн иргэншилтэй Элко ван дер Геестийг эхний тойрогт даралтаар цэвэр ялаад олимпийн хүрэл, ДАШТий хошой мөнгөн медальт голланд жүдоч Хенк Гролийн мордох мэхэнд нь уначихав. Х.Грол 2010 оны ДАШТий хагас шигшээ, 2011 оны Парисын их дуулгын финалд манай бөхийг хожсон билээ. Бусад жүдочид маань эхний даваагаа гэтэлсэнгүй. 60 кг-д Ч.Болдбаатар Казахстаны Еркебулан Коссаевт вазари, Г.Болдбаатар БНСУ-ын Чой Гван-Хёнд хантэйгаар, 73 кг-д С.Ням-Очир БНСУ-ын Ван Ки-Чуньд мөн хантэйгаар, -100 кг-д Б.Тэмүүлэн Казахстаны Максим Раковт хоёр торгуулиар дийлдсэн бол эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд М.Уранцэцэг Японы Томоко Фүкүмид даралтаар хожигдлоо. Ийнхүү 44 орны 110 эрэгтэй, 108 эмэгтэй, нийт 218 шигшмэл жүдоч өрсөлдсөн “Алматы Мастерс-2012” тэмцээнд манай 11 тамирчин нийт 20 барилдаан хийснээс 10-т нь ялж, алт, мөнгөн медаль тус бүр нэгийг хүртэв. Таван алт, долоон мөнгө, есөн хүрэл, нийт 21 медаль хүртсэн япончууд багийн дүнгээр илт тасархай тэргүүлж, хоёр алт, дөрвөн хүрэлтэй Бразил, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль цуглуулсан БНХАУ, нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл түүсэн ОХУ удаалан, 66 кг-ын бөхчүүд нь финалдсан манай улсын баг тавдугаарт бичигдлээ.

 “МАСТЕРС-2012”-ЫН МЕДАЛЬТНУУД

Эрэгтэй.

60 кг: 1.Арсен Галс тян (ОХУ) 2.Ришод Собиров (Узбекистан) 3.Хироаки Хираока (Япон), Беслан Мудранов (ОХУ)

66 кг: 1.Санжаасүрэнгийн Мияарагчаа 2.Хашбаатарын Цагаанбаатар (хоёул Монгол) 3.Жюнпэй Моришита, Масаши Эбинүма (хоёул Япон)

73 кг: 1.Ван Ки-Чунь (БНСУ) 2.Рики Накая 3.Хироюки Акимото (хоёул Япон), Мансур Исаев (ОХУ)

81 кг: 1.Элнур Маммадли (Азербайжан) 2.Такахиро Накаи (Япон) 3.Эван Бартон (Их Британи), Сиражудин Магомедов (ОХУ)

90 кг: 1.Масаши Нишияма (Япон) 2.Кирилл Вопросов (ОХУ) 3.Тьяго Камило, Уго Пессанья (хоёул Бразил)

-100 кг: 1.Максим Раков (Казахстан) 2.Хенк Грол (Голланд) 3.Такамаса Анаи (Япон), Сергей Самойлович (ОХУ)

+100 кг: 1.Рафаэль Сильва (Бразил) 2.Дайки Камикава (Япон) 3.Ислам Эль Шехаби (Египет), Андреас Тольцер (Герман)

Эмэгтэй.

48 кг: 1.Томоко Фүкүми 2.Харүна Асами (хоёул Япон) 3.Сара Менесес (Бразил), Элена Моретти (Итали)

52 кг: 1.Юүка Нишида 2.Мисато Накамүра (хоёул Япон) 3.Илсе Эйлен (Бельги), Сорая Хаддад (Алжир)

57 кг: 1.Каори Мацүмото (Япон) 2.Телма Монтейру (Португал) 3.Аико Сато (Япон), Рафаэла Сильва (Бразил)

63 кг: 1.Ёшиэ Үэно 2.Мики Танака (хоёул Япон) 3.Аника ван Эмден (Голланд), Шү Лили (БНХАУ)

70 кг: 1.Люси Декос (Франц) 2.Ёрико Күнихара (Япон) 3.Эдит Бош (Голланд), Харүка Тачимото (Япон)

-78 кг: 1.Майра Агуйар (Бразил) 2.Ян Сьюли (БНХАУ) 3.Акари Огата (Япон), Анамари Веленсек (Словен)

+78 кг: 1.Чинь Чянь 2.Тун Вень (хоёул БНХАУ) 3.Гулжан Иссанова (Казахстан), Мика Сүгимото (Япон)

Ж.БАТМӨНХ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5689227/0cf/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1049 Хоёр монгол сүмоч жюүрёо зиндаанд дэвшлээ 2012-01-26 7292
1048 ИЛГЭЭМЖ НЬ ХААНА ЯВААГ УТАСНААСАА ХАРАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ [1] 2012-01-26 7954
1047 Хөх Монгол хамтлаг Монголд тоглоно 2012-01-25 8300
1046 Õóâèéí íîìûí ñàíòàé ìîíãîë îþóòàí 2012-01-25 8731
1045 ДАВОСЫН ЛИДЕРҮҮД монгол ноолуурыг дэлхийд сурталчилна 2012-01-25 8067
1044 МОНГОЛЫН АКРОБАТЧИД МОНТЕ КАРЛОГООС ХҮРЭЛ ЦОМ ХҮРТЛЭЭ 2012-01-24 7791
1043 Miss Asia Moscow-2012-д монгол бүсгүй түрүүлж байна 2012-01-24 8303
1042 Монголд олон улсын адал явдалт тэмцээн болно 2012-01-24 7460
1041 2013 онд Монгол Улсын эдийн засаг 22.9 хувиар өснө гэв 2012-01-23 7280
1040 “Coal Mongolia 2012” чуулга уулзалтыг “Bloomberg”-ээр цацах гэнэ 2012-01-23 7480
1039 Монголын олимпийн хувцас “Ванкувер-2010” музейд 2012-01-23 7827
1038 Эмнэлгүүдэд түргэн тусламжийн бүрэн тоноглосон машин гардуулав 2012-01-20 7557
1037 Б.ЧИНБАТ: МОНГОЛЧУУДЫГ ЭХ ОРОНДОО ИРЭХИЙГ УРИАЛСАН ТОГЛОЛТ ХИЙНЭ 2012-01-20 7911
1036 Монгол эдийн засгийн эрх чөлөөгөөрөө 81-т жагсав 2012-01-18 8554
1035 “Рио Тинто”-гоос илүү эх орондоо ажиллах нь бидний хувьд нэр төрийн хэрэг 2012-01-18 6897
1034 Сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2012-01-17 8046
1033 Монгол Улсын Ерөнхийлөгч монгол бичигтний уралдааны ялагчдыг урамшууллаа 2012-01-17 7787
1032 ОУВС-гийн мэргэжилтнүүд Монголд лекц уншина 2012-01-17 8391
1031 Монгол үндэстнүүд дуугаар нэгдэнэ 2012-01-16 7563
» С.МИЯАРАГЧАА: Шигшмэл бөхчүүдээс дахин шилдэг нь боллоо 2012-01-16 7111
배너신청
자생병원

배너신청