ISAIK Хөл бөмбөгийн клуб нь тус холбооны хөл бөмбөг сонирхогч гишүүдийн санаачлагаар үүсгэн байгууллагдсан. 2011 онд Солонгос улсын хэмжээнд нийт 40 баг оролцсон лигийн тэмцээн ажилттай болж өндөрлөсөн. Тэмцээн Пүчонь хотын спортын төв ордонд явагдсан ба тэмцээнийг нийт 2000 гаруй гадаад оюутнууд хүрэлцэн ирэн үзэж сонирхсон хөгжөөн дэмжсэн билээ. Амеркийн Камел баг тус тэмцээнийг тэргүүлэн 2сая вонын шагнал хожсон. Бид дараа дараагийн лигийн тэмцээн болох 2012оны он 2-р дугаар ISAIK Хөл Бөмбөгийн Лигийн тэмцээн урьд урьдныхаа илүү том цар хүрээг хамарсан хамгийн шилдэг фестиваль зохион явуулах болно.
2-р дугаар ISAIK ЛИГИЙН ТЭМЦЭЭН 2012 ОН
2012 он 2-р дугаар ISAIK лигийн тэмцээн
Оролцох шаардлага: Солонгос улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаад оюутан хэн бүхэн оролцох боломжтой.
Шагналын сан:
1- р байр: 3 сая вон
2- р байр: 1сая вон
Шилдэг тоглогч: 500 мянган вон
Бүртгүүлэх арга:
ISAIK Холбооны вебсайтын Лигийн тэмцээний заран дээр дарж бүртгүүлэх
Бүртгүүлэх хугацаа:
2011.12.15(мягмар) ~ 2012.02.28(Даваа) 17:00 цаг хүртэл
Лавлах утас: 02-1544-6877
² Тэмцээний өдөр болон бусад мэдээлэлийг 2012.03.05-нд сайтаар албан ёсоор мэдэгдэнэ.
Анхаарах зүйлс:
1. Шаардагдах мэдээлэлийг сайтар оруулна уу. Ялангуяа эрүүл мэндийн даатгалд хамрагдахын тулд гадаад иргэний үнэмлэхний дугаараа үнэн зөв оруулах. Хэрэв үнэн зөв оруулаагүйгээс болж эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадаагүй тохиолдолд хариуцлагыг хувь хүн хариуцана.
2. Багийн ахлагч нар багийн гишүүдийн нарийн мэдээлэл тусад нь холбооны мэйлруу явуулах
3. Мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд холбоонд урьдчилан заавал мэдэгдэх