“Mongolia Open-2012” чөлөөт бөхийн олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн энэ сарын 14-15-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. Энэхүү тэмцээнд оролцох тамирчдын Улаанбаатарт ирсээр байна. Эхний ирж байгаа тамирчдын чансааг харахад “Mongolia Open-2012” тэмцээн өндөр чансаатай болохоор байна. БНХАУ-ын шигшээ баг хамгийн түрүүнд манай улсад ирж, бэлтгэлээ базаагаад эхэлсэн.
Тэгвэл өнөөдөр өглөө Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор Куба, Тажикистаныг баг хүрэлцэн ирлээ. Кубын шигшээ багийг Мартинес Визет Рафаэль удирдаж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Ливан Лопес Аску, эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Пан Америкийн наадмын аварга Эчевериа Медина Лиззет нар зодоглох юм. Харин Тажикистаныг 84 кг-ын жинд олимп, ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Юсуп Абдусаламов байна. Түүнчлэн тэмцээний ерөнхий ажиглагч Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны төлөөлөгч Болгар улсын иргэн Валентин Гецов,нарийн бичиг шүүгч ОХУ-ын иргэн Алексей Базулин нар ирсэн юм.
“MONGOLIA OPEN-2012” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ДЭЛХИЙН ШИЛДЭГҮҮД ИРЖ БАЙНА
Тухайлбал АНУ-ын бөх, дэлхийн хошой аварга Кристи Дэвис ,дэлхийн аварга
Клариса Чун, дэлхийн аваргийн мөнгөн мeдальт Мик Задик,Тажикстаны бөх
олимп, ДАШТ мөнгөн мeдальт Юсуп Абдулсаламов, ОХУ-ын бөх, ДАШТ-ний хошой
мөнгөн медальт, европийн 3 удаагийн аварга Лориса Ооржак, залуучуудын
дэлхийн 3 удаагийн аварга Наталья Воробьёва, Кубын бөх энэ жилын
ДАШТ-ний хүрэл медальт Азкай Лопез,Японы бөх ДАШТ-ний хүрэл медальт
Иное Яшико, Монголын бөх, дэлхийн аварга С.Батцэцэг, ДАШТ-ний медальт
О.Бурмаа, Б.Одончимэг, Д.Отгонцэцэг, Б.Оюунсүрэн, Б.Насанбурмаа,
Д.Нармандах, Ц.Энхжаргал, Азийн наадмын аварга Г.Мандахнаран,
Г.Наранчимэг нар өрсөлдөх гэж байгааг онцлон дурдахад таатай байна