Бичлэгийн тоо 3,329

 Улаанбаатар хотод дэлхийн хотуудын жишигт нийцсэн зам барилга, бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа. Цаашид олон улсын хөрөнгө оруулагчид, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудтай хамтран ажиллах шаардлагатай байгаа юм. Манай улс БНХАУ-тай олон салбарт хамтын ажиллагаатай. Сүүлийн үед зам барилгын салбарт илүү түлхэцтэй хөгжиж буй. Энэ чиглэлээр илүү ихийг хийх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Хятадын Төмөр замын олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны компанийн төлөөлөгчид манай хотод айчилж байна. Тэднийг өнөөдөр Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр хүлээн авч уулзлаа.

Тэд манай улсад томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр хотын даргад дуугасан. Харин хотын даргын зүгээс нийслэлийнхээ хөгжил цаашлаад  зам барилгыг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах ажилд хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэлж бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Хятадын төмөр замын олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны компанийн захирал Лү Бо “Улаанбаатар хот Бээжин хоттой албан ёсоор ах дүүгийн харилцаатай хотууд. Тиймээс харилцан туршлага солилцож хамтран ажиллаж байгаа гэдгийг хотын дарга онцлоод ирэх жил Бээжин хотын даргыг Улаанбаатар хотод айлчлах үер хамтын ажиллагаа улам өргөжих байх”  гэдгийг хэлсэн юм.

Хятадын Төмөр замын олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны компани нь үйл ажиллагаагаараа улсдаа төдийгүй дэлхийд дээгүүрт ордог улсын томоохон компани юм байна. Тус компани нь төмөр зам, барилга  угсралт, авто зам зэргийг олон жил чанартай хийж ирсэн Олон улсын компани гэсэн. Тэд манай улсын зам барилгын салбарт дэвшилт гаргана гэдгээ уулзалтын үеэр онцолсон. Дашрамд дуулгахад энэ сарын 13-нд өвлийн хотуудын уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ үер өвлийн хотуудын барилга, инженерийн байгуулалтын талаар харилцан туршлага солилцох юм байна. 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5668472/776/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1029 Н.БАЯРАА "ЛОНДОН 2012"-ЫН ГАЛЫН ШУГАМД ӨРСӨЛДӨНӨ 2012-01-16 7632
1028 “Mongolia Open-2012” өндөр чансаатай болно 2012-01-11 7081
» Зам барилгын салбарыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2012-01-11 7411
1026 Олон улсын зэрэглэлийн үзэсгэлэн Монголд болно 2012-01-11 7162
1025 39 сум түргэний машинаа шинэчлэв 2012-01-10 7732
1024 “DOZ”-ийн Дооёо 2012-01-10 7455
1023 Чингис хааны төрсөн өдрийг “Монгол бахарлын өдөр” болгов 2012-01-10 8314
1022 Дэлхийн морин хуурчид Монголд саатна 2012-01-06 7515
1021 Э.БАДАР-УУГАН: СПОРТОО ОРХИДОГ Ч ЮМ УУ ГЭЖ БОДОХ ҮЕ БАЙСАН 2012-01-06 7303
1020 Монголын Хөрөнгийн биржийн шинэчлэл дэлхийн шилдэгт шалгарлаа 2012-01-06 7272
1019 ЗАВХАН “ЭКО ЭЛЧ АЙМАГ”-ААР ШАЛГАРАВ 2012-01-05 7571
1018 НАРАН УРГАХ ДОРНЫН ТАЛ РУУ ШИНЭ ОНГОЦ НИСЭЖ ЭХЭЛЛЭЭ 2012-01-05 8324
1017 Хаадын ургийн овгийг тунхагласан хамгийн том хаалга сүндэрлэжээ 2012-01-04 8178
1016 “Хөх ган” Хятад руу 300 тонн ангижруулсан төмөр экспортолно 2012-01-04 8214
1015 ДЭЛХИЙН БОЛООД МОНГОЛЫН АНХНЫ МӨНГӨН ДЭВСГЭРТ 800 ЖИЛИЙН НАСТАЙ 2012-01-04 8516
1014 800 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ХОСГҮЙ ӨВ МОНГОЛДОО ЭРГЭН ИРЛЭЭ 2012-01-03 7836
1013 Энэ жилийн төгсөгчид кирилл, монголоор бичсэн гэрчилгээ, диплом авна 2012-01-03 9591
1012 Монголын түүхийн таван гол дурсгалыг кирилл бичигт буулгав 2012-01-03 7841
1011 ХОВОР ОЛДВОР ОЛЖ, УЛСЫН САНД ТУШААСАН ИРГЭДИЙГ УРАМШУУЛЛАА 2011-12-28 9191
1010 Дорноговийн төмрийн хүдрийг 2013 оноос экспортолно 2011-12-28 7415
배너신청
자생병원

배너신청