Бичлэгийн тоо 3,329
Улсын
төсвийн хөрөнгө оруулалтаар бүх аймгийн Эрүүл мэндийн нэгдэл, зарим
сумын эмнэлэг болон спортын байгууллага, цөөн тооны клиникийн эмнэлэг
болон тусгай мэргэжлийн төвүүдэд нийтдээ 66 автомашин хуваарилахаар
болжээ. Түүний эхлэл болгож Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өчигдөр 18
аймгийн 39 сумын эмнэлгийн жолооч нарт “УАЗ 469” маркийн автомашины
түлхүүрийг гардуулав.
Тус бүр нь 18 сая 300 мянган төгрөгийн үнэтэй эдгээр машинуудыг хөдөө орон нутгийн алслагдсан сумын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тохиромжтой гэдгээр нь сонгосон байна. Цаашид газар нутгийн хол, ойр болоод хүн амын нягтаршил, боловсон хүчний байдлаас шалтгаалж, Huandai H-1 Starix, Toyoto Haise, Toyoto Probox маркийн автомашиныг хуваарилах аж.
Ховд аймгийн Дөргөн сумын эмнэлгийн жолооч Н.Дашням “Манай сум 3000 гаруй хүн амтай. Дуудлагад явдаг ганц машинтай, тэр нь их хуучирсан. Одоо шинэ унаатай болсондоо баяртай байна. Гэхдээ 25 жил түргэний машин жолоодсон хүний хувьд хэлэхэд өнөөгийн үйлчлүүлэгч нар “УАЗ 469” машиныг тухгүй гээд жаахан дургүйцдэг” гэлээ.