Чингис
хааны мэндэлсний 850 жилийн ой энэ онд тохиох билээ. Их хааныхаа сүүдэр
тохиосны ойг төр улсаараа тэмдэглэн өнгөрүүлэх нь бидний хийх ёстой
ажил мөн. Их ойтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж
Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож ёсчлох тухай
зарлигаа өчигдөр гаргалаа.
Монголын төрөөс Их хааныхаа мэндэлсэн огноог ёсчлох, улмаар үндэсний бахархлын өдөр болгон тэмдэглэж, хойч үедээ хэвшүүлэх нь манай улс, үндэстэн, Их Монгол Улсыг залгамжлагчдын хувьд ихээхэн ач холбогдолтой юм. Ерөнхийлөгчийн зарлигт,
“1. Эзэн богд Чингис хаан–Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас өргөн барьсан саналыг үндэслэн Чингис хаан–Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй.
2. Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай” гэж өгүүлжээ.