Бичлэгийн тоо 15,500

sanaj yavagtun

Уншсан 5007 vote 0 2008.07.26 18:04:33

Юу болов, юунаас болов, одоо юу болж байна вэ?

Би аль нэг намын гишүүн биш. Би ямар нэг байдлаар туйлшрахыг хүсэхгүй
байна. Гэхдээ төрийн нэг тусгай байгууллагад ажиллаж байгаагийн хувьд,
болсон явдал, одоо болж буй явдлын учир начрыг сайн мэдэж байгаагийн
хувьд дуугуй сууж болохгүй байна. Би эх орныхоо төлөө, ард түмнийхээ
хувь заяанд санаа зовсондоо, ард иргэд маань хэрхэн төрийн эрх
баригчдын тоглоом болон хувирч байгааг хараад тэсэж сууж чадахгүй
байгаа учир үүнийг бичлээ. Та бүхэн эх орноо, ард түмнээ, өөрсдийгөө,
үр хүүхдээ хэмээн боддог юм бол цааш нь тараах, ямар нэг хэвлэлд
хэвлүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна. Би тусгай ажилтан учраас
өөрөө ингэж болохгүй байгааг ойлгоно уу.

Сонгуулийн булхай. УИХ-д олонхи болох, хүссэн хүмүүсээ УИХ-д гаргаж
ирэхийн тулд дараах аргуудыг хэрэглэлээ.

Боломжтой гэж үзсэн хаягуудад гадаадад явсан, тэнд амьдарч байгаа, нас
барсан, шилжсэн хүмүүсийн нэрийг нэмж тэдгээр хий үзэгдлийн нэрээр
санал өгүүлэх /Тэдгээр хий үзэгдлийн нэр дээр иргэний үнэмлэх хийж
өөрийн хүмүүст тараах, хурууны бэхийг химийн бодисоор арилгах замаар
үнэнч хүмүүсээрээ 3-4 хэсэгт санал өгүүлсэн/. Иймээс гадаадад байгаа
хүмүүсээс санал авахгүй гэж эртнээсшийдсэн.
Мөнгө амлах, тараах, архидуулах, автобусаар зөөх, зөөж явахдаа мөнгө
өгөх, худал амлах г.м жижиг аргууд.
Хамгийн гол арга нь саналын хуудсыг унших хүмүүст 10-10 сая төгрөг
өгөөд урьдчилан тохируулсан тооны дагуу “А гэсэн нэр дэвшигчид өгсөн
саналыг өөрийн Б гэдэг нэр дэвшигч болгон уншуулах”. Үүний тулд
ажиглагч нарыг хол суулгаж, зөвхөн ганцхан хүнээр саналыг хуудсыг
уншуулах, түүнийг зөв уншиж байгаа эсэхийг өөр хүн хянах аргагүй
болгох ажиллагааг анхнаас нь зохион байгуулсан. Саналынг жинхэнэ
хуудсыг хэсгийн хороон дээр солих аргагүй тул тойргийн хороон дээр
солихоор урьдчилан бэлтгэж тойргийн хорооны даргаар өөрсдийн үнэнч
итгэлтэй хүмүүсийг тавьж, тэдэнд даалгавар өгч, нууцаар хэвлүүлсэн
саналын хуудсаар хангаж, тэнд гаргах гэж буй МАХН-ын нэр дэвшигчийн
нэр дээр дугуйлсан хуурамч саналын хуудсыг 30-30-аар багцлан уутанд
хийж бэлтгэсэн. Ийм булхай хийснийг сэжиглэсэн ажиглагчид, дэмжигчид
хэсгийн хороог бүсэл саналын хуудсыг газар дээр нь дахин тоолно хэмээн
шаардлага тавихад хамаг булхай нь илрэх аюул тулгарсан тул шөнө нь
цагдаагийн хүчээр тийм хүмүүсийг зайлуулаад жинхэнэ саналын хуудсыг
тойргийн хорооруу зөөсөн. Тэнд нэгэнт хайрцаглаад бэлдчихсэн ууттай
хайрцагтай худал саналтай хуудсуудаар солих ажиллагааг тойргийн
хорооны дарга өөрөө биечлэн хийж гүйцэтгэлээ. Тойргийн хорооны бусад
гишүүддээ мэдэгдэхгүй солих, зарим тохиолдолд тэдэнтэйгээ нийлж хийх
үүргийг тойргийн хорооны дарга нарт /өөрсдийн үнэнч итгэлтэй хүмүүс/
өгсөн байна. Бодит байдал дээр саналын хуудсыг аль ч хэсэг дээр 10
цагийн дотор тоолж дуусгаад тойргийн хороо түүнийг 2 цагийн дотор
нэгтгээд дүн гарах байсан. Гэтэл нөгөө жинхэнэ саналын хуудсыг солих,
худал гаргасан тоогоо саналын хуудсын тоотой нийлүүлэх гэж 2-3 хоног
зарцуулж, түүнийгээ дүн хараахан гараагүй гэдэг үгээр халхавчлан сууж
байна.

Цуглааныг хэрхэн үймээн самуун болгон хувиргасан тухай. Нэгэнт ийм
муухай булхай, илт улаан цагаан луйвар хийсэн учир олны хараанаас
мултарч чадалгүй сэжиглэгдэж, зарим нь баригдлаа. Тиймээс залуу хүмүүс
хурц зангаараа олныг уриалж 7/01-ний өдөр Сүхбаатарын талбай, МАХН-ын
байрны өмнө цуглаан зохион байгууллаа. Энэ үед хэрхэн ажиллах, ямар
хариу барихаа МАХН-ын удирдлагууд хэлэлцэж “уг цуглааныг өдөөн хатгаж
үймээн болгон хувиргах, түүгээр нь буруутгаж тэмцэгчдийг дарах,
хариуцлагад татах” тактикийг барих нь зүйтэй гэж тохиролцсон болно.
Ингээд гарч ирж уулзаад олныг тайвшруулаад үгээ хэлэлцээд тараачих
байсан цуглааныг үйлмээн болгон хувиргах ажиллагаандаа орсон болно.
Тэнд хамгаалалтанд гаргасан цагдаа нарт “Наад цуглаанаа тараа” гэдэг
үүргийг өгөөд ар талаар нь өөрсдийн /ихэвчлэн ТЕГ-ын ажилтнууд/ өдөөн
хатгагчдаар олныг хөөрөгдөж эхэлсэн юм. Ингээд энгийн байдлаар цуглаж
байгаа тарах байсан цуглааныг ямар ч байсан резин сум болон чулууны
байлдаан болгон хувиргаж амжсан байна. Нэг дарга нь байдал бишдэж
байгаад сандарч хэдэн хуягт, цэрэг авчирах уу хэмээн сандарч байсан.
Үнэхээр МАХН-ын байрыг хамгаалъя гэж Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр
бодож байсан бол түүний саналын дагуу хуягтууд авчраад байрны урдуур,
хажуугаар байрлуулаад, жагсагчдын захаас нь эхлээд хэсэгчлэн сарниулж
тараах боломж бүрэн байлаа. Гэтэл Монгол улсын ерөнхийлөгчөөс
“Хамгаалалтыг дахин зохион байгуулна, хүчээ төвлөрүүлнэ” гэсэн
тушаалыг буулгах замаар МАХН-ын байрыг хамгаалж байсан цагдаа,
дотоодын цэргийг татах үүргийг ҮАБЗ-ийн хуралдаан дуусмагц өгөөд
зориуд хамгаалалтгүй болгож улмаар ТЕГ-ын тусгай бэлтгэгдсэн ажилтнууд
машин машинаараа очиж удирдлагагүй болсон залуусыг уриалан Соёлын төв
өргөө, тэр хавийн газрыг дээрэмдэн тонох, галдан шатаах ажиллагаанд
орсон болно. Тэд залуусыг хатгаж оруулмагцаа өөрсдөө кмопьютер, тоног
төхөөрөмжийг машиндаа ачиж авч явцгаасан юм. Тэр олон алдагдсан
компьютер, тоног төхөөрөмж айлуудад биш төрийн тусгай байгууллагад
байгаа, тэдгээрийн хард дискийг шинжилж байна. Бас давхар иргэдээ
тагнах ажлыг ингэж хийж байгаа болно. Энэ бүхнийг ерөнхий сайд С.Баяр,
ерөнхийлөгч Н.Энхбаяр нар зориудаар найруулсан бөгөөд үүнийг “урхинд
оруулах арга” хэмээн нэрлэдэг юм. Гол утга нь “Ямар нэг шаардлага
тавьсан, жагсаал цуглаан зохиосон хүмүүсийг гарцаагүй гэмт хэрэгтэй
болгон хувиргах, уг арга хэмжээг олон нийтийн дургүйцлийг төрүүлэх
үймээн самуун болгон хувиргах замаар улс төрийн ашиг хонжоо олж
авах”-д оршдог юм. Зөвхөн МАХН-ын байрыг шатааснаар нийгмийн
дургүйцлийг сайн төрүүлж чадахгүй, тиймээс ард түмний дургүйцлийг
үнэхээр хүргэж чадах объектруу анхаарлыг нь хандуул гэдэг үүргийг
ТЕГ-ын ажилтнууд авч түүнийгээ гүйцэтгэж чадлаа. Тэд шөнө нь галт
зэвсэг хэрэглэн хэд хэдэн хүний амийг санаатай бусниуллаа /Нийгмийг
илүү их дарамтад оруулах, онц байдал тогтоох үндэслэлийг баталгаатай
болгохын тулд/. Мөн цагдаа нар зодсоны улмаас урьдчилан хорих байранд
хэд хэдэн залуу амь насаа алдаад байгаа ард түмнээсээ чандлан нууж
байна.
Онцгой байдал. Объектуудыг зориуд хамгаалалтгүй болгож зохих
хэмжээгээр сүйтгүүлсний дараа үүн дээр далимдуулан онцгой байдал
тогтоож, мэдээллийн эх сурвалжгүй болгож, цаанаас бэлтгэсэн, цензурдаж
хянасан мэдээллээр ард түмний тархийг угааж, зөвхөн учирсан хохирол
гэдэг өнгөц зүйлд бүхний анхаарлыг хандуулахаар оролдож, дахин үймээн
дэгдээхээр бэлтгэж байна хэмээн худал айлгаж байгаа нь эцсийн дүндээ
сонгуулийн булхайгаас ард түмний анхаарлыг холдуулах, үүгээр
далимдуулан ард түмний сонголтыг луйвардсан дүнгээ баталгаажуулж авах
гэсэн улс төрийн маш муухай зорилготой болно. Одоо ингээд 2000, 2004,
2005 оны сонгуулийн нэг адил ард түмэн сонголтоо луйвардуулаад
үлдэхүү? Эсхүл ширээний ард сууж асуудлыг ухаалгаар шийдэж дахин санал
хураалт явуулах уу? Нэр дэвшигч болон намуудын зөгнөөд байснаар
үнэхээр Монгол улс ардчилсан улс болж хөгжихүү? Эсхүл дахин тоталитар
хяналтанд орж авилгачдыг тэжээгч төртэй Африкийн улсууд шиг болох уу?
гэдэг сонголт бидэнд тулаад байна.

Хүндэтгэсэн: Монгол эх орон, ард түмнийхээ төлөө санаа зовогч нэгэн.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/564647/e5a/trackback

sungirl

2008.07.26 22:24:23
*.143.164.79

mm itgehed hetsuu l yum> minii bodloor 2taltai yum . neg nam ni nogoogoo muulj bna . eswel Maxn eniig bichuuleed daraa ni medeegeer bidnii tuhai inegj bihlee ulsiin nuuts ene ter geed jujig yalrai ch bileee

Unique112

2008.07.30 19:09:51
*.209.121.81

Hun sonsohod itgemeer ch bid nar eniig sonsood amar hudluhgi bh ni l chuhal harin bid uursduu bariin amand garaa hiigeed bval hazuulna tiim uchiraas baga bagaar uursdiiguu negtgej neg udirdlagand orj uhaalagaar shiidsen ni dee yum bolov u gej bodoj bna.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
13190 한양대학교 사회대학원 ngn81 2008-07-16 1370
13189 대학 Bowka 2008-07-17 1132
13188 sain sanaat ahan duusees asuuya bagaah 2008-07-17 970
13187 Orchuulj tus bolooch [4] blg 2008-07-18 1017
13186 BUSAD ORNIIHOOS ZAAVAL ILVV SURAHIIG ZORIOROI BVLTGER OHID HUVGVVD MINI [1] bilgesh 2008-07-19 1218
13185 pusan d eebii 2008-07-19 1706
13184 СОЛОНГОС ХЭЛНИЙ БИЧГИЙН ОРЧУУЛГА ХИЙНЭ moogii02 2008-07-20 2385
13183 ulsiin surguulid helnii kurs [1] eebii 2008-07-21 2131
13182 solongos hel surah site iin hayagiig [1] sarnai1 2008-07-21 61754
13181 huuhed [2] huuhuu 2008-07-22 1996
13180 Oyutnii holboo [2] Coral 2008-07-22 9982
13179 Tuslaarai oyutanuudaa [1] blg 2008-07-23 3230
13178 helnii kursed batlan daalt hiih hun bn uu? ool 2008-07-23 2179
13177 oyutand tsagiin arbait bna kal 2008-07-23 1625
13176 nadad tuslaach zochid buudliin chigleleer [2] nyamka girl 2008-07-24 1434
13175 mongol huuhdiin surguuli badu0123 2008-07-24 1327
13174 helj ogooch. [2] baagii02 2008-07-25 879
13173 helnii kursees masteriin surgalt ruu oroh viza-nii angilal uurchluhud yamar bichig barimt burduuleh we [2] marta_ss 2008-07-26 1223
13172 tysalnyy ganbatj 2008-07-26 820
13171 yaraltai sisley 2008-07-26 794
» sanaj yavagtun [2] orgil2009 2008-07-26 5007
13169 hi galzuu2 2008-07-27 758
13168 mgloos xvn abchiruulna laaghatm 2008-07-27 1096
13167 magister [6] ah 2008-07-27 1303
13166 BATLAN DAALT NAIDBARTAI HYAMD HIIJ UGNU. buygferw 2008-07-27 2184
13165 URTNASAN.. spring 2008-07-28 1407
13164 oyutanuud ymar viztei bdag ym be angilal ni [1] chueon 2008-07-28 793
13163 hi.asuuh zuil bnaa.hariulj ugch tuslana uu? [3] nomin88 2008-07-28 810
13162 university [4] sungirl 2008-07-29 1912
13161 surmaar bna [1] ondor 2008-07-29 1057
배너신청
자생병원

배너신청