Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас будаг нь ханхалсан шинэхэн “Фокер-50” онгоцонд суугаад эх орны хоо зүүн хязгаар, дор нын их тал руу 12:30 цагт хөөрлөө. Агаарын шинэ хөлөг хөвөн цагаан үүлэн дээгүүр шувуу мэт нисэх аж. Монголын иргэний агаарын тээврийн “Монголиан Эйрлайнс” групп компанийн “Фокер-50” онгоц Дорнод айм гийн Чойбалсан хотод анхны нислэгээ амжилттай хийж байгаа нь энэ. 1956 онд Монголын агаарын тээврийн шанг татаж, анхны нислэгээ үйлдэж байсан “АН-2” онгоцны суурь бааз дээр түшиглэн байгуулсан “Монголиан Эйрлайнс” компанийн онгоц ийнхүү орон нутгийн гурав дахь нислэгээ хийв. Алслагдсан аймгийн тоонд ордог, нийслэлээс 600 га руй км зайтай Дорнод аймгийн төв Чойбалсанд 50 хүний суудалтай “Фокер-50” онгоцоор ердөө цаг 15 минут нисээд буулаа.
Нийслэлээс машинтай гарсан бол өдийд замын түгжрэл энэ тэр гэж явсаар Налайх л дөнгөж хүрч байх байсан биз. Чойбалсан онгоцны буудалд тус аймгийн чиглэлд нислэг үйлдэх эрх олгох, тууз хайчлах ёслол боллоо. Энэ үеэр “Монголиан эйр лайнс” группийн ТУЗ-ийн гишүүн, “Монголын алт” (МАК) компанийн дэд ерөнхийлөгч Н.Ном тойбаяр “Монгол эх орны эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэхийн тулд аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь хам гийн оновчтой бодлого. Аж үйлдвэрлэлийн хөгжлийн тулгуур болсон дэд бүтцийн хөгжлийг хурдасгахад харилцаа холбоо тэр дундаа агаарын тээвэр маш чухал. Монгол хүмүүс, Монголын үндэсний компаниудын нэгдэл “Монголиан Эйрлэйнс” компани маань наран ургах Дорнод нутагт анхны нислэгийг амжилттай гүйцэтгэсэнд баяртай байна. Дорнод нутаг бол Монголын эдийн засгийн хөгжилд чухал байр суурьтай, стратегийн ач хол богдол бүхий аймаг юм. Алсын гэгдэх Дорнод нутаг ойр тож байна, айл бүрт хөгжил наа шилж байна” гэлээ. Мөн “Монголиан эйрлайнес” компанийн гүйцэтгэх захирал Ч.Хоролсүрэн “Бид Дорнод аймгийн Чойбалсан дахь анхны нислэгээ амжилттай хийлээ.
Зорчигчдодоо
бид эхний ээлжинд өнөөгийн зах зээл дэх нислэгийн үнээс 20 хувь хямд
үнийн хөнгөлөлтөөр бэлэг барьж байна. Ирэх гурав дугаар сарын 24-нөөс
зуны нислэгийн хуваарьт шилжиж, Дорнод-Улаан баатар, Улаанбаатар-Дор
нодын чиглэлд долоо хоногт таван удаа ниснэ. Түүнчлэн энэ сарын сүүлчээр
124 хүний суудалтай “Аэробус A-319” онгоцоор 35 хүртэл хувийн үнийн
хөнгөлөлттэйгээр орон нутгийн иргэдэд үйлчилж эхлэх гэж байна. Тус
онгоцоор Чой балсангаас Чита, Харбин, Эрээний чиглэлд нислэг үйлдэхээр
төлөвлөсөн. Цаашлаад манай компани нисэх онгоцны буудалтай аймаг бүрт
зорчигч тээвэрлэхээс гадна гадаадын зарим нислэгийг энэ онд багтаж
туршихаар төлөвлөөд байна. Зөвхөн Улаанбаатарыг аймгуудтай бус аймгуудын
хооронд нислэг үйлддэг болгохоор ярьж байгаа. Монголын агаарын тээврийг нэг алхмаар урагшлуулж, хөгжил авчрахыг зорьж байна” гэлээ.
Энэ үеэр Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав “Үндэсний агаарын тээврийн шинэ компани бий болж, анхны нислэгээ амжилттай хийсэнд баяртай байна. Хамгийн чухал нь Дорнод аймаг зүүн хойд бүсийн хилийн таван боомттой, мөн Өвөрмонгол, Хайлаар, Ман жууртай агаарын замаар холбогдсон учир иргэдэд шороон замын бус агаарын тээвэр маш чухал хэрэглээ болж байгаа билээ. Энэ чухал үед “Монголиан эйрлайнес” группийн хамт олон манай аймаг руу нислэг хийж эхэлсэн нь олон талын ач холбогдолтой” гэлээ. Чойбалсан сумын иргэн Б.Энхболдын сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Үнийн хувьд харьцангуй хямд агаарын тээврийн үйлчилгээ нэвтрүүлсэнд баяртай байна.
Малчин бидний хувьд Улаанбаатар руу өвлийн цагт машинаар явахад маш бэрхшээлтэй. Онгоцоор явах гэхээр талдаа 170-240 мянган төгрөгийн үнэтэй боло хоор эдийн засгийн хувьд хүндрэлтэй байсан. Харин одоо нэг талдаа 110 мянган төгрөгөөр үйлчлүүлэх боломжтой болсон нь бидэнд таалагдлаа. Тэгээд ч агаарын тээвэр цаг зав хэмнэдэг болохоор иргэд үйлчлүүлэх сонирхолтой болсон” гэв. Ийнхүү орон нутагт нислэг үйлддэг авиа компани нэгээр нэмэгдлээ. Гэхдээ бусад өрсөлдөгч компаниас давуу тал нь хямд үнэ, тохилог, соёлтой үйлчилгээг нэвтрүүлсэн явдал. Ингэснээр дорнодынхны хувьд арав гаруй цаг машинд сэгсчүүлж, цаг алдан явж ирдэг үе ард хоцорч байна аа. Шинэхэн мөнгөлөг саарал онгоцууд ирэх гуравдугаар сарын 24-нийг хүртэл Мөрөн, Чойбалсан, Баянхонгорын чиглэлд лхагва, баасан гаригт нислэг хийх бөгөөд түүнээс цааш зуны хуваариар буюу долоо хоногт таван удаагийн нислэг үйлдэнэ.