Солонгост дахин ажиллах сонирхолтой ажилчидад зориулсан Солонгос хэлний тусгай шалгалтын тухай
Уншсан 903 vote 0 2012.01.05 15:36:31Солонгост дахин ажиллах сонирхолтой ажилчидад зориулсан Солонгос хэлний тусгай шалгалтын тухай
Солонгосын хөдөлмөрийн яамнаас энэ жилийн 12р сараас эхлэн Солонгост гэрээгээр ажиллаж байгаад хуулийн хугацаандаа буцсан, Солонгост хууль ёсоор 3 жилээс дээш (3жилийн гэрээ дуусаад сунгуулан) ажилласан, дахин Солонгост ажиллах сонирхолтой ажилчдад зориулан Солонгос хэлний тусгай шалгалт авахаар боллоо.
Солонгост ажиллаж байгаад хууль ёсоор буцсан хүмүүс дахин Солонгост ирж ажиллая гэвэл анх Солонгост гэрээгээр ажиллах хүсэлт гаргаж байсантай адил журмаар бүртгүүлж шалгалт өгөөд сонгогдохоо хүлээн их цаг алддаг, нөгөө талаас олон жил ажиллан ажлын ур чадвартай болсон ажилчнаа цаашид үргэлжлүүлэн ажиллуулах эздийн хүсэлт их байгаа зэргийг харгалзан энэхүү журмыг гаргаж хэрэгжүүлэх болсон юм.
Солонгос хэлний тусгай шалгалт нь гэрээгээр 3жил ажиллаад дахин сунгуулан ажиллаж байгаад хууль ёсны хугацаандаа буцсан, дахин Солонгост ирж ажиллах хүсэлтэй хүмүүст зориулагдсан шалгалт бөгөөд гадаадад ажилчин илгээгч орнуудад байгаа СВТ (Computer Based Test) шалгалтын төвд улиралд 1 удаа явагдах болно.
(Энэхүү шалгалт нь Монголд 2012 оноос хэрэгжихээр төлөвлөгдөж байна.)
Е-9 визээр Солонгост ажиллаж байгаад буцсан хүмүүс 6 сарын дараа дахин Солонгост ажиллахаар виз авч болох бөгөөд энэ хугацаагаа ашиглан түргэн шуурхай шалгалтаа өгөөд бичиг баримтаа бүрдүүлсэн бол 6сарын дараа гэхэд шууд орж ирэх боломжтой юм.
Энэ шалгалтанд хэн хамрагдаж болох вэ ?
Солонгост гэрээгээр 3аас дээш жил ажиллаж, хугацаандаа (2010.01.01ээс хойш хууль ёсоор) буцсан бүх гадаад ажилчин хүсвэл энэ шалгалтыг өгч болно.
Солонгос хэлний тусгай шалгалт нь энгийн Солонгос хэлний шалгалтаас юугаараа ялгаатай вэ ?
Солонгос хэлний тусгай шалгалт нь анх гэрээнд бүртгүүлэхдээ өгдөг шалгалттай зарчмын хувьд адилхан. Насны хувьд 18аас 39хүртэл байх.
Шалгалтын асуулт нь уншаад бөглөх болон сонсох тус бүр 25 асуулт байх бөгөөд анх гэрээнд бүртгүүлэхдээ өгдөг Солонгос хэлний шалгалтаас асуулт нь арай хүнд байх болно. Шалгалтын асуултуудыг (нийт 2000 асуулт бий) http://epstopik.hrdkorea.or.kr сайтаас харж болно.