Бичлэгийн тоо 3,329
ДЭЛХИЙН БОЛООД МОНГОЛЫН АНХНЫ МӨНГӨН ДЭВСГЭРТ 800 ЖИЛИЙН НАСТАЙ
Уншсан 8516 vote 0 2012.01.04 14:46:37Юань гүрний үед гүйлгээнд анх гаргасан цаасан мөнгөн дэвсгэрт болон Монголын эртний хаадын нэр, овгийн тамгатай 52 ширхэг зоосны цуглуулгыг БСШУЯ саяхан улсын санд худалдаж авсан тухай мэдээлэл манай сонины өчигдрийн дугаарт гарсан. Дээрх ховор дурсгал буюу 800 жилийн өмнө Хубилай хааны зарлигаар барлаж бүтээсэн мөнгөн дэвсгэртийн зургийг танд толилуулж байна.
Монголчуудыг дэлхийн түүхэнд цаасан мөнгөн дэвсгэртийг анх гаргасан гэж үздэг. Үүний баталгаа болох мөнгөн тэмдэгт дэлхийд маш ховор бөгөөд олон улсын шинжээч, судлаачдын хэлж буйгаар дэлхийн дуудлага худалдаанд 200 гаруй мянган доллараар үнэлэгддэг эд аж. Ихээхэн элэгдэж хуучирсан ч найман зууны түүхийг ардаа эвхсэн насыг нь бодохоор энэ дайтай байгаа нь олзуурхам мэт.
Монгол дөрвөлжин бичиг, хятад ханзаар бичиж, хааны тамгаар баталгаажуулсан уг дэвсгэрт олон зуун жилийн дараа ийнхүү төрсөн нутагтаа эргэн ирлээ.