Бичлэгийн тоо 3,329
Энэ жилийн төгсөгчид кирилл, монголоор бичсэн гэрчилгээ, диплом авна
Уншсан 9591 vote 0 2012.01.03 15:32:32Ирэх
хавар ерөнхий боловсролын дунд сургууль болон их, дээд сургуулиа төгсөх
оюутан, сурагчид кирилл, монгол үсгээр зэрэгцүүлэн бичсэн гэрчилгээ,
мэргэжлийн диплом гардана. Монгол Улсын Ерөнхийлөгчийн мон гол бичгийн
албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай зарлигийг хэрэг жүүлэх ажлын хүрээнд
энэ оноос эхлэн бүрэн дунд боловсролын үнэмлэх, суурь боловсролын
гэрчилгээ, мэргэжлийн боловсролын мэргэжлийн үнэмлэх, их, дээд
сургуулийн бакалавр, магистр, докторын дипломыг кирилл, монгол бич гээр
зэрэгцүүлсэн бич лэгтэйгээр олгохоор болжээ.