Бичлэгийн тоо 3,329

Дэлхийд ховор эд өлгийн олдвор олж, түүнийгээ бусдад зарж үрэлгүй Монголын үндэсний музей болон ШУА-ийн Археологийн хүрээлэнд өгсөн иргэдийг өчигдөр БСШУ-ы сайд шагнаж, урамшууллаа. Одоогоос гурван сая жилийн өмнө амьдарч байсан “Homo erectus” хэмээх эртний хүний гавлын яс, мөстлөгийн үед хамаарах савагт хярсны толгойн яс болон гурван ширхэг хүрэл тогоог улсын сан хөмрөгт өгч, иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн С.Алтанцэцэг, Б.Бадмаанямбуу нартай уулзаж ярилцлаа.

-Зүүн хойд Азийн нутгаас анх удаа олдож буй ховор олдворыг хэзээ, хаана явж байгаад илрүүлэв. Хамгийн түрүүнд хэнд хандсан бэ?

Алтанцэцэг: -2006 онд миний дүү Хэнтий аймгийн Норовлин сумын Баян- Өлзийт багийн нутаг Салхит хэмээх газарт явж байгаад хүний гавлын яс шиг зүйл газраас цухуйж байхыг хараад ухаж гаргасан юм билээ. Гэтэл гавлын хэлбэр, хамар, нүдний ухархайн яс зэрэг нь одоогийн биднийхээс их өөр байсан гэнэ. Түүний хажууханд хүн, малын толгойн гавлын яснаас огт өөр хэлбэртэй бас нэгэн яс байсныг нь хамт авчээ. Тэгээд бид юу болохыг нь мэдэхгүй гэртээ хэсэг хадгалсан. Энэ үед манай нутагт ажиллаж байсан хятадууд олдворуудыг 80 сая төгрөгөөр худалдаж авъя гэсэн. Гэнэт тэгж хэлэхээр нь бид айсан л даа. Түүхийн маш үнэт ховор зүйл юм байна гэдгийг тэндээс ойлгож, 2006 оны арваннэгдүгээр сард ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндоржид аваачиж өгсөн.

-Тийм их мөнгө амлаж байхад олдворыг өгчих бодол төрж байв уу?

-Монголын тал нутгаас олдсон маш эртний, чухал олдвор гаднын тэр тусмаа Хятадад очсон байдаг гэж дуулсан. Тийм болохоор нэг нь ч гэсэн эх орондоо үлдэг гэж бодсон юм. Тухайн үед ийм үнэтэй зүйл олсноо мэдээгүй.

-Таны олсон гавлын яснууд хэдий үеийн олдворууд байсан гэдгийг мэдэв үү?

-ШУА-ийн эрдэмтэн судлаачдаас гадна ОХУ-ын А.П.Деревянко, АНУ-ын Бруно Прохлич, Францын С.Коппинс, Ж.Врага нар судалж үзээд Зүүн хойд Азийн нутгаас олдож буй анхны “Homo erectus” гэх эртний хүний гавлын яс болохыг тогтоосон байна лээ. Энэ нь дэлхийд маш ховор олдворын тоонд ордог бөгөөд хүний үүсэл, тархалтын нууц хэвээр байгаа зарим асуудлыг тайлахад ихээхэн ач холбогдолтой гэж байсан. Ийм дурсгалыг үнэлсэн жишиг үнэ байдаггүй гэж сайд ярьсан. Үнэтэй ховор зүйлийг илрүүлж, улсынхаа сан хөмрөгийг өчүүхэн ч болтугай баяжуулсандаа баяртай байна гэв. Харин Сүхбаатар аймгийн Онгон сумын Дөрвөнбулаг гэдэг газраас гурван хүрэл тогоо олсон Б.Бадмаанямбуугийн ээж Д.Амаржаргал “хүү маань 2009 оны зун хонь хариулж яваад сонин зүйл оллоо гээд ирсэн. Очоод үзтэл бидний хэрэглэж байгаа тогооноос өөр зориулалт нь тогоо шиг гурван ширхэг зүйл байсан. Түүнийг сумынхаа байгаль хамгаалагчид үзүүлсэн. Одоо Монголын Үндэсний музей болон Сүхбаатар аймгийн му зейд хадгалаж байгаа. Хүрэл тогоонуудын хоёр нь бариулгүй, нэг нь сэнжин бариултай. Хэдий үед хамаарахыг нь одоогоор тогтоогоогүй байгаа гэсэн.

-Бадмаанямбуу одоо хэдэн настай вэ. Хэддүгээр сургуульд сурдаг вэ?

-Хүү маань 17 настай.Хөгжлийн бэрхшээлтэй болохоор сургуульд сурдаггүй. Түүхийн үнэт ховор олдвор олж, улсынхаа сан хөмрөгт тушаасандаа хүү маань баяртай байгаа” гэв. Иргэний үүргээ үнэнчээр биелүүлж, бусдадаа үлгэр жишээ болсон иргэдийн талаар БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр “С.Алтанцэцэг, Б.Бадмаанямбуу нарыг иргэнийхээ үүргийг хариуцлагатай, нэр төртэй биелүүлсэнд нь талархаж тус бүр гурван сая төгрөгөөр урамшууллаа. Намайг энэхүү албыг хүлээн авснаас хойш иргэд улсын сан хөмрөгт үнэт зүйл тушаасан анхны тохиолдол энэ боллоо” гэлээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5612513/010/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1029 Н.БАЯРАА "ЛОНДОН 2012"-ЫН ГАЛЫН ШУГАМД ӨРСӨЛДӨНӨ 2012-01-16 7632
1028 “Mongolia Open-2012” өндөр чансаатай болно 2012-01-11 7081
1027 Зам барилгын салбарыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2012-01-11 7411
1026 Олон улсын зэрэглэлийн үзэсгэлэн Монголд болно 2012-01-11 7162
1025 39 сум түргэний машинаа шинэчлэв 2012-01-10 7732
1024 “DOZ”-ийн Дооёо 2012-01-10 7455
1023 Чингис хааны төрсөн өдрийг “Монгол бахарлын өдөр” болгов 2012-01-10 8314
1022 Дэлхийн морин хуурчид Монголд саатна 2012-01-06 7515
1021 Э.БАДАР-УУГАН: СПОРТОО ОРХИДОГ Ч ЮМ УУ ГЭЖ БОДОХ ҮЕ БАЙСАН 2012-01-06 7303
1020 Монголын Хөрөнгийн биржийн шинэчлэл дэлхийн шилдэгт шалгарлаа 2012-01-06 7272
1019 ЗАВХАН “ЭКО ЭЛЧ АЙМАГ”-ААР ШАЛГАРАВ 2012-01-05 7571
1018 НАРАН УРГАХ ДОРНЫН ТАЛ РУУ ШИНЭ ОНГОЦ НИСЭЖ ЭХЭЛЛЭЭ 2012-01-05 8324
1017 Хаадын ургийн овгийг тунхагласан хамгийн том хаалга сүндэрлэжээ 2012-01-04 8178
1016 “Хөх ган” Хятад руу 300 тонн ангижруулсан төмөр экспортолно 2012-01-04 8214
1015 ДЭЛХИЙН БОЛООД МОНГОЛЫН АНХНЫ МӨНГӨН ДЭВСГЭРТ 800 ЖИЛИЙН НАСТАЙ 2012-01-04 8516
1014 800 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ХОСГҮЙ ӨВ МОНГОЛДОО ЭРГЭН ИРЛЭЭ 2012-01-03 7836
1013 Энэ жилийн төгсөгчид кирилл, монголоор бичсэн гэрчилгээ, диплом авна 2012-01-03 9591
1012 Монголын түүхийн таван гол дурсгалыг кирилл бичигт буулгав 2012-01-03 7841
» ХОВОР ОЛДВОР ОЛЖ, УЛСЫН САНД ТУШААСАН ИРГЭДИЙГ УРАМШУУЛЛАА 2011-12-28 9191
1010 Дорноговийн төмрийн хүдрийг 2013 оноос экспортолно 2011-12-28 7415
배너신청
자생병원

배너신청