Бичлэгийн тоо 3,329
“Жонон” технологийн дээд сургуулийн профессор Р.Сүхмягмар доктороор ахлуулсан багийнхан Английн дэвшилт технологиор Монголд анх удаа биодизель үйлдвэрлэв. Тэд анхны нефть бүтээгдэхүүнийг эх орондоо гаргаж авах туршилтын ажлыг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт зохион байгуулж, амжилттай дуусгасан байна.
УИХ-ын гишүүн Н.Ганбямбын санаачилсан инновацийн тог толцоог бүрдүүлэх эхлэл болсон энэхүү бүтээгдэх үүний гол түүхий эд нь малын ялгадас аж. Өнгөрсөн бямба гаригт болсон биодизелийн нээл тэд оролцогсод “Инновацийн тогтол цоог бүрдүүлж эхэлсний бодит жишээ био дизель боллоо. Малын ялгадаснаас биохий гарган, эрчим хүч үйлдвэрлэх технологи бэлэн болсон нь чухал алхам юм” хэмээн ярьж байв.
Энэхүү технологийг бүрэн туршиж, үйлдвэрлэлд нэвтрүүлснээр агаарын бо хирд лыг бууруулах, байгаль орчинд хор хөнөөл гүй түлш бий болгох эхлэл тавигдах юм. Монгол Улс анхны биодизелээ өндөр дэвшилт технологиор гаргаж эхэлсэн нь цаашид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх бо ломж тойн нотолгоо болов.