ӨАБНУ-ын
Дурбан хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурал
энэ сарын дундуур болжээ. Энэ үеэр Этиоп болон Гвиней Биссаугийн Байгаль
орчныг хамгаалах газар, Филиппиний Уур амьсгалын өөрчлөлтийн хорооноос
“Дэлхийн тогтвортой хөгжлийн баатарлаг удирдагч” нэртэй шагналыг 21 хүнд
олгожээ.
Үүний нэгээр Төгс гэгээрсэн их багш Чинхайн Олон улсын нийгэмлэгийн Монгол дахь төвийн ерөнхий зохицуулагч Р.Баярбат тодорсон байна. Түүнийг цэвэр ургамлын гаралтай веган бүтээгдэхүүнийг нүүдэлчин соёл иргэншилтэй иргэддээ хүргэж, архи тамхинаас татгалзан, амьдралын хэв маягаа зөвөөр өрнүүлэхэд нь онцгой үүрэг гүйцэтгэсэн хэмээн ийнхүү шагнажээ.
Хүлэмжийн
хийг бууруулахад хувь нэмэр оруулсан иргэдэд олгодог нэр хүндтэй энэ
шагналыг 8.6 тэрбум мод суулгасан доктор Тевольд Иоханнес, уур амьсгалын
өөрчлөлтийн талаар бодит шийдэлд хүрч нийгмийн хөдөлгөөн өрнүүлсэн
АНУын тэргүүн хатагтай Мишель Обама нар хүртсэн байна.
О.ХАЛИУН