Бичлэгийн тоо 3,329

Энэ онд хөдөлмөр бүтээлээрээ хошуучлан амжилт гаргасан салбар бүрийн хөдөлмөрийн аваргууд өчигдөр тодорлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос эрхэлсэн ажлаа үр бүтээлтэй гүйцэтгэж буй 16 хүнийг “Нийслэлийн хөдөлмөрийн аварга”-аар тодрууллаа.

Бусдыгаа уриалан идэвх санаачилгатай ажиллаж, амжилтаар буухиалагсдад Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Од, УКТЭийн мэс заслын эмч Л.Амгалан, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн багш З.Байгальмаа, Онцгой байдлын газрын Шуурхай бүлэг 105-ын жолооч-холбоочин П.Отгонбаатар, NTV телевизийн шуурхай мэдээний албаны сурвалжлагч Н.БатОсор нарын хүн багтлаа. Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Од “Энэ жил амжилттай сайн ажиллахад олон хүний хүч хөдөлмөр шингэсэн. Ялангуяа автозам засварлах ажлаа цаг хугацаанд нь дуусгахад тусалсан иргэддээ баярлалаа” гэсэн юм.

Харин “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд санаачилгатай ажиллаж, олон хүнийг ажлын байраар ханган, тогтвортой амьдрал бэлэглэж чадсан хувь хүн болон Нийслэлийн Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, дүүрэг, хороо, аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийг шагнав. Нийслэлийн Хөдөлмөрийн газрын хүндэт өргөмжлөлийг НЗДТГын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн О.Тунгалаг, Хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн М.Намсрайхүү, Хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтэн Б.Пүрэвсүрэн, Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Н.Төмөртулга нар гардлаа.

Мөн сурлага, урлагаараа бусдыг манлайлсан “Улаанбаатар” дээд сургуулийн оюутан М.Даариймаа, ШУТИС-ийн оюутан Ц.Оюундарь, Утга зохиол нийгмийн ухааны дээд сургуулийн оюутан Р.Цогтжаргал, ХААИС-ийн оюутан Ө.Анхбаяр, “Орхон” дээд сургуулийн оюутан Ш.Гантуяа, Цагдаагийн академийн оюутан А.Амартүвшин, ЭМШУИС-ийн оюутан Б.Чанцалдулам, МУБИС-ийн Д.Долгорсүрэн, СУИС-ийн Э.Лхагважаргал нарт Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэтгэмж олгов. Дүүрэг бүрээс шалгарсан эдгээр оюутны ихэнх нь нэгдүгээр дамжаанд суралцдаг аж.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5589625/339/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1009 НХХЯ-ны шагналыг “МОНГОЛ НЬЮС”-ийнхэн хамав 2011-12-28 7711
1008 Монголд анх удаа биодизель үйлдвэрлэлээ 2011-12-27 7736
1007 Р.Баярбат “Дэлхийн тогтвортой хөгжлийн баатарлаг удирдагч” болов 2011-12-27 7668
1006 Бүргэдийн баярыг Францын телевиз сурвалжилна 2011-12-27 7403
1005 Кёкүшюүхо макүүчид дэвшлээ 2011-12-22 7459
1004 “Хакүхогийн цом”-оос алт, мөнгөн медальтай 2011-12-22 7876
» НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУД ТОДОРЛОО 2011-12-22 7797
1002 “ИНЭЭДЭГ МАСК”-ТАЙГАА ХОРТ УТААНЫ ЭСРЭГ ТЭМЦЭНЭ 2011-12-21 8170
1001 МОНГОЛЫН СПОРТЫНХОН ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА 2011-12-21 6652
1000 “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-Д 72080 ХҮН БАЙНГЫН АЖИЛТАЙ БОЛЖЭЭ 2011-12-21 7389
999 ДҮРЭМ ЗӨРЧСӨН ЖОЛООЧИЙН ГЭРТ ТОРГУУЛИЙН ХУУДАС ХҮРГЭДЭГ БОЛОХ НЬ 2011-12-20 8196
998 Мөхлийн ирмэгт ирсэн туулийн урлагийг төр ивээлдээ авав 2011-12-20 7120
997 Цагдаагийнхан дуучнаа урамшууллаа 2011-12-20 6969
996 Автобусыг хий, дизель хосолсон түлшинд шилжүүлж эхэллээ 2011-12-19 7302
995 Э.Бадар-Ууган эргэн ирлээ 2011-12-19 7467
994 “FeOre” Монголоос 108.7 сая тонн төмрийн хүдэр тээвэрлэнэ 2011-12-19 7622
993 УЛААНБААТАРТ УНАДАГ ДУГУЙН 143 КМ ЗАМ ТАВИНА 2011-12-15 9062
992 ДӨРӨВ ДЭХ ОНЫ АНХНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО 2011-12-15 7966
991 Хоёр бөхт тэмээг дэлхийн өвд бүртгүүлэхэд санаа тавина 2011-12-15 7591
990 ГАЛШАРЫН ОРДЫН ОЙРОЛЦОО НҮҮРС ШИНГЭРҮҮЛЭХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА 2011-12-14 8331
배너신청
자생병원

배너신청