Бичлэгийн тоо 3,329

 “Ногоон шугам” ТББ болон “Дүдү боловсрол” сангаас хэрэгжүүлж байгаа “Инээдэг маск” хөтөлбөрийнхөн өчигдөр бага насны хүүхдүүдэд хорт утаанаас хамгаалах амны хаалт тараалаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 62, Баянголын 46, Баянзүрхийн 102 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 154, Сонгино хайрханы 80, Баян зүрхийн 133 дугаар цэцэр лэгийн багачуулд ийм хаалт бэлэглэв. Уг төсөлд түүхий нүүрс түлэхийг хориглосон хязгаарлалтын бүсэд хамаардаг гурван сургууль, зургаан цэцэрлэг болон амаржих газрууд, өрхийн зургаан эмнэлгийг бүтэн сарын хугацаанд хам руулах аж.

Нэг сургуулиас бага ангийн 300 сурагч, цэцэрлэгээс 200 хүүхдэд долоо хоногийн хэрэглээ буюу гурван ширхгээр сав ласан амны хаалт өгсөн юм. Хэрэглээ нь ямар байгааг шалгах, үр дүнг нь судлах зорилгоор төслийн багийнхан долоо хоног тутамд өөрсдөө хаалтаа авчирч өгөх гэнэ.

“Энэхүү амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх талаар бид өмнө нь багш, эмч нарт сургалт явуулсан. Зүгээр л баахан амны хаалт нэг дор бэлэглэчихээд тэр чигтээ орхихыг хүсээгүй. Ахмадууд болон эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөөх энэ ажлаа бид сарын дараа хотын удирдлагуудад тайлагнана. Тэгээд үнэхээр үр дүнтэй байвал дахин оруулж ирнэ” хэмээн “Ногоон шугам” ТББ-ын тэргүүн З.Ганбаатар хэлсэн.

Нано технологиор БНСУ-д үйлдвэрлэсэн, амны 40-өөд мянган ширхэг хаалт нь агаарын бохирдлоос 99 хувь хүртэл хамгаалах чадвартай аж. “Инээдэг маск” хөтөлбөрийг БСШУЯ, ЭМЯ, нийслэлийн Агаарын чанарын алба, НБГ, НЭМГ болон хувийн хэвшлийн зарим байгууллага дэмжихээ илэрхийлжээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5584297/959/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1009 НХХЯ-ны шагналыг “МОНГОЛ НЬЮС”-ийнхэн хамав 2011-12-28 7711
1008 Монголд анх удаа биодизель үйлдвэрлэлээ 2011-12-27 7736
1007 Р.Баярбат “Дэлхийн тогтвортой хөгжлийн баатарлаг удирдагч” болов 2011-12-27 7668
1006 Бүргэдийн баярыг Францын телевиз сурвалжилна 2011-12-27 7403
1005 Кёкүшюүхо макүүчид дэвшлээ 2011-12-22 7459
1004 “Хакүхогийн цом”-оос алт, мөнгөн медальтай 2011-12-22 7876
1003 НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУД ТОДОРЛОО 2011-12-22 7797
» “ИНЭЭДЭГ МАСК”-ТАЙГАА ХОРТ УТААНЫ ЭСРЭГ ТЭМЦЭНЭ 2011-12-21 8170
1001 МОНГОЛЫН СПОРТЫНХОН ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА 2011-12-21 6652
1000 “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-Д 72080 ХҮН БАЙНГЫН АЖИЛТАЙ БОЛЖЭЭ 2011-12-21 7389
999 ДҮРЭМ ЗӨРЧСӨН ЖОЛООЧИЙН ГЭРТ ТОРГУУЛИЙН ХУУДАС ХҮРГЭДЭГ БОЛОХ НЬ 2011-12-20 8196
998 Мөхлийн ирмэгт ирсэн туулийн урлагийг төр ивээлдээ авав 2011-12-20 7120
997 Цагдаагийнхан дуучнаа урамшууллаа 2011-12-20 6969
996 Автобусыг хий, дизель хосолсон түлшинд шилжүүлж эхэллээ 2011-12-19 7302
995 Э.Бадар-Ууган эргэн ирлээ 2011-12-19 7467
994 “FeOre” Монголоос 108.7 сая тонн төмрийн хүдэр тээвэрлэнэ 2011-12-19 7622
993 УЛААНБААТАРТ УНАДАГ ДУГУЙН 143 КМ ЗАМ ТАВИНА 2011-12-15 9062
992 ДӨРӨВ ДЭХ ОНЫ АНХНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО 2011-12-15 7966
991 Хоёр бөхт тэмээг дэлхийн өвд бүртгүүлэхэд санаа тавина 2011-12-15 7591
990 ГАЛШАРЫН ОРДЫН ОЙРОЛЦОО НҮҮРС ШИНГЭРҮҮЛЭХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА 2011-12-14 8331
배너신청
자생병원

배너신청