“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-Д 72080 ХҮН БАЙНГЫН АЖИЛТАЙ БОЛЖЭЭ
Уншсан 7389 vote 0 2011.12.21 13:50:28Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд ХХААХҮЯ, НХХЯ хамгийн идэвхтэй ажиллаж бусдыгаа хошуучилсан байна. Агентлагуудаас Жижиг, дунд үйлдвэрийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний га зар, Авто замын газар, Мэргэжлийн боловсролын газар, Ойн газар шалгарчээ. Жилийн ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны салбар хороодоос Эрх зүйн болон Санх үүжилтийн хороо, нийгмийн түншлэгч байгууллагуудаас Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлийн хороо, Дорноговь, Сэлэнгэ аймгийн Ажил олгогч эздийн холбоог сайн ажилласан гэж үнэлсэн байна. Түүнчлэн Сэлэнгэ, Завхан, Төв аймгийн Засаг дарга, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон идэвх зүтгэлтэй ажилласан салбар хорооны нэр бүхий гишүүд шагнал хүртлээ.
Дээрх яам, аймаг, байгууллага, хүмүүсийг шалгаруулахдаа жилийн ажлын хүрээнд хамгийн олон хүнийг байнгын ажлын байртай болгосон эсэх, хууль эрх зүй, санхүүжилт болон бусад асуудлыг шийдвэрлэхэд хэр идэвх зүтгэл гаргасан зэргийг нь гол үзүүлэлт болгосон байна. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд С.Батболд 2011 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр шагналыг нь гардуулж баяр хүргэлээ. Жилийн ажлын хүрээнд 72 мянга гаруй хүн байнгын ажилтай болсноос гадна хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн орчныг шинэчлэн, ноос, ноолуур, орон сууцны салбар, орлого багатай өрх, иргэд, зорилтот бүлэгт чиглэсэн санхүүжилтийн олон эх үүсвэрийг шийдэн, бонд гаргах зэргээр дэмжиж, ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийг урамшуу лах цогц арга хэмжээг төр, засгаас авч хэрэгжүүлсэн юм.
Мөн Хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг төлөвшүүлэх, ажилгүй иргэдийг бүртгэж, сур галтад хамруулах замаар ажилтай болгох, ажлын байр, сургалтын байгууллагыг холбох, судалгаа, мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх зэрэгт анхаарсан нь урт удаан хугацаанд, тогт вортой үр дүнгээ өгөх ажлын эхлэл боллоо гэж Үндэсний хороо үзэж байна. Тухайлбал, Хөдөлмөрийн биржид бүрт гүүлж, ажил идэвх тэй хайж байгаа хүний тоо 50 хувиар өссөн нь жилийн ажлын нэг гол үр дүн юм. Бүртгэл, бодит судалгаа нь цаашид ямар арга хэмжээ авахаа тодотгоход чухал хувь нэмэртэй гэж хэлж болно. Ерөнхий сайд С.Батболд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-д бид 72 мянга гаруй хүнийг байнгын ажил тай болгож, тодорхой ахиц, үр дүнд хүрлээ.
Цаашид энэ жилийн ажил үргэлжилнэ. Төр, нийгэм, хувийн хэвш лийн түншлэл амжилттай хэрэгжиж байна. Энэ жил тавьсан сууриа цаашид улам бэх жүүлэх, ялангуяа 2012 онд бага орлоготой иргэд, өрхийг дэмжихэд онцгойлон анхаарах болно. Төр, засгаас ажил хийж, амьдрал ахуйгаа өөд нь татъя гэсэн иргэдээ бүх талаар дэмжинэ” гэлээ. Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэл тийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд энэ сарын 13-ны байдлаар улсын хэмжээнд 72080 хүн шинээр ажилтай болжээ. Нийт ажилд орсон хүний 31326 нь эмэгтэй аж. Баруун бүсийн аймгуудад 9488, хангайн бүсэд 12325, төвийн бүсэд 11869, зүүн бүсэд 5293 хүн шинээр ажлын байртай болсон бол Улаанбаатар хотод 33105 хүн байнгын ажилд оржээ.
Хан-Уул, Сонгинохайрхан, Баян зүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүрэгт тус бүр 5000-5880 хүн ажилтай болсон байна. Баян-Өлгий аймаг 2305 хүнийг шинээр ажлын байртай болгосноор баруун бүсдээ тэрг үүлсэн бол хангайн бүсэд Архангай аймаг 2382, төвийн бүсэд Сэлэнгэ аймаг 2452, зүүн бү- сэд Дорнод аймаг 2288 хүнийг ажил тай болгож бусдыгаа хошуучиллаа. Улсын хэмжээнд нийт ажилд орсон хүний 13142 нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт ажиллаж байгаа нь хамгийн ихэд тооцогдож байна. Тэгвэл барилгын салбарт 12896 хүн, бо ловс - руулах үйлдвэрлэлийн салбарт 8733, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мо тоцик лийн засвар үйлчилгээний салбарт 8691, уул уурхай, олборлолт, боловсруулах үйлдвэр лэлийн салбарт 7242 хүн шинээр ажилтай болсон дүн гарчээ.