Keep me signed in.
Өөдөөс минь ширтэн суугаа Өхөөрдөм хөөрхөн бүсгүй чиний Өвөрт чинь орж эрхэлмээр байна Өөрийн болгож авмаар байна Цоглог хоёр нүдийг чинь хараад Цамцан цаанаас түрэх хөхийг чинь гаргаад Үзэсгэлэн гоолиг биеийг чинь эзэмдээд Үлгэрийн мэт жаргалыг эдлэе Янаг дурлалын халуунд дуу алдан байхдаа чи Ямар ч эрийг уярааж чадна Энэ л үед чи хүслээ хэл Эргэлзэж тээнэгэлзэхгүй бодлоо хэл Тэр л мөчид би бүгдийг биелүүлнэ Тэрхэн агшинд би юуг ч зөвшөөрнө Чамайг жаргалтай байлгахын тулд Чиний төлөө би үхэж ч чадна Харамсах гэж чамайг хайрлаагүй юмаа Чи битгий зов Хагацах гэж ч бас дурлаагүй юм Чи битгий тайвшир Ахиад учрна гэдэгт би итгэж байна Айж битгий сандардаа Яг одоо биш Цагийн эрхээр сэтгэл минь хувираагүй байвал Яая гэхэвдээ чи дахиад л минийх болохоос Санахгүй мартана гэсэн бардам үгийг минь Уучил Үүрд чамтай хамт байх гэж хүссэнийг минь Уучил Үнэндээ чамд хэтэрхий их хайртай