Бичлэгийн тоо 3,329

 Замын хөдөлгөөний дүрэм зөрчин, камерт бичигдэж үлдсэн жолооч нарт ЗЦГ, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран хариуцлага тооцож байна. Тус төвийн ажилтнууд камерын бичлэг шүүж, зөрчил гаргасан жолооч нарыг илрүүлэн, гэрийнх нь хаягаар торгуулийн хуудас илгээдэг болохоор төлөвлөж буй аж. Энэ талаар ЗЦГын Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Х.Сүрэнжав “Үүнийг хэрэгжүүлэхээр ярьж буй ч ажил хэрэг болгох арай болоогүй. Учир нь манай алба хаагчид цөөн, зав зай хомс тул тэр бүх жолооч нарын гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргэж өгөх гээд постоо хаяад явах боломжгүй. Харин зөрчил гаргасан жолооч нартай газар дээр нь хариуцлага тооцон, камерт удаа дараа бичигдсэн автомашины жолоочид торгох, жолоо барих эрхийг нь зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хасах арга хэмжээ авч байна.

Өнгөрсөн долоо хоногт гэхэд автобусны гурван жолооч, нэг суудлын тэрэгний жолоочийн эрхийг хаслаа. Долоо хоногт есөн удаа зөрчил гаргаж, камерт бичигдсэн жолооч ч байв. Дүрмээр яваа жолоочид дүрэм зөрчсөн нь хамгийн их гай тарьж, хүндрэл учруулдаг. Манайх замын цагдаа нарынхаа энгийн машинд ч хяналтын камер суурилуулж эхэлсэн. Ингэснээр цагдаагүй газарт дураараа аашлан, цагдаа харагдмагц номын царайлдаг жолооч нарыг илчлэх болно” гэж ярив.

Харин Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ажилтан Х.Гансүхийн өгсөн мэдээллээр тус төвийнхөн илэрсэн зөрчлүүдийг өдөр бүр цаг минут, тээврийн хэрэгслийн дугаартай нь ЗЦГ-т өгдөг юм байна. Улаанбаатар хот дахь авто замын уулзваруудад суурилуулсан 26 камерт өдөр бүр дунджаар 400 орчим зөрчил бичигддэг аж. Есдүгээр сард хурд хэтрүүлэн, улаан гэрлээр явсан 24500 зөрчил илэрсэн бол аравдугаар сард 13 мянга, арваннэгдүгээр сард 12 мянга болж буурчээ. Энэ нь зөрчил гаргасан жолооч нарын нэр, машины дугаарыг мэдээллийн хэрэгслээр зарлан, зөрчил илрүүлэх олон ажил хийж буйн үр дүн гэнэ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5580350/6ba/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1009 НХХЯ-ны шагналыг “МОНГОЛ НЬЮС”-ийнхэн хамав 2011-12-28 7711
1008 Монголд анх удаа биодизель үйлдвэрлэлээ 2011-12-27 7736
1007 Р.Баярбат “Дэлхийн тогтвортой хөгжлийн баатарлаг удирдагч” болов 2011-12-27 7668
1006 Бүргэдийн баярыг Францын телевиз сурвалжилна 2011-12-27 7403
1005 Кёкүшюүхо макүүчид дэвшлээ 2011-12-22 7459
1004 “Хакүхогийн цом”-оос алт, мөнгөн медальтай 2011-12-22 7876
1003 НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУД ТОДОРЛОО 2011-12-22 7797
1002 “ИНЭЭДЭГ МАСК”-ТАЙГАА ХОРТ УТААНЫ ЭСРЭГ ТЭМЦЭНЭ 2011-12-21 8170
1001 МОНГОЛЫН СПОРТЫНХОН ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА 2011-12-21 6652
1000 “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-Д 72080 ХҮН БАЙНГЫН АЖИЛТАЙ БОЛЖЭЭ 2011-12-21 7389
» ДҮРЭМ ЗӨРЧСӨН ЖОЛООЧИЙН ГЭРТ ТОРГУУЛИЙН ХУУДАС ХҮРГЭДЭГ БОЛОХ НЬ 2011-12-20 8196
998 Мөхлийн ирмэгт ирсэн туулийн урлагийг төр ивээлдээ авав 2011-12-20 7120
997 Цагдаагийнхан дуучнаа урамшууллаа 2011-12-20 6969
996 Автобусыг хий, дизель хосолсон түлшинд шилжүүлж эхэллээ 2011-12-19 7302
995 Э.Бадар-Ууган эргэн ирлээ 2011-12-19 7467
994 “FeOre” Монголоос 108.7 сая тонн төмрийн хүдэр тээвэрлэнэ 2011-12-19 7622
993 УЛААНБААТАРТ УНАДАГ ДУГУЙН 143 КМ ЗАМ ТАВИНА 2011-12-15 9062
992 ДӨРӨВ ДЭХ ОНЫ АНХНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО 2011-12-15 7966
991 Хоёр бөхт тэмээг дэлхийн өвд бүртгүүлэхэд санаа тавина 2011-12-15 7591
990 ГАЛШАРЫН ОРДЫН ОЙРОЛЦОО НҮҮРС ШИНГЭРҮҮЛЭХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА 2011-12-14 8331
배너신청
자생병원

배너신청