Бичлэгийн тоо 3,329

Өмнөговь аймгийн Соёлын өвийн хөтөлбөр боловсруулах төслийн багийнхан өчигдөр тайлангаа танилцууллаа. “Оюутолгой” төслийнхөн энэхүү хөтөлбөрийн дагуу Ханбогд, Баян-Овоо, Манлай, Даланзадгад сум, цаашид Өмнөговь аймгийг бүхэлд нь хамруулсан соёлын өвийг хамгаалах ажил хийх аж. ШУА-ийн хүрээлэн, МУБИС-ийн эрдэмтдээс бүрдсэн Монголын баг, гаднынхантай хамтран өнгөрсөн нэг жилийн хугацаанд биет ба биет бус соёлын өвийг судалсан байна. Тэд археологийн 606 дурсгалыг багтаасан мэдээллийн сан бий болгож, Цогтцэций, Хүрмэн, Гурвантэс, Ноён, Сэврэй суманд газрын зургийн таамаг судалгаанд үндэслэн малтлага хийж, 146 биет дурсгал илрүүлжээ. Түүнчлэн археологийн 129 дурсгал барилга байшин дор дарагдах гэж байсныг малтан гаргаж, хамгаалсныхаа заримыг үзэсгэлэнд тавьсан байв. Энэ үеэр “Оюутолгой” төслийн зөвлөх инженер Гарамжав гуай “Археологи, палонталогийн судалгаа хэдийгээр байгаа ч бид геологийн талыг нь орхигдуулаад байна. Жишээ нь, Ханбогд хайрхныг дархлахаасаа өмнө эхлээд сайн судлах хэрэгтэй. Нэгэнт дархалчих юм бол судлах ямар ч боломжгүй” хэмээн сануулсан. Судалгаа, хамгаалалтад аваагүй зүйлээ жуулчид, иргэдэд шууд мэдээлчихээр эрсдэл дагуулдаг гэнэ. Өмнөговьд байдаг үлэг гүрвэлийн мөрийг тэр хэсэг газрынх нь шороотой хамт ухаад явчихсан тохиолдол ч гарч байжээ.  Ханбогд, Баян-Овоо, Манлай, Даланзадгад суманд урьд нь биет бус соёлын өв ердөө 42 байсан бол судалгааны багийнхан тахилга шүтээнтэй газруудыг оруулалгүй 150 гаруй бүтээл бүртгэжээ. Тухайлбал, зөвхөн говийн бүсийнхэн дуулдаг ардын 100 дууны жагсаалт байсныг илрүүлсэн байна. Түүнчлэн хоёр бөхт тэмээтэй холбоотой монголчуудын үйлддэг зан үйлийн талаарх өв соёл дэлхийд бараг энэ бүс нутагт л байдаг учраас үүнийг судалж, хамгаалалтад авахуулах талаар анхаарна гэдгээ судалгааныхан хэлэв. Энэ мэт өв соёлоо хадгалж, хамгаалж байхгүй бол хойч үедээ үлдээх зүйл үгүй болох аюул ойрхон байгааг МУБИС-ийн профессор Д.Гэрэлбадрах онцолсон. Ханбогд сумынхан монгол дээл оёдог хүн хоёрхон үлджээ. Өдгөө тэнд монгол дээл гэхээсээ уурхайн ажилчдын хувцас өмссөн хүмүүс л амьдардаг болсон гэнэ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5560138/844/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1009 НХХЯ-ны шагналыг “МОНГОЛ НЬЮС”-ийнхэн хамав 2011-12-28 7711
1008 Монголд анх удаа биодизель үйлдвэрлэлээ 2011-12-27 7736
1007 Р.Баярбат “Дэлхийн тогтвортой хөгжлийн баатарлаг удирдагч” болов 2011-12-27 7668
1006 Бүргэдийн баярыг Францын телевиз сурвалжилна 2011-12-27 7403
1005 Кёкүшюүхо макүүчид дэвшлээ 2011-12-22 7459
1004 “Хакүхогийн цом”-оос алт, мөнгөн медальтай 2011-12-22 7876
1003 НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУД ТОДОРЛОО 2011-12-22 7797
1002 “ИНЭЭДЭГ МАСК”-ТАЙГАА ХОРТ УТААНЫ ЭСРЭГ ТЭМЦЭНЭ 2011-12-21 8170
1001 МОНГОЛЫН СПОРТЫНХОН ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА 2011-12-21 6652
1000 “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-Д 72080 ХҮН БАЙНГЫН АЖИЛТАЙ БОЛЖЭЭ 2011-12-21 7389
999 ДҮРЭМ ЗӨРЧСӨН ЖОЛООЧИЙН ГЭРТ ТОРГУУЛИЙН ХУУДАС ХҮРГЭДЭГ БОЛОХ НЬ 2011-12-20 8196
998 Мөхлийн ирмэгт ирсэн туулийн урлагийг төр ивээлдээ авав 2011-12-20 7120
997 Цагдаагийнхан дуучнаа урамшууллаа 2011-12-20 6969
996 Автобусыг хий, дизель хосолсон түлшинд шилжүүлж эхэллээ 2011-12-19 7302
995 Э.Бадар-Ууган эргэн ирлээ 2011-12-19 7467
994 “FeOre” Монголоос 108.7 сая тонн төмрийн хүдэр тээвэрлэнэ 2011-12-19 7622
993 УЛААНБААТАРТ УНАДАГ ДУГУЙН 143 КМ ЗАМ ТАВИНА 2011-12-15 9062
992 ДӨРӨВ ДЭХ ОНЫ АНХНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО 2011-12-15 7966
» Хоёр бөхт тэмээг дэлхийн өвд бүртгүүлэхэд санаа тавина 2011-12-15 7591
990 ГАЛШАРЫН ОРДЫН ОЙРОЛЦОО НҮҮРС ШИНГЭРҮҮЛЭХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА 2011-12-14 8331
배너신청
자생병원

배너신청