Skytrax компани ээлжит судалгаагаа явуулж нисэх онгоцны дэлхийн шилдэг 11 буудлыг тодруулжээ. Судалгаанд 8,2 сая зорчигч хамруулсан байна. Шалгуур нь хувь хүмүүсийн ая тухыг хангаж чадсан байдал, худалдаа, хүнс, ачаа хүргэлт, бүртгэл, шалгалтын хоорондох хүлээлгийн цаг гэх зэрэг үзүүлэлт аж. Жагсаалтыг сонирхуулъя.

1. Хонгконгийн олон улсын нисэх онгоцны буудал. Долоон жилийн турш жагсаалтыг тэргүүлж буй. Хотын төв хүртэл үйлчилдэг хурдан галт тэрэг, өндөр зэрэглэлийн худалдаа, олон үндэстний идээ, ундаа бүхий цайны газар, утасгүй интернэтийн үйлчилгээтэй.

2. Сингапурын “Чанги” буудал. Талбайг хэдэн хэсэгт хуваасан цэцэрлэгт хүрээлэн, буудлын дээвэр дэх усан сан, хоттой танилцах аялал санал болгодгоороо ялгардаг.

3. Өмнөд Солонгосын Сөүл-Инчоны буудал. Гольф, үсчний салон, бизнес төв, хүүхдийн өрөө, сэрүүцэх шүршүүр, тайвшруулах иллэг хийх үйлчилгээ үзүүлэх өрөөтэй.

4. Малайзийн Куала Лумпурын буудал. Цагаачдад зориулсан хамгийн шилдэг үйлчилгээтэй.

5. ХБНГУ-ын Мюнхены буудал. Гольфын талбай, 60 хүний суудалтай кино театр, гоо сайхны болон дотрын эмчийн үзлэгийн салонтой. Эднийх хүүхдэд тоглоомоор дамжуулж онгоцны буудалтай танилцах боломж олгодог байна.

6. Японы “Кансаи”. Хиймэл аралд байрлах энэхүү буудалд зорчигчид хүссэн DVD-гээ зээлээр авч үзэх боломжтой. Мөн тэжээвэр амьтдаа тусгай өрөөнд байлгаж болдог. Шүдний эмч байнга ажилладаг. Ажил хэргийн уулзалт хийх VIP өрөөтэй.

7. Данийн Копенгагены буудал. Өвөрмөц дизайнаар ялгардаг байна. Модон шал, урлагийн бүтээлүүд нь онцгой.

8. Швейцарийн Цюрихийн буудал. Бяцхан аялагчдад зориулсан ясли, тоглоомын өрөөтэй.

9. Финляндын Хельсинкийн буудал. Зорчигчид нисэхийн өмнө тайвшрахын тулд бясалгал хийх өрөөтэй. Зарим өрөөнд утасгүй интернэттэй.

10. Өмнөд Африкийн “Кейптаун” Эмнэлэг, мөргөл үйлдэх өрөөтэй.

11.Монголын Чингис нисэх онгоцны буудал
үзэж харах их гойд юм байхгүй худлаа бүлт бүлт
Үсэрсэн харьцааны соёл муутай ч гэх шиг

profile
Бүү ай
Угаасаа төрөхдөө л
Шархтай төрцийм, бахь байдгаараа л
       байнадаг
Бүү эмээ
Угтаа сэтгэл
Гунигтай байсийм, дасал болцым 
Хутгаар шаагаад ч нэмэр байхгүй
Зүрхээ аль хэдийн арилжчихсийм
Сэтгэл өвтгөх гээд ч хамаагүй ээ
Доромжлолтой нөхцөөд дүжирчихсийм


  Криллээр шууд бичье!