Пуханы Posco компаниар зочилсон нь..
ISAIK (Солонгос дахь Олон Улсын Оюутны Холбоо)нь өнгөрсөн 12 сарын 3 өдөр Пуханы Posco компаниар зочиллоо. Ян Бом ISAIK Холбооны тэргүүн болон холбооны гишүүд Сөүлийн Намбү хурдны автобусны зогсоолоос Кёнбугын Posco-г зорисон юм. Орон нутгаас болон Сөүл хотын гэсэн нийт 30 гаруй орны гадаад оюутнуудтай хамтдаа нэг өдрийг өнгөрүүлсэн юм.
Солонгос улсын тэргүүний албан байгууллагуудын нэг болох Posco-ийн үйлдвэрийг харахад маш гахайлтай санагдсан. Хамгийн сонирхолтой бөгөөд сэтгэлд тод үлдсэн хэсэг нь төмрийн үйлдвэрийн төмөр баяжуулах үйл явцыг үзэж сонирхсон явдал байлаа. Үйлдвэрийн үүднээс 3, 4м хол байхад ч ойр орчимын утаа униарт өвөл хэдийч зун юм шиг л халуу шатаж байв. Төмөр баяжуулах үйл явц нь нарийн нягт хаалттай байсан учир зураг авч чадаагүйч тэрхүү үйл явцыг харсан хүмүүсийн хувьд санаанаас мартагдахааргүй дүр зураг үлдээж чадаж байсан юм. Аварга том үйлдвэрээс холгүйхэн Posco-гийн зар сурталчилгааны төвд тус байгууллага анх яаж үүсгэн байгуулагдсан яаж өсөн дэвжсэн зэрэгийг видео бичлэгээр үзэж сонирхсон бөгөөд маш их хүч хөдөлмөрөөр өнөөдрийн Posco гэдэг компани өдий зэрэгт хүрснийг харсан. Түүхийн музейнээс нь Posco-гийн хамгийн анхны ажлын байр, зураг болон дүрс бичлэг зэрэгээс илүү тодорхой мэдэж авлаа. Нэг мэдэхэд өдрийн хоолны цаг өнгөрчихсөн байлаа. Posco-оос бидэнд тунгаас болон гахайн мах идэж чадахгүй оюутнуудад ч тусгайлан хоол бэлдэж өгсөн юм. Түүний дараа Пуханы техникийн их сургуулийн боловсролын төвөөс Чон захирал үг хэлж Posco-гийн дурсгалт хөшөөны өмнө гэрэл зураг татуулав. Мөн ажилчдын байртай танилцсаны дараа оройн хоол бэлдэж өглөө. Оройн хоолон дээр өнөөдрийн үйл явдалтай холбогдуулан өөрсдийн сэтгэгдлээ хуваалцаж, Вейтнам оюутаны Вейтнам болон Posco-той хоёр талаасаа хамтран бие биедээ дэмжсэн ажил хийхийг хүсч байна гэсэнд Чон захирал Вейтнамд Posco-гийн салбарыг байгуулахаа амласан ба гадаад оюутнуудад тус дэм болох олон зүйлийг ярьсан юм.
Тодорхой мэдээлэлийг ISAIK-ийн сайтнаас авна уу.
Төгсгөлд нь хэлхэд бидэнд ийм боломж олгосон Posco-ийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлээд мөн гадаад оюутнууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
2012оны ISAIK Холбоо Улс үндэстэн тус бүрийн дунд бизнесийн
шинэлэг санааны уралдаан
ISAIK Холбоо нь гадаад оюутан болон хосолмол соёлт гэр бүлүүдийн дунд “2012оны ISAIK Холбооны улс үндэстэн тус бүрийн бизнесийн шинэлэг санааны уралдаан” зарлаж байна. Солонгос улсад суралцаж буй гадаад оюутан залуус та бүхний мэргэн ухаан, шинэлэг санаануудыг нэгтгэн та бүхний эрх ашигт нийцүүлэн оюутан залуусын төлөөх ISAIK болон ажиллах болно.
Лавлах:1544-6877 Е-мэйл хаяг : isaik2011@gmail.com
Оролцох шаардлага: Гадаад оюутан залуус хэн бүхэн боломжтой
Уралдааны сэдэв: Улс үндэстэн тус бүрийн дунд бизнесийн шинэлэг санаа
- Улс үндэстэн бүрийн онцлогийг харуулсан өвөрмөц бараа
бүтээгдэхүүн
- Улс үндэстэн бүрийн эрэлт хэрэгцээ ихтэй бараа бүтээгдэхүүн
- Бусад бизнесийн шинэлэг санаа
Оролцох арга: Төлөвлөгөөний хуудасыг бөглөх – Холбооны е-мэйл хаяг руу явуулах
Шагналын сан:
Бүрэлдэхүүн
Шагналын сан
1-р байр
2сая вон
2-р байр
1сая вон
Тусгай байр
500 мянга
Шалгуурын журам
1. Ашиг орлого боломжтой 2. Шинэлэг санаа 3. Хэрэгжүүлэх боломжтой 4. Мэдээллийн бат суурьтай 5. Холбогдох байгууллагын мэдээлэл бай (холбогдох утас гэх мэт)
Анхаарах зүйл:
- Шалгуурын журамд нийцээгүй тохиолдолд уралдаанд оруулахгүй болохыг анхаарна уу
- Зохиогчийн эрх болон хууль зөрчсөн агуулга байх тохиолдолд уралдаанд оруулахгүй бөгөөд хууль зөрчсөн болохыг шагналт байранд орсны дараа мэдсэн тохиолдолд шагналын буцаан цуцлах болно.
- Бүртгүүлсэн бизнесийн шинэлэг санааны төлөвлөгөө буцааж олгогдохгүй болохыг анхаарна уу.
Солонгос дахь Олон Улсын Оюутны Холбоо- Хариу
Жагсаалт
Бичих
Эхний хуудас
246
247
248
249
250
251
252
253
254
255
Сүүлчийн хуудас