
Монгол инженерүүд нийтийн тээврийн үйлчилгээнд явах автобус анх удаа үйлдвэрлэж байна. “Цахилгаан тээвэр” компани троллейбус, цахилгаан болон дизель хөдөлгүүртэй дуобус үйлдвэрлэж байсан бол “Эрдү” компани өөрийн сан хүүжилтээр JEA-800М загварын автобус угсарч байгаа тухайгаа өчигдөр мэдээлэв. Энэ ажилд “Цахилгаан тээвэр” компанийн захирал Д.Жаргалсайхан зөвлөхөөр оролцжээ.
Шинэ жилийн баярын өмнө замд гаргахаар төлөвлөсөн мон гол автобусны эд ангийг ОХУ, Япон, БНСУ, Хятадаас авчирчээ. Машин угсарч буй инженер техникийн ажилтнуудаа дээрх орнуудад сургасан байна. “Монгол автобус нь түлш бага зарцуулна. Евро стандарт гурвыг хангасан. Энэ нь хорт утаа бага ялгаруулдаг, хурд сааруулах цахилгаан механизмтай” гэж “Эрдү” компанийн ерөнхий инженер Максим Глазков ярилаа.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 1200 гаруй авто бус явдаг. Үүнээс жилд 120-150-ийг нь шинэчилдэг. Гадагшаа гарч буй мөнгөний урсгалыг багасгаж, эх орондоо үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд автобус үйлдвэрлэх санаа чилга гаргажээ.
saihan bna Mnii Mongol mandtugai