Бичлэгийн тоо 3,329

Монголын гоо бүсгүй И.Төгсөө “Miss international- 2011” тэмцээний гуравдугаар байрт шалгарсан сайхан мэдээ хуучраагүй байна. Тэрбээр “Miss Mongolia 2011” наадмын тэргүүн байрт шалгарч БНХАУ-ын Чэнду мужид аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 6-нд болсон уг тэмцээнд оролцох эрх авсан юм.

51 дэх жилдээ явагдсан уг тэмцээнд манайхан 2004 оноос оролцсон. Гэхдээ эхний гурван байрт шалгарч байсан удаагүй. И.Төгсөө ХУИС-ийн олон улсын харилцаа, эдийн засгийн ангид сурдаг, таван охинтой айлын отгон нь. "Монгол костюмс" төвийн "Чимбай" агентлагийн загвар өмсөгчөөр ажилладаг. “Монголын гоо үзэсгэлэн дэлхийн тавцанд” реалити шоуны үндэсний ялагчаар өнгөрсөн жил тодорч, Турк улсад зохиогдсон олон улсын тэмцээнд оролцжээ.

-“Miss international- 2011” тэмцээнд амжилттай оролцсонд тань баяр хүргэе.

-Баярлалаа. Эх орныхоо нэрийг гаргаж, дэлхийн нэр хүндтэй тэмцээнд амжилттай оролцсондоо баяртай байна. Тэмцээн хагас сар үргэлжилсэн. Шилдэг 15-д багтчих юмсан л гэж бодож байсан надад шилдэг тавд үлдсэнээ мэдэхэд сайхан байсан. Гэтэл бүр шилдэг гурвын нэгээр шалгарлаа гэхэд үнэхээр сэтгэл их хөдөлсөн.

-Энэ тэмцээнд хэдэн орны бүсгүй оролцов. Чи бусад бүсгүйчүүдээс юугаараа давуу байв?

-Орон орноосоо шалгарсан 80-аад гоо бүсгүй өрсөлдсөн. Өдөр бүр хүлээн авалт, арга хэмжээ зохион байгуулж, хэлний мэдлэг, гадаад гоо сайхан, боловсрол, биеэ авч яваа байдал, улс орноо хэрхэн сурталчилж буй гээд бүх талаас нь хардаг юм билээ. Би 180 см өндөр. Тийм болохоор бусад охидоос өндрөөрөө дутаагүй. Англи, солонгосоор ярьдаг.

-Ойрын үед өөр тэмцээнд оролцох уу?

-Дараагийн “Miss international” болтол ямар нэг сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцож болохгүй гэж гэрээндээ заасан. Тийм болохоор тэмцээнд оролцохг үй. Тэмцээнд яваад хичээлээсээ хоцор чихсон. Одоо хичээлээ нөхөж, ангийнх наа гүйцэж авахаас өөр бодох зүйл алга.

-Чи хэдэн жил загвар өмсөж байгаа билээ?

-12 настайдаа “Лэди” төвд ирж, Ч.Содтуяа багшаараа заг варын алхаа заалгаж бай лаа. Долоон жил загвар өмсөж байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5504221/56e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
989 М.И.Глинкийн нэрэмжит уралдааны шилдэг 15 дуулаачийн хоёр нь Монголынх 2011-12-14 7698
988 “ГАНЖУУР”, “ДАНЖУУР”-ЫГ КИРИЛЭЭР ХӨРВҮҮЛЭН, ШУА-Д ЗАЛЛАА 2011-12-14 8419
987 48 жилийн дараа Инсбрукийн олимп руу 2011-12-08 7219
986 Монгол 157 дахь улстайгаа дипломат харилцаа тогтоолоо 2011-12-08 7396
985 Монгол Улс аюулгүй байдлын бүс нутгийн хамгийн том хуралд оролцож байна 2011-12-08 6742
984 ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН ШАТАРЧДЫН ЗУРГАА НЬ МОНГОЛЫНХ 2011-12-07 7337
983 Ерөнхий сайд С.Батболд Ардчиллын төлөөх Балийн IY чуулга уулзалтад оролцоно 2011-12-07 6983
982 АН-ынхан “Цэнхэр хивсний ёслол” хийлээ 2011-12-07 7004
981 АНХНЫ ДОТООДЫН СУРГАГЧ БАГШ НАР ТӨРӨН ГАРЛАА 2011-12-06 7377
980 МАНАЙ 9 ТАМИРЧИН ЛОНДОНЫ ОЛИМПИЙН ЭРХ АВААД БАЙНА 2011-12-06 7767
979 Монгол Улсын Ерөнхийлөгч Кувейтын Эмиртэй уулзав 2011-12-06 6863
978 ОН ГАРСААР 68071 ХҮН ШИНЭЭР АЖИЛТАЙ БОЛЖЭЭ 2011-12-05 7439
977 Олимпийн аварга Чэжүгийн Дэлхийн цомд түрүүллээ 2011-12-05 6639
976 Машбатын хөвгүүд америкт "Mashbat Brothers Film"-ээ байгуулав 2011-12-05 6825
975 ДИПЛОМАТ АЛБАНЫ ҮЕ ҮЕИЙН ТҮҮХИЙГ БАГТААСАН МАРКНЫ АНХНЫХЫГ МУЗЕЙД ТАВИЛАА 2011-12-02 7541
974 Хонконгийн биржид IPO хийх 42 компанийн жагсаалтад Тавантолгой багтжээ 2011-12-02 7036
973 Монгол автобус удахгүй замд гарна [1] 2011-12-02 7279
972 Д.ЭРДЭНЭБИЛЭГ “SPORT ACCORD”-Д ОРОЛЦОНО 2011-12-01 7653
971 Монголчууд Лаост цагаан будаа тариална 2011-12-01 7104
» Монгол бүсгүй “Miss international-2011”- ийн гуравдугаар байрт шалгарлаа 2011-12-01 7061
배너신청
자생병원

배너신청