Бичлэгийн тоо 3,329

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2011 оны төрийн соёрхол хүртээх ёслол өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд болов. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн баримтат цогц бүтээл туурвисан ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн салбарын эрхлэгч, шинжлэх ухааны доктор, профессор Оохнойн Батсайхан, “Эрдэнэт” үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн зөвлөх инженер, шинжлэх ухааны доктор Жамсранжавын Баатархүү, зөвлөх инженер, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор  Зоригтын Ганбаатар нарын дөрвөн хүн, “Монгол поп” гарамгай бүтээл туурвисан дуучин Д.Болд нар Төрийн соёрхлын эздээр тодорчээ.    

О.Батсайхан нь ХХ зууны эхэн үеийн Монголын түүх, 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, Монголын тусгаар тогтнолыг сэргээн мандуулахад VIII Богд Жавзандамба хутагтын гүйцэтгэсэн үүрэг болон Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээхтэй холбоотой түүхэн үнэнийг баримт сэлт, архивын эх сурвалжид тулгуурлан бодитоор гаргасан “Монголын тусгаар тогтнол ба Хятад, Орос, Монгол гурван улсын 1915 оны Хиагтын гэрээ /1911-1916/”, “Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт ба 1911 оны үндэсний хувьсгал”, “Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд /1911-1946/” зэрэг шинжлэх ухаан, танин мэдэхүй, баримтат түүх бичлэгийн шилдэг цогц бүтээл туурвисан байна. 

Ж.Баатархүү, З.Ганбаатарын хүмүүс   “Эрдэнэтийн овоо” ордын  геологийн нөхцөл хүндэрснээс  бий болсон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хүдрийн шинж чанарын хувиралтад тохирсон баяжуулах технологи боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг богино хугацаанд цогцоор шийдсэн “Зэс молибдений хүдэр баяжуулах техникийн шинэчлэл, эрчимт технологи” бүтээлийг гаргаж, улс орныхоо эдийн засагт өндөр үр ашиг өгсөн хувь нэмрийг оруулжээ.  Д.Болд Монгол үндэстний уламжлалт язгуур урлагийн дахин давтагдашгүй шинж чанарыг орчин үеийн хөгжмийн урлагийн өвөрмөц хэв маягтай хослуулан хөгжмийн шинэ хандлага, урсгалыг бий болгосон “Монгол поп” гарамгай бүтээл туурвиж эх орон, ард түмэндээ оюуны өндөр өглөг өргөсөн юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн соёрхол гардуулсныхаа дараа хэлэхдээ “Жил бүр улс тунхагласны баярыг тохиолдуулан Монгол төр соёрхлоо хүртээдэг. Батсайхан эрдэмтэн монголчууд зуун жилийн өмнө тусгаар тогтнолоо сэргээн тогтоох үйл явцыг судалж, түүхийг үнэн бодитойгоор гаргаж ирэхэд амаргүй судалгаа хийж, онцгой хувь нэмэр оруулсан. Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамбын тухай, бусад түүхэн үйл явдлыг судалж байна,  цаашид ч олон судалгаа хийнэ гэж бодож байна.   “Эрдэнэт”  бол олон зүйлээрээ Монголд үлгэрлэж байгаа үйлдвэр юм. Энэ үйлдвэрийн  зэс, молибдений гарц, хүдрийн баялгийн хэмжээ ашиглах тутам багасч байна. Манай инженерүүд үүнийг олж харж, зэс хүдрийн баялгийн гарцыг нэмэгдүүлэх замаар улсынхаа эдийн засагт ямар том хувь нэмэр оруулж байгааг та бид харж байна. Үүний зэрэгцээ “Эрдэнэт” олон шинэ зүйл хийж байгаа.

Хамгийн сүүлд гэхэд ашиглаж байсан усандаа суурилаад байгаль орчин, хүн арддаа зохистойгоор усан цахилгаан станцын асуудлыг шийдлээ. “Эрдэнэт” үйлдвэрийг дагаад Эрдэнэт хот байгуулж, мөн сургууль, цэцэрлэг гээд хүмүүсийнхээ нийгмийн асуудлыг  бүх хэрэгцээтэй талаас нь шийдсэн. Үүнд олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл шингэсэн. Өнөөдөр ч энэ сэтгэл зүтгэл үргэлжилж байна. Цаашид монголчууд уул уурхайгаа ашиглахад “Эрдэнэт” үйлдвэр жишиг болж явах учиртай юм.   Монголчууд бол гайхамшигтай түүх соёлтой, дуу хууртай, урлагтай ард түмэн. Дэлхий  дээрх дуун урлагийн хоёр гайхамшигтай урсгалын нэг нь болох  уртын дуу, түүнээс улбаалсан олон урсгал, чиглэл байдаг байх.  Монгол бол өөрийн гэсэн рок поптой, өөрийн дуулдаг дуутай, өөрийн шүтээнтэй орон. Хамгийн гол нь ард түмний онцлог, газар нутаг, олон зууны уламжлал, түүх, урлаг соёлоо орчин үетэйгээ хослуулан зоригтойгоор шинэ урсгалыг гаргаж ирсэн нь Болдын гавьяа юм. Монголын түүхэнд рок попын чиглэлээр хийсэн бүтээж , шинийг санаачилж , бүтээлээрээ төрийн соёрхол хүртсэн дуучин төрж байгаа нь бахархууштай юм. Болд маань энэ их хүндэтгэлийг хүлээлээ. Цаашид олон зүйлийг хийж бүтээнэ гэдэгт итгэж байна.  Төрийн соёрхолыг дааж яваарай. Та бүхэнд дахин баяр хүргэе” гэв.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5496333/e4b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
969 Монгол тулаанч дэлхийн аварга цолын төлөө өрсөлдөнө 2011-11-30 7016
968 ТАМХИНЫ УТААГҮЙ ШИЛДЭГ РЕСТОРАНУУД ТОДОРЛОО 2011-11-30 9393
967 “Erdene Resource” хувьцаагаа арилжиж эхлэв 2011-11-30 7585
966 Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэлээр тодров 2011-11-29 7365
965 Хараагүйчүүдэд зориулсан компьютерийн программыг шинэчилнэ 2011-11-29 6909
» Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарамгай бүтээлүүдэд Төрийн соёрхол хүртээлээ 2011-11-29 7645
963 М.И.Глинкийн уралдаанд Монголоос олон дуучин оролцоно 2011-11-28 7457
962 МОНГОЛЧУУД ХОЁР ЗИНДААНД ТҮРҮҮЛЭВ 2011-11-28 6687
961 Монгол Улс Хятадын нүүрсний гурав дахь том нийлүүлэгч болно 2011-11-28 7054
960 “Агаарт хэмнэл” ахмадуудыг баярлуулав 2011-11-25 7565
959 “Эрдэнэт” үйлдвэр технологийн усаа ашиглан эрчим хүч гаргаж эхэллээ 2011-11-25 7879
958 “Эрдэнэт” үйлдвэр технологийн усаа ашиглан эрчим хүч гаргаж эхэллээ 2011-11-25 7230
957 Улаанбаатарыг метротой болгох төслийг танилцуулав 2011-11-25 6983
956 Б.Эрхбаяр хүрэл медаль хүртэв 2011-11-24 6981
955 ЕВРОПЫН 22 ОРНЫ ЭЛЧИН САЙД ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХЛАА 2011-11-24 7503
954 Монгол Улсыг зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасуулахаар Европын холбоо хүчин чармайлт гаргаж байна 2011-11-24 6690
953 “Prophecy Resource” цахилгаан станц байгуулах зөвшөөрлөө авчээ 2011-11-23 7266
952 ЦАГААН ОЛИМПОД ОРОЛЦОХ ХҮҮД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА 2011-11-23 7163
951 МАЙКРОСОФТ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТАРЧ АЖИЛЛАХ САНАЛ ТАВИЛАА 2011-11-23 7071
950 Улс тунхагласны ойгоор 256 бөх зодоглоно 2011-11-22 7015
배너신청
자생병원

배너신청