Гуалиг бэлхүүс дотроо хөндүүлсэн
Гурван хос соривтой хүүхэн
Гуяны өөхөө гуурсаар урсгаж
Гооны эмнэлэгт орхиод одсон
Харахад сайхан нь энгэсэг зузааных
Хараа тормолзох нь хиймэл давхрагынх
Тоогүй яриа нь толгой муутайгийнх
Тоймгүй маяг нь өөртөө итгэлгүйнх
Түрүүвчийн зузаанд сэтгэлээ сойж
Түрүүчийн залуусыг хаяаад цойлсон ч
Хөнжлийн ажлыг эрхгүй хүсэхдээ
Хоншоортой залуу гэж худал аяглах
Зурагтын од болохоор мөрөөдөх ч
Зурагт хэмээгчийн учрыг ч мэдэхгүй
Зүсний сайхнаар хангал явна гэж
Зүгийн залуусын толгойг л эргүүлдэх
Үхлээс айхдаа эмгэрэхээ тооцдоггүй
Үг даахгүйдээ сонсохыг тэвчдэггүй
Алаг эрвээхий шиг зуны зугаа
Арчаагүй хүүхнүүд олон ч юм даа .....