jasen
Бичлэгийн тоо 4,494

Д.БОЛД: “Гавьяат болсонд чинь баяр хүргэе” гэж олон хүн утасдсан

2011-11-18 11:11:02 - Энтертайнмент

boldӨнгөрсөн зун Төрийн ордны их танхимд "Монгол поп" цагаан эсгийний ёслол хийсэн дуучин Д.Болд ирэх долоо хоногт тоглолтоо хийх гэж байгаа билээ. Түүнтэй ярилцлаа.

-Энэ удаагийн тоглолт мэдээж хэрэг өмнөх тоглолтуудаас өвөрмөц болох байх. Тоглолтын талаар яриагаа эхэлье.

-Арваннэгдүгээр сарын 24-26-нд "Монгол поп" тоглолтоо хийх гэж байна. "Монгол поп" цомог сонсогчдын гарт очоод чамгүй хугацаа өнгөрч. Уг цомогт багтсан хэд хэдэн дуугаа дүрсжүүллээ. Цомгийнхоо албан ёсны нээлтийг өнгөрсөн зун Төрийн ордонд хийсэн. Харин одоо "Монгол поп" бие даасан тоглолт маань болох гэж байна. Бие дааж уран бүтээл хийснээс хойш "Хайрын хүч", "Bold central stadium" тоглолтоо хийсэн. Сүүлийн тоглолтоос маань хойш дөрвөн жил өнгөрч. Тэгэхээр өөрийнхөө тоглолтоор үзэгч, фэнүүдтэйгээ уулзалгүй дөрвөн жил болжээ гэсэн үг. Тиймээс энэ удаагийн тоглолтод "Монгол поп" цомгийн бүх дуунууд дуулагдахаас гадна өмнө нь гаргаж байсан "Хайрын хүч", "440 герц", "Only you", "Амьдралын гол дүр", "Би чамд хайртай" цомгуудын маань шилдэг дуунууд багтах юм. Яг одоо тоглолтын бэлтгэл ажил ид явагдаж байна. Улсын ардын дуу, бүжгийн чуулгын бүжигчид, Морин хуурын чуулга, Улсын филармонийн симфони найрал хөгжим, "Гурван охин", "Шуранхай" хамтлаг, дуучин Эгшиглэн, Цэлмүүн зэрэг маш олон хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох юм. Тоглолтын бүх зохион байгуулалтыг "On\'n off" продакшныхан хариуцаж байгаа. Ямартай ч сайн тоглолт хийхээр хичээн ажиллаж байна даа.

-Төрийн ордонд цагаан эсгийний ёслол хийсэн. Тоглолтын үзэгчид мөн цагаан эсгийн дээгүүр алхах болов уу?

-Төрийн ордонд албан ёсны тоглолт болоогүй. Цомгийн маань ёслолын ажиллагаа байсан юм. Одоо бол жинхэнэ тоглолт болох гэж байна. "Монгол поп"-ын хөтөлбөр илүү шинэчлэгдэн сайжирч байгаа. Тайз засал л гэхэд маш гоё байх болно гэж бодож байгаа. Төрийн ордны тайз жижиг учраас санаснаараа засаж чадаагүй. Харин ёслолын ажиллагаандаа өмссөн хувцсан дээрээ нэмээд хэд хэдэн монгол хувцас хийлгэж байна. Өмнөх цомгийн дуу дуулагдаж байгаа болохоор орчин үеийн хувцас өмсөхөөр төлөвлөсөн. Энэ хувцсан дээрээ "Emporio Armani"-тай хамтран ажиллаж байгаа. 

-"Монгол поп"-оос хойш шинэ уран бүтээл гаргасан. Тэдгээр дуунууд дуулагдах уу?

-Дуулна. "Гурван охин" хамтлагийн дуучин Солотой хамтран дуулсан "Хагацаж чадах уу" гээд шинэ уран бүтээл маань тоглолтын хөтөлбөрт багтсан байгаа. Мөн "My duet" гээд шинэ цомог маань худалдаанд гарахад бэлэн болсон байгаа. Уг цомгоо тоглолтын үеэр худалдаанд гаргах юм. Энэ цомогт багтсан цоо шинэ ганц, нэг дуугаа дуулна.

-Та болон "Камертон" хамтлагийнхан тоглолтдоо гадны хөгжимчдийг урьсан харагддаг. Энэ удаа хаанахын хөгжимчидтэй байх бол?

-Гаднаас хөгжимчид байхгүй. Дандаа Монголын маань шилдэг хөгжимчид оролцож байгаа.

-Бусад уран бүтээлчид хөдөөгүүр аялан тоглолт хийдэг. Та яагаад явдаггүй юм бэ?

-Хөдөө аймгуудаар тойрон тоглох төлөвлөгөө бол байгаа. Гэхдээ ямар ч байсан эхний ээлжинд нийслэлд байгаа фэнүүддээ сайн, чанартай тоглолтоо хүргээдэхье.

-"Камертон"-ыхон гэнэтийн бэлэг болж тайзан дээр гарч ирэх болов уу?

-"Камертон" хамтлагийнхан маань тоглолтод орно. Гэхдээ урилгаар, тоглолт үзэх юм. Миний тоглолтын хамгийн хүндтэй зочид байх болно.

-Төрийн түшээдээс урих болов уу?

-Одоогоор төлөвлөсөн зүйл алга. Энэ тоглолт маань үзэгч, фэнүүдэд маань зориулагдсан болохоор хэлж мэдэхгүй байна.

-Та тоглолтоо фэнүүддээ зориулахаас гадна шинээр гарч ирж байгаа хамтлаг, дуучдыг надаас, миний тоглолтоос үлгэр дуурайл аваасай гэж боддог уу?

-Ёстой тэгж бодож байгаагүй юм байна. Өөрийнхөө уран бүтээлийг яаж сайн хүргэх вэ л гэж их бодно доо.

-Тасалбар өвөрмөц шийдэлтэй болсон гэж сонссон. Өнгө, төрхөөс нь танилцуулахгүй юу?

-Тасалбараа хөөрөгний даалингийн загвараар хийлгэсэн. Мэдээж "Монгол поп" урсгал гэж байгаа учраас бүх зүйлээ монгол ахуйтайгаа холбохыг хичээж байна. Тасалбарыг харахад яг л хөөрөгний даалин шиг харагдаж байгаа. Гурван өдрийн тасалбар маань өдөр, өдрөөрөө өөр өөр өнгөтэй хэвлэгдсэн.

-"Хайрын хүч"-ийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглож байсан санагдаж байна. "Монгол поп"-ыг үзэгчид дахиулъя гэвэл яах вэ?

-"Хайрын хүч" тоглолтоо хоёр өдөр тоглох төлөвлөгөөтэй байсан ч үзэгчдийнхээ хүсэлтээр гурван өдөр болгож сунгаж байсан. Одоо харин гурван өдөр тоглож байгаа учраас дахин тоглоно гэсэн ямар нэгэн төлөвлөгөө алга. Тоглолт маань болоход долоо хоногийн хугацаа үлдэж. Сайн тоглолт хийхийг л хүсэж байна.

-Тоглолтын тайз засал ямар байх бол оо?

-Хамгийн сүүлийн үеийн техникээр тайзаа засаж байгаа. Хамгийн сайн, гоё гэсэн зүйлүүдийг бүгдийг нь л хэрэглэж байна даа. Хөгжмийн маш сайн дуугаралт гээд Монголын шилдэг гэсэн бүхнийг тухайн компаниас нь түрээсэлж авч байгаа. Энэ дашрамд хэлэхэд тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр "Жигүүр гранд" групп ажиллаж байгаа. Баттөр захирал өөрөө хөгжимд хайртай, ойлгодог хүн. Тиймээс миний тоглолтон дээр хамтарч ажиллаж байгаад их баярлаж байгаа.

-"Камертон" тоглолтоо ихэвчлэн арваннэгдүгээр сард хийдэг байсан. Таны өмнөх тоглолт ч бас энэ сард болж байсан. Тохироо нь тэгж бүрдээд байна уу, эсвэл энэ сард учир байна уу?

-Уг нь "Монгол поп" тоглолтоо наймдугаар сард хийхээр төлөвлөж байсан юм. Тэгээд бодож байгаад монгол поп урсгалаа тунхаглая гэж бодоод зориудаар Улс тунхагласны баяраар хийхээр болсон.

-Монгол поп урсгалаар дуулах хүсэлтэй дуучдыг та хэрхэн хүлээж авах вэ. Энэ урсгалыг санаачлан гаргаж ирсэн хүний хувьд бэлдэж өгөх үү?

-Хэн ч дуулж болно шүү дээ. Монгол поп гэдэг бол зөвхөн Болд биш. Энэ урсгалаар дуулъя гэсэн уран бүтээлчтэй манай продакшн хамтарч ажиллахад бэлэн байна. Мөн би өөрөө ч дууных нь тал дээр ажиллаж болно. Маш том урсгалын хэмжээнд дэмжиж ажиллах хэрэгтэй байна. Тоглолтынхоо дараа бид баримтат кино хийх гэж байгаа. "Монгол поп тайлал" гэдэг нэртэй. Уг киногоороо монгол поп урсгалыг хийх болсон шалтгаан, яаж хийсэн тухай, ер нь Монголын язгуур урлаг гэж юу вэ, үүнийг хэрхэн поп урсгалтай хослуулж болох вэ зэрэг энэ урсгалтай холбоотой бүх л зүйлийг харуулсан баримтат кино хийх юм.    

-"B" продакшны дуучид анх гарч ирж байснаа бодвол нам, жим болчихож. Хаагуур, юу хийгээд яваад байна вэ?

-Тухайн үед "В" продакшн дуулах хүсэлтэй уран бүтээлчдийг бүртгэж аваад шинэ уран бүтээлийг нь гаргаж, олонд таниулж байсан. Одоо тэд нартай байгуулсан гэрээ дууссан учраас тус, тусынхаа уран бүтээлийг хөөгөөд явж байгаа. Харин манай продакшны үйл ажиллагаа үргэлжилж байна. Бүрэн бүрэлдэхүүнээрээ "Монгол поп" тоглолтод оролцоод явж байгаа. Тоглолт дууссаны дараа арванхоёрдугаар сард "Гурван охин" хамтлагийн шинэ цомгийн ажилд орох гэж байна. Харин ирэх жилээс шинэ хамтлаг, дуучдыг бүртгэж аваад уран бүтээл дээр нь анхаарч ажиллахаар төлөвлөөд байгаа.

-Наадмын үеэр дуучин Д.Болд гавьяат болох нь ээ гэсэн яриа сонсогдож байсан. Та энэ талаар дуулсан уу?

-Харин тийм. Зарим хүмүүс утасдаад "За баяр хүргэе" гэж байсан. Би "Яасан" гэсэн чинь гавьяат болсонд чинь гээд л. Гавьяа, шагналыг өөрөө хөөцөлдөөд авах нь утгагүй. Өвөө маань ч гэсэн хэлдэг л байсан. Шагналын төлөө битгий хөөцөлдөж байгаарай. Ажлаа сайн хийгээд явж байхад гавьяа, шагнал гэдэг цаанаасаа олгогддог зүйл юм шүү гэж байсан. Ер нь ч тэгээд шагнал өгсөн өгөөгүй дуугаа дуулаад, уран бүтээлээ хийгээд л явж байх юм чинь. Аяндаа авах үе нь ирвэл авах л байх гэж боддог юм.

С.АЛТАНЦЭЦЭГ

 

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5449049/76e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102642
3909 Сайн бод! let's go 2011-11-20 1985
3908 Эршүүд бүсгүйчүүд let's go 2011-11-20 2292
3907 Өглөө царайгаа хэрхэн засах вэ? let's go 2011-11-20 2286
3906 АТГ-ын шинэ дарга нар ХЭН БЭ? let's go 2011-11-18 1808
» Д.БОЛД: “Гавьяат болсонд чинь баяр хүргэе” гэж олон хүн утасдсан let's go 2011-11-18 2487
3904 FTISLAND-새들처럼 deer23 2011-11-15 1895
3903 D4L - Laffy Taffy deer23 2011-11-15 2175
3902 Монгол гэрийн Гайхамшиг deer23 2011-11-11 3949
3901 дээл прокатлая babyzolko 2011-11-08 2055
3900 MG-trade. MONGOL SHUURIN! neegdlee MG-trade 2011-11-04 2215
3899 БИЧИГ СОЁЛЫН ҮНЭТ ӨВ ДЭЭР ХЯТАД ХАНЗ СИЙЛЖЭЭ [1] .Sarnai. 2011-11-04 2594
3898 хятадын хорт бодлого монгол хүн бүр үзээрэй. [1] deer23 2011-11-01 3519
3897 Каддафи [6] jokerecord 2011-11-01 3080
3896 sonsu hevleh yildvert arbait bna neg er yag odo zalganma uu 01057887114 ailaas erheer avdraa uh 2011-10-31 1976
3895 Музыкальная пауза deer23 2011-10-31 2004
3894 hehehe anduuravaa zaluusaa file 나를 외치다 2011-10-30 9564
3893 inchond shoniin em buudal bna gooood 2011-10-30 2164
3892 oюутан бүсгүй эрхтэнээ 6 хүнд донор болгон бэлэглээд нас барлаа... ~~~.AgaShi.~~~ 2011-10-29 2754
3891 Zuudnii Sovin-Martagdashgui namar OST deer23 2011-10-29 3841
3890 motocross zarna shuu file Nuki 2011-10-28 2122
3889 t윤미래 - Get It In (Feat. Tiger JK, 정인) deer23 2011-10-28 2072
3888 Noel(노을) _ I Miss You(그리워 그리워) deer23 2011-10-28 2207
3887 Загвар өмсөгч  нар савааж аллаа ш дээ хөөе...Элэг муутай ш дээ би...KKK deer23 2011-10-28 3517
3886 тун удалгүй хамаргүй болсон юм даа. ... [1] deer23 2011-10-28 2481
3885 Catwalk - One night stay(Электро хөгжмийн шилдэг клип) deer23 2011-10-28 2148
3884 Sarmagchingiin haan USK hadmal [1] ~~~*oGoGo*~~~ 2011-10-28 3554
3883 Хилээр гарч ирэхдээ 46(1) гэсэн тамга даруулсаан. Энэ ямар юу гэсэн уг болохыг мэдэх хүн байвал хэлж туслаач. [2] reCCC 2011-10-26 2632
3882 Хошин шог - Бооёо Аглуу 2 цугтаа deer23 2011-10-26 2716
3881 Таны уух дуртай ШАР АЙРАГ (Пиво )маш хурдан гудрах юм аа deer23 2011-10-26 2423
3880 1 tonii mashinaar bainga uilchilne mungunuu 2011-10-25 1652
3879 Rise.Of.The.Planet.Of.The.Apes.2011 Монгол хадмал file Erikk 2011-10-24 2668
3878 Extacy---Чам руу [3] deer23 2011-10-24 1832
3877 Магадгүй их арчаагүй эр бололтой [3] deer23 2011-10-24 2500
3876 Гадаадыхан Монгол бөхөөр хэрхэн барилдах вэ? ~~~.AgaShi.~~~ 2011-10-23 1866
3875 лифтнээс буусан шүхэрчид ~~~.AgaShi.~~~ 2011-10-22 1932
3874 1.5 саяын долларын үнэтэй Түвд Мастиф ~~~.AgaShi.~~~ 2011-10-22 3983
3873 Машинд дайруулсан хятад охин өөд болжээ [6] ~~~.AgaShi.~~~ 2011-10-22 3090
3872 Хятадад хоёр настай охиныг хоёр удаа машин дайрчихаад байхад хэн ч тусалсангүй /бичлэг/ [2] .Sarnai. 2011-10-21 2566
3871 2pm ________HANDS UP file HIseoul 2011-10-21 1660
3870 СПОРТ ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА emeraldsh 2011-10-20 1466
3869 Маамуу Нааш Ир 55 жилийн ойд ~~~*oGoGo*~~~ 2011-10-20 1663
3868 П.Идэржавхлан-“Аавыгаа санахаар” deer23 2011-10-19 1865
3867 П.Идэржавхлан - Ijiin mini surgaal deer23 2011-10-19 1706
3866 Монгол тектоник deer23 2011-10-19 1723
3865 G.NA 'TOP GIRL' deer23 2011-10-17 1518
배너신청
자생병원

배너신청